Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

26 албан хаагчид ёс зүйн болон сахилгын хариуцлага ногдуулжээ

2024.10.18
17 үзсэн

2020 оны эхний хагас жилийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн 7 байгууллагын 26 албан хаагчид ёс зүйн болон сахилгын хариуцлага ногдуулсан байна. Үүний 15 нь төрийн захиргааны албан хаагч, 11 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.

Мэдээллийн эх сурвалжаар нь авч үзвэл нийт 26 зөрчлийн 73 хувь буюу 19 нь байгууллагын дотоод хяналтаар илэрсэн, 12 хувь буюу 3 нь гомдлоор, 4 хувь нь мэдээллээр илэрсэн.

Зөрчлийг агуулгаар нь авч үзвэл нийт зөрчлийн 19 нь буюу 73 хувь нь сахилгын, 4 буюу 15 хувь нь ёс зүйн, 4 хувь нь захиргааны зөрчил.

Шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл 14 буюу 54 хувь нь уучлал гуйхыг үүрэг болгосон, 5 буюу 19 хувь нь сануулах шийтгэл ногдуулсан, 8 хувь нь өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, 12 хувь нь холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байна.

Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл