Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЦЭРГИЙН ШТАБЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1.1 ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Ардын цэргийн хэрэг эрхлэх яам /АЦХЭЯ /-аас цэргийн төлөөлөгчөөр хошууч Пүрэвийн Лханаажавыг 1963 оны 5-р сарын 2-ны өдрөөс Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1963 оны 5-р сарын 31-ний өдрийн 62 тоот захирамжаар томилон ажиллуулснаар эхэлсэн.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 01 дугаар тушаалд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Цэргийн штаб байна.

1.2 Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий цэргийн мэргэжлийн байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн нэгж юм.

1.3 Цэргийн штаб нь 4 орон тоогоор ажиллаж байна.

1.4 Цэргийн штаб нь Батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомж үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан чиглүүлж ажиллах үндсэн үүрэгтэй.

1.5 Цэргийн штаб нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.

1.6 Цэргийн штабын дарга нь ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, ажилтнуудтайгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.

  1. ЦЭРГИЙН ШТАБЫН СТРАТЕГИ ЗОРИЛТ

2.1 Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Батлан хамгаалах салбарын талаарх бодлого, хууль тогтоомж үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан Аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тогтоож ажиллана.

Нутаг дэвсгэртээ тогтоосон журмын дагуу дайчилгаа зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Аймаг, сумын Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулж, бэлэн байдлыг хангана. Мөниргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалалтад тулгуурласан цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, аймгийн иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангахад оршино.

2.2 Үр дүнд чиглэсэн Цэргийн штабын зорилт нь:

  • Албан хаагч бүр өөрийн хариуцсан салбарын чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, мэдээллийн санг бий болгож, байнга баяжуулж байх;
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн болон албан хаагчдын сэтгэл ханамжийг тодорхой хувиар нэмэгдүүлэх;
  • Ёс зүй, зан харилцааны алдаа дутагдал гаргахгүй байх;
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж байх;
  • Үйлчлүүлэгч, Тамгын газрын үндсэн хэлтэс, албад, агентлагуудтай ажпын уялдаа, харилцаа холбоогоо сайжруулж, ажил, үйлчилгээний чанарын талаарх аливаа гомдлоос урьдчилан сэргийлэх;
  • Байнгын сайжруулалтын орчинг бий болгон чанарын талаар албан хаагчдын мэдлэгийг байнга дээшлүүлэх

ЦЭРГИЙН ШТАБЫН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Цэргийн штабын үйл ажиллагаа нь Батлан хамгаалахын сайд, Аймгийн Засаг даргын бодлогын баримт бичгүүдэд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ.

3.2 Засгийн газраас дэвшүүлж буй “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх” батлан хамгаалах стратегийн зорилгод хувь нэмрээ оруулахад чиглэгдэнэ.

3.3 Цэргийн штабын үндсэн үйл ажиллагааг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилсон штабын дарга удирдана.

3.4 Цэргийн штаб нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Батлан хамгаалах хууль тогтоомжыг сурталчлах, хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах хэрэгжилтэнд хяналт тавих.
  2. Дархан-Уул аймгаас цэргийн албанд татагдан алба хааж байгаа иргэдээ эргэх,тэдний цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох 

ЦЭРГИЙН ШТАБЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Дархан-Уул аймгийн хэмжээнд Батлан хамгаалахын чиглэлээр төр Засгаас баримталж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ хийж үр дүнг тооцох, нутгийн захиргааны байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, Дайчилгааны бэлтгэл нөөцийг давтан сургах, Орон нутгийн хамгаалалтын удирдлага, тогтолцоог нутгийн захиргааны бүх шатны байгууллага, орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

ШТАБЫН ҮҮРЭГ

Цэргийн штаб нь Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66-р тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дүрэм”-ийг мөрдлөг болгон, Батлан хамгаалах төрийн захиргааны төв байгууллага /БХЯ/, Аймгийн Засаг даргаас захиргааны удирдлагаар, Цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллага /ЗХЖШ/-аас мэргэжлийн удирдлагаар хангагдан аймгийн нутаг дэвсгэрт Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг дэмжих, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах.

Ажлын чиг үүрэг:

Тоо бүртгэл ахлах офицер, хошууч Я.Цэнд-Очир №205 тоот

  1. Цэргийн бүртгэлийг аймгийн Засаг даргын захирамжийг удирдлага болгон, Батлан хамгаалах сайдын баталсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ын дагуу аймгийн хэмжээнд зохион байгуулан явуулж дүнг нэгтгэн, ЗХЖШ-т хүргүүлэх
  2. Цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулах
  3. Цэргийн штабын нууц баримт бичгийн хадгалалт хамгаалалтыг хариуцах, нууц баримт бичигтэй харьцах эрх бүхий алба алба хаагч нараар нууцын баталгаа гаргуулах
  4. Цэргийн насны залуучуудын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үр дүнг нь тооцох
  5. Амралт, чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ алба хаагч нарийг бүртгэх, чөлөөний хуудас, томилолтонд тэмдэглэл хийх
  6. Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан хугацаат албаны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах
  7. Цэргийн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан иргэдийн төлбөр төлөлтөд хяналт тавих, бүртгэл тооцоог нь хөтлөх.

 

Орон нутгийн хамгаалалт, сургалт бэлтгэлийн офицер дэд хурандаа Ч. Дамдинсүрэн №206 тоот

  1. Орон нутгийн хамгаалалтын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах
  2. Сум, Багийн Засаг дарга нартай цэргийн бэлтгэл сургалт зохион байгуулж явуулах
  3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” тоглолтыг зохион байгуулж явуулах
  4. Цэргийн насны болон өмнөх насны залуучуудын дунд эх оронч үзэл, хүмүүжил олгоход чиглэсэн 3-аас доошгүй арга хэмжээ зохион байгуулах
  5. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж явуулах
  6. Цэргийн үүрэгтний бүртгэл хөтлөх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх
  7. Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний шинэчлэлтийн бодлогыг сурталчлан таниулах арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах
  8. Цэргийн албыг биеэр хааж буй иргэдтэй цэргийн анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалт дадлага явуулах.

Дайчилгааны офицер Санжаажамц  №205 тоот

  1. Цэргийн штабын бэлэн байдлын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх
  2. Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний ойн арга хэмжээг тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулан явуулах
  3. Дайчилгааны даалгаварын дагуу даалгавар бүхий ангиудтай дайчилгааны тодотгол хийх

16 дугаар зүйл. Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх

16.1.Иргэнийг хугацаат цэргийн албаны цэрэг татлагаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:

16.1.1.эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;

16.1.2.цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;

16.1.3.эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.

16.2.Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:

16.2.1.ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;

16.2.2. 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;

16.2.3.сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;

16.2.4.эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;

16.2.5.хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;

16.2.6.хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;

16.2.7.гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг.