Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2026.08.07
29 үзсэн
Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн ээлжит 10-р хуралдаанаар Дархан-Уул аймгийн 2026 оны төсөв нийт 81.7 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр батлагдлаа.
🔸Ирэх онд Шарын гол суманд хийгдэх үерийн далангийн ажлаас бусдаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ ажил хийгдэхгүй. Өнгөрсөн оны УТХО-тай ажлууд үргэлжилнэ.
🔸Мөн 2026 онд төрийн албан хаагчдын тоог цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдлийг хэвээр олгоно.
🔸2026 оны төсвийг салбараар нь авч үзвэл:
▪️43 хувийг боловсролын салбарт,
▪️11 хувийг эрүүл мэндийн салбарт,
▪️28 хувийг дэд бүтэц, зам тээврийн салбарт,
▪️3 хувийг нийгмийн салбарт,
▪️1 хувийг хууль эрх зүйн салбарт,
▪️11 хувийг төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажилд тус тус зарцуулахаар төлөвлөн баталлаа.