Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.03.25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.11.04
42 үзсэн

2019 оны 03 дугаар сарын 25                             № 09                           Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 15 оролцож хуралдааны ирц 83.3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нарын өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

ҮҮРЭГ ДААЛГАВАР:

Ч.Энхбат: /Аймгийн ЗДТГ-ын дарга/ Нэгдүгээрт, гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбогдуулан та бүхэнд мэдээлэл өгье. 2019 оныг хүртэл бид үр дүнгийн гэрээг хагас бүтэн жилээр төлөвлөж, тайлагнаж, дүгнэдэг байсан. Энэ жилээс гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулна. Зорилт, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин,хугацаа, төсвий мэдээллийг оруулна. Ингээд төрийн жинхэнэ албан хаагч нь сар бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг тайлагнана. Нэгжийн дарга ньулирал бүр дүгнэнэ. Жишээлбэл та 10 ажил энэ сардаа төлөвлөөд 9 нь биелэсэн бол “хангалтгүй” гэж дүгнэгдэнэ. Хэлтсийн мэргэжилтнүүдээс нэг нь хангалтгүй дүгнэгдвэл хэлтсийн даргын ажил “хангалтгүй” дүгнэгдэнэ. Төлөвлөгөө гаргахдаа маш сайн тооцоорой. Иймд та бүхэн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд эртнээс анхаарлаа хандуулаарай.

Хоёрдугаарт, албан тушаалынтодорхойлолт, чиг үүргийн шинжилгээг хийж 6 сарын дотор холбогдох газруудад хүргүүлээрэй.

С.Насанбат: /Аймгийн Засаг дарга/

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж энэ 7 хоногт ЗГХЭГ-т хүргүүлэх /Сумдын удирдлагууд, хэлтэс, албад/

3 дугаар сарын 29-ний өдөр Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдана. Хурлаар Хар бэлчир дэх 25 га газрыг шийдээрэй. Засгийн газраас 2018 онд Дархан-Уул аймгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгон зарласан. Засгийн газраасаа тогтоолтой байхад яагаад газрын асуудлыг шийддэггүй юм бэ? Хонгор сумын нутаг дэвсгэрт Төмөрлөгийн үйлдвэрийн орчим, уурхай орчимд хэний хэний зөвшөөрөлтэй газар олгосон бэ? Төрийн ажил хийх гэхээр атар газар эзэмших хууль яригдаад байдаг. Газрын тооллогыг хэн, хэзээ, ямар ажлын хэсэг тоолсон юм? Тайлан нь хаана байна? /Хонгор сум/

Ой хээрийн түймрийн асуудал ихэслээ. Өнөөдөр БОАЖГ, МХГ, ОБГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзая. Хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. /СТСХ, БОАЖГ, ОБГ/

Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх ажилд Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө гаргана. Өнгөрсөн жилд нилээн хэдэн ажил хийгдсэн. Цагдаагийн газар, МХГ БОАЖГ шалгалтын төлөвлөгөө гаргаж танилцуулаарай. Хөрөнгийг шийдэх боломжтой. /БОАЖГ, МХГ, ЦГ/

Худалдан авах ажиллагааны газар үйл ажиллагаагаа сайжруулаарай. /ОНӨГ/

Улаанбаатар дахь ажлын хэсэг удирдамжгүй байна. Хэн нь юу хийхээ мэдэхгүй. НААҮГ, ЗАА нь уялдаж ажиллах шаардлагатай байна. Томилолтын зардал ихэссэн. Томилолтын гүйцэтгэлд хяналт тавиарай. /Ч.Энхбат/

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс өгөгдсөн үүрэг хангалтгүй биелүүлж байна. УГТЭШХ-тэй хамтраад хөрсний шинжилгээ хийлгэх гээд 20 хонолоо. Захирал нь ОХУ явсан гэсэн. Би холбогдох гээд чадаагүй. Оросуудад удахгүй явуулна гээд хэлээд 20 гаруй хонолоо.

М.Энхбаяр /ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн/: Газар хөлдүү байгаа тул дээж авах боломжгүй байгаа.

С.Насанбат /Аймгийн Засаг дарга/: Технологийн нарийн юм байдаг байх аа. Гэхдээ уул уурхайн салбарынхан газар хуулалтаа хийгээд явж байна. Шийдвэрлэх ёстой ажлаа шийдвэрлээд яваарай. Шийдвэрлэх боломжгүй бол эргээд мэдэгддэг баймаар байна. /ХОХБТХ/

Ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдсан. 7 цэцэрлэг дээр хэд нь энэ онд ашиглалтад орох вэ? Тоглоом нь хэд хэрэгтэй вэ? Зөөлөн эдлэл нь төсөвтөө суусан уу? Суугаагүй бол одооноос суулгуулах ажлаа хөөцөлдье. /НБХ/

Н.Цасчихэр: /НБХ-ийн дарга/ Жагсаалт нь яаманд явуулсан. Орлогч даргын гарын үсэгтэй бичиг явсан.

С.Насанбат /Аймгийн Засаг дарга/: Жагсаалтаа авч орж ирээд надад танилцуулаарай.

Биеийн тамир, спортын газар хэд хэдэн тэмцээн зохион байгуулна. Төсөв дээр дэмжлэг үзүүлээч гээд Батлав дарга явж байна. Үүнийг нь хэлтэс нь мэдээлээд нэгтгээд урьдчилаад оруулж ирдэг баймаар байна. /НБХ/

Эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж муу байна. Гэнэтийн шалгалт зохион байгуулах шаардлагатай байна. Өглөө ирээд 10 гаруй хүний оочир тараагаад багаж дууссан гэсэн шалтгаанаар үйлчилгээ үзүүлэхгүй байна гэж иргэд гомдол гаргасан. Би иргэний нэрийг нь хэлж болно. Гэхдээ өвчтэй хүнийг нэрийг энд дурдаад хэрэггүй биз. Энэ бол бодит явдал.

7037-1212 утсаар эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой гомдлоо аваад жагсаалт гарга. Бодитой шүүмжлэлд хариуцлага тооцох хэрэгтэй. /НБХ/

Хогны асуудал дээр анхаарлаа хандуулах. Дархан сум ажлын хэсэг байгуулаад Захирагчийн ажлын алба, НААҮГ-аас хүн оруулаад хогны асуудал дээр ажилламаар байна.

/Дархан сум/

Орхон суманд хугацаа болоогүй 119 өргөдөл байна гэж Б.Алтансарнай дарга хэллээ. Тайлбар өгнө үү. Сумын хэмжээнд арай өндөр үзүүлэлт байна. Өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэгдэхгүй бол шийдвэрлэх, харьяалах газарт нь шилжүүлээд иргэнд нь эргээд мэдэгддэг баймаар байна. /Орхон сум/

Санхүү, төрийн сангийн хэлтэс орлогын мэдүүлэг 79 хувьтай байна гэж мэдээллэлээ. Татварын хэлтсийн дарга өөр мэдээлэл өгсөн. Орлого давсан, орон нутгийн төсвийн орлогууд давж яваа, өссөн дүнгээр 1 тэрбум гаруй төгрөг давуулан биелүүлж байгаа гэж мэдээллэсэн. Танай СТСХ Сангийн яам талдаа сайн нэртэй. Аймагтаа ийм ч юм болохгүй гээд чангалаад байдаг. Гэтэл яаман дээр очихоор ганц өртэй, өр нь хуримтлагдсан аймаг болдог. Анхаараарай. Санхүүжилтийг гацаахгүй байх тал дээр анхаарч ажиллаарай. /СТСХ/

П.Батсүх ээжийгээ үзүүлэх гээд чөлөө аваад явсан. М.Энхбаяр ахлах мэргэжилтэн та доод агентлагуудынхаа ажил үүрэгт анхаарал хандуулмаар байна. ХХААГ, Дархан орон нутгийн зам, тээвэр ОНӨААТҮГ-уудын мэдээллийг танилцуулахгүй байна. Монгол малын удмын сантай уулзалт зохион байгуулмаар байна. 100 үнээний хээлтүүлгээ яаж хийх юм бэ? Мэргэжлийн байгууллагууд нь саналаа оруулж ирээч.

Хурал 10 цагт дуусав.

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГАП.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН:Ц.БОЛОРТУУЛ