Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2016 оны III дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

2022.09.26
96 үзсэн

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 8 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2009 оны 54 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сум, хэлтэс агентлагуудаа мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, улирал бүр үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна.

2016 онд III дугаар улиралд Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 33822 өргөдөл гомдлыг бичгээр, 56 өргөдлийг “11 11” төвөөр, 6865 өргөдлийг утсаар, уулзалтаар 918 нийт 41661 иргэний өргөдөл гомдол хүлээн авч, холбогдох агентлагууд, мэргэжлийн байгууллага болон харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд 20684 өргөдөл гомдлыг шилжүүлэн 41283өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг амаар болон бичгээр өгсөн байна. Шийдвэрлэх хугацаа болоогүй 378 өргөдөл байгаа бөгөөд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99.09% буюу 4.9 онооны үзүүлэлттэй байна.

Нийт ирүүлсэн өргөдөл гомдлын 39661 хүсэлт, 1376 санал, 324 гомдол тус тус ирүүлсэн байна.

2016 ОНЫ III ДУГААР УЛИРЛЫН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ
ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2016 ОНД ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН,
ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ САНАЛ ХҮСЭЛТИЙН АГУУЛГА /%-ААР/

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС