“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь 6 бүлэг, 21 дэд бүлэг, 66 зорилт 318 арга хэмжээ батлагдсан. Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №57 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 02/08 дугаар тогтоолын хавсралтад “долдугаар” бүлгийг нэмсүгэй, гэсний дагуу 17 зорилт, 27 арга хэмжээг нэмж тусган, төлөвлөгөөг гаргаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 1 бүлэг нэмж, 7 бүлэг, 20 дэд бүлэг, 80 зорилтын хүрээнд 323 арга хэмжээг хяналтад авч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 95.69% буюу 4.78 оноогоор үнэлэгдлээ.
Дүрстэй мэдээлэл


