Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЦАХИМ ШИЛЖИЛТ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

2024.09.10
182 үзсэн
2023 оноос МУЗГ-аас хоёр аймгийг жишиг цахим аймаг болгох санаачилгыг гаргасны нэг нь Дархан-Уул аймаг юм.
Энэ хүрээнд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем , иргэдэд зориулсан апп систем зэрэг цахим 10 системийг амжилттай нэвтрүүлээд байна.
Дархан сумын хэмжээнд 13 байршилд ХУРДАН төвийг нээснээр иргэд төрийн 50 гаруй байгууллагын 800 гаруй лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болсон.
2021 онд аймгийн Засаг даргаас санаачлан авлига, ашиг сонирхлын зөрчилгүй жишиг аймаг болох уриалгыг дэвшүүлсэн. Үр дүнд нь тухайлбал 2022 оноос эхлэн үнэлгээний хорооны гишүүдийг дарга томилдог биш санамсаргүй түүврийн аргаар сонгодог болсон. Төрд буй мэдээллүүдийг цахим шилжилтийн хүрээнд ил болгох ажлыг эрчимтэй эхлүүлж амжилттай нэвтрүүлээд явж байна.
Цаашид худалдан авах үйл ажиллагааны цахим шилжилтийг нэн тэргүүнд хийхийг хүсэж байгааг аймгийн Засаг дарга “Дижитал Дархан”өдөрлөгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Өдөрлөгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон төвийн бүсээс сонгогдсон зарим УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж оролцож байна.