Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭВ

2026.06.10
112 үзсэн
Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн төрийн алба хаагчдын дунд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна. Сургалтаар авлигын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэв.
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй хэргүүдээс үзэхэд авлигын талаарх мэдлэг, ойлголт дутуугаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогддог болохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Сургалтад өнөөдөр /2026.06.10/ аймгийн бүхий л шатны төрийн албан хаагчид хамрагдаж байгаа бол маргааш удирдах албан тушаалтнууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдах юм.