Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.03.04-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.06.04
77 үзсэн

2019 оны 03 дугаар сарын 04                              № 06                         Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 15 оролцож хуралдааны ирц 83.3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нарын өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

Т.Ганболд: Улсын Их Хурлын гишүүдийн иргэдтэй уулзах уулзалтыг тодруулж хуваарь гаргаж танилцуулах. /ТЗУХ П.Баярсайхан/

А.Түвшинбат: Мэдээлэл технологийн алба ЗДТГ-ыг төрийн холбооны сүлжээнд холбох ажлыг судална. Төрийн байгууллагууд төрийн холбооны нэгдсэн сүлжээнд холбогдсоноор мэдээллийн аюулгүй байдал нууцлагдана. Энэ чиглэлэээр манай аймагт төрийн холбооны сүлжээг мэдээлэл холбооны сүлжээ компани хариуцдаг. Ерөнхий инженер нь төрийн нууцтай холбоотой тусгай гэрээгээр хүлээсэн чиг үүрэгтэй байдаг. Тиймээс ерөнхий инженертэй уулзаад энэ чиглэлээр ямар боломж байна яаж холбогдох уу. техникийн өгөгдөл нөхцөлүүдийг авах хэрэгтэй байна. /МТА/

Цахим гарын үсгийн хуулийн хэрэгжилтийг дижитал шилжилтийн хүрээнд хийхээр болж байгаа тул холбогдох төсөв хөрөнгийг төсөвлөөд шийдэх. /МТА/

Хөгжлийн бэрхшээлтэй одой хүнийг ажиллуулах ёстой хуулийн заалт байгаа, энэ хуулийн хэрэгжилт манай аймагт хангалтгүй байгаа. 25-аас дээш ажиллагсадтай томоохон ААНБ-ын судалгааг гаргаж хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр НБХ хариуцах. /НБХ/

Үйлчилгээний газрууд и-баримт өгдөггүй гэсэн гомдлууд их байна. Үйлчилгээний газруудын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон акт гаргах боломж байгаа эсэхийг судлах, эрх зүйн баримт бичигтэй болж журамлах шаардлагатай байна. Үйлчилгээний газруудын жагсаалтыг гаргаж өгөх. Чиглэл чиглэлийнх нь дагуу ажлын хэсэг томилоод захирамжийн төсөл боловсруулах. /ХОХБТХ/

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр БНСУ-д албан ажлаар ажиллаж байгаа. Тус улсынПучён хотын орон нутгийн удирдлагуудтай уулзаад манай аймагт 5 иж бүрэн тоноглогдсон түргэний автомашин бэлэглүүлэх боломжтой байна гэсэн. Автомашиныг татаж ирж байгаа зардлын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Замын үүдээс Дархан-Уул аймагт татах зардлыг сумд хариуцах хэрэгтэй байна. Зардлын тооцоо 5 сая төгрөгний тооцоо байгаа тул сумдын Засаг дарга нар тодотголдоо суулгаж өгөхийг үүрэг болгож байна. Сумдын эрүүл мэндийн төвд түргэний автомашиныг өгөх болно. /Сумдууд/

Спорт цогцолборын ашиглалтын өмнөх захиргааныхныг дуудаж уулзах, өрөө тасалгааны хуваарилалт болон бусад асуудлууд дээр урьдчилсан байдлаар уулзалт хийх. /НБХ/

Шинээр ашиглалтанд орсон цэцэрлэгт 8 дугаар багаас гадна ойр орчмын багаас хүүхдийн судалгааг авч хамруулах. Бүтэн цэцэрлэгийн төсвөөр ажиллуулж байгаа тул хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. /НБХ/

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ