Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“ЦАГААН САР-СОЁЛЫН ӨВ” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2026.08.07
30 үзсэн
Сар шинийн баярыг угтан цагаан сарын түүх, ёс заншлыг залуу хойч үедээ тайлбарлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Цагаан сар-соёлын өв” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна.
Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, мастер тогооч, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Ч.Зунгарай гуай анх санаачлан өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус сургалт хоёр өдрийн турш дөрвөн хэсэгт хуваагдан салбар бүрийн гэр бүлийн төлөөллүүд оролцох юм.
Сургалтын төгсгөлд мэдлэг олгосон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчдын дунд уралдаан зохиож тэргүүлсэн гэр бүлд тавгийн идээ бэлэглэх юм.
Уг сургалт, хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төв ОНӨУТҮГ, Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.