БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2008.12.24-ны өдрийн 67 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймгийн засаг даргын Тамгын газар нь “Хяналт-шинжилгээ үнэлгээний тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2011.10.19-ны өдрийн 296 дугаар тогтоолоор аймгийн ЗДТГ-ын даргын шууд удирдлага дор ажиллаж эхэлсэн.
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” болон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/109 дүгээр захирамж, аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар аймгийн ЗДТГ-ын бүтцэд “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс” байгуулагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 тогтоолоор “Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс” байгуулагдан дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн гэсэн бүтэц орон тоогоор ажиллаж байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь нутгийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг чиглүүлж ажиллах үндсэн үүрэг бүхий Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын нэгж байна.
СТРАТЕГИ, ЗОРИЛТ
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зорилго нь: Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэрүүдийн биелэлт, Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлаг, харъяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхүйц цаг үеэ олсон чанартай мэдээлэл, бодлогын зөвлөмжөөр удирдлагыг хангах, зөвлөмж гаргах, төрийн албан хаагчид төрийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад үнэлгээ өгөх замаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлж, төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зорилт:
- Нутгийн захиргааны байгууллагууд (Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагууд, сумдын Засаг дарга, төсвийн болон төрийн өмчит хувьцаат компаниуд)-ын үйл ажиллагааны үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,
- Бүх шатанд ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулах,
- Шинэ санал санаачилгыг өрнүүлэх замаар ололт амжилтыг бататгаж, алдаа оноог арилгах,
- Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид чанарын ахиц гаргах,
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг байнга сайжруулах.
ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ
Дархан-Уул аймгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, аймгийн удирдлагуудад танилцуулна.
- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Хөгжлийн зорилтот хөтөлбөр, төсөл, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний орон нутагтай холбоотой зорилт, заалтын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
- Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, бусад төрийн байгууллагын болон сумын Засаг даргын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үнэлгээний дүнг аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, удирдлагуудад танилцуулна.
- Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийнэ.
- Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
- “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг нэмэгдүүлнэ.
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачилга гаргана.
- Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг, сумын ЗДТГ-ын болон бусад байгууллагын мэргэжилтнүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар мэргэшил, арга зүйн зөвлөлгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг, сумдын ЗДТГ болон бусад байгууллагын үйл ажиллагаанд гарч буй ололт амжилт, ажлын сайн эхлэлийг дэмжин дэлгэрүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг үнэн зөв, бодит мэдээллээр хангана.
АЛБАН ХААГЧИД
П. Баярсайхан /Хэлтсийн дарга/
О. Мөнхсүрэн /Ахлах мэргэжилэн/
Г. Гэрэлмаа /Мэргэжилтэн/