Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.01.21-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
65 үзсэн

2019 оны 01 дүгээр сарын 21                                № 01                              Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Мал эмнэлгийн газраа мал эмнэлэгтээ ярьж байгаад байгуулах хэрэгтэй байна ХОХБТХ Мал эмнэлгийн газар байгуулагдсан. ХХААХҮЯ-аас ажлын хэсэг ирж ХХААГ, МЭГ-тай хүлээлцсэн.
2. Мал тооллогын дүн тайлан мэдээнээс зөрөөд байна. Ийм учраас цаашдаа энэ хавар малын өвчлөл, цаг агаарын нөхцөл байдлын хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумдын удирдлагууд малынхаа тооллогыг түүврийн аргаар гаргах 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт хонин толгойд шилжүүлсэнээр 306014 толгой мал тоологдсон. /Дархан сум 68.3, Орхон сум 41.8, Хонгор 165.3, Шарын гол 30.6 мянган мал тус тус/ Мал тэжээвэр амьтдын хяналтын тооллогыг түүврийн аргаар нийт малын 10 хувь хүртэлх малд хийгдсэн.
3. Сумдуудад хураагдсан байгаа махыг шатааж устгах Хураагдсан махын устгал хийгдсэн.
4. Нийтийн хоолны газар болон мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад хяналтаа тавьж ажиллах Мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтын ажлыг хийж байна.
5. 2019 оны тендерийн ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Худалдан авах ажиллагааг яаралтай зарлах, зураг төсвийг нь шалгарсан компанитай нь хийх.Тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлж, шударга, нээлттэй явуулах 2019 оны улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигдэх 14 төсөл арга хэмжээний тендер “Төрийн худалдан авах цахим систем”-ээр зарлагдсан байна. ОНӨГ-т тендер зарлуулахаар холбогдох материалуудыг хүргүүлэн ажиллаж байна. 01.23нд 3 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн материалыг ОНӨГ-т хүргүүлсэн.
6. Спорт цогцолборын барилгын өмнөх захиргааны ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 21-нд эхлүүлж, аймгийн ЗДТГ-ын Гамшгийн зөвлөл болон ХОХБТХ, НБХ, ГХБХБГ, БЗГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд барилгын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. НБХ Спорт цогцолборын барилгын өмнөх захиргааны ажлыг 2019 оны 1 дүгээр сарын 21-нд эхлүүлж, аймгийн ЗДТГ-ын Гамшгийн зөвлөл болон ХОХБТХ, НБХ, ГХБХБГ, БЗГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд барилгын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
7. Төсөв татуулсан сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын нийт 21 байгууллагын төсвийн захирагч нарын аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан манлайллын арга хэмжээний үнэлгээнээс 5 хүртэлх оноог бууруулсан. Төрийн аудитын менежертэй хэрхэн арга хэмжээ авах талаар хуулийн талаас судалж байна. Төсөв татуулсан сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын нийт 21 байгууллагын төсвийн захирагч нарын аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан манлайллын арга хэмжээний үнэлгээнээс 5 хүртэлх оноог бууруулсан. Төрийн аудитын менежертэй хэрхэн арга хэмжээ авах талаар хуулийн талаас судалж байна.
8. “Атрын 60 жил” томоохон арга хэмжээ болно. Сумдын удирдлагууд төлөвлөгөөгөө гаргаж танилцуулах Хонгор сумын ЗДТГ

ХЯНАСАН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ