Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн спортын задгай талбай 3 насны ангиллаар 3х3 тэмцээнээр энэ зуны нээлтээ эхлүүллээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит гадна талбайн 3×3 сагсан бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд NBA-ийн шилдэг тоглогч, “Сэлэнгэ Бодонс” багийн импорт төвийн тоглогч Демаркус Казинс, довтлон тоглогч Жэй Скрабб болон багийн гишүүд урилгаар оролцлоо.
Спорт талбайд Дархан хотын “Соёл амралтын хүрээлэн”-ийн хамт олноос цэвэр усны цорго хийж хүүхэд багачууддаа бэлэг барьж байна. Зуны талбай цагийн хязгааргүй спорт сонирхогч хүүхэд бүрд нээлттэй.






