Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.10.15-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.06.04
55 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 10 дугаар сарын 15 № 32 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга А.Түвшинбат удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 19 оролцож хуралдааны ирц 94.7 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

А.Түвшинбат: Зам тээврийн осол 10 гарсан гэж байна. Хаана гарч байгааг тодруулан зохих зохицуулагчийг байлгах хэрэгтэй байна. /ХЭЗХ/

Азийн сангийн Баярмаатай холбогдож мэдээлэл нэмж аваарай. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирж уулзах боломжтой байна гэсэн. Хотын баяртай давхцаж байгаа тул саналыг нь аваад 10.00 цагт уулзахаар болсон. Уулзалтанд оролцох бүрэлдэхүүнээ эртхэн тодорхой болгоорой. /ХОХБТХ/

Мэргэжлийн хяналтын газарт чиглэл өгөөд шатахуун түгээх станцуудад аюулгүй ажиллагааны шалгалт хийх стандартыг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих хэрэгтэй байна. Шатахуун түгээх станцын хангалтыг хийж байгаа клонкуудыг заавал насос соруураар шатахуунаа буулгадаг байх нь мөрдөх ёстой стандарт юм байна. Энэ стандартыг хөдөөний сумдуудад мөрдөөд ажиллаж байна. Манай аймагт хангалтгүй байна. /ХОХБТХ/

Ч.Энхбат: Аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах хүмүүсийн нэрсийг болон “Хүндэт дэвтэрт “ бичигдэх 2 иргэний захирамжийг яаралтай гаргах хэрэгтэй байна. /ТЗУХ/

Т.Ганболд: Лабораторийн нээлт 2018.10.15-ны өдрийн 11.00 цагт болно. Аймгийн ИТХ-ын дарга, ИТХ-ын байгаль орчин экологи хяналтын хороо, Засаг дарга, ХОХБТХ-ийн дарга, МХГ, Татварын хэлтэс, БОАЖГ, ЗДТГ-ын дарга, ЦГ-ын дарга, Дархан, Хонгор, Орхон сумын Засаг дарга нар оролцоог хангаж оролцох хэрэгтэй байна. /ТЗУХ/

Тоглоомны хадгалалтанд анхаарах хэрэгтэй байна. Тоглоомны угсралтыг компани нь угсрахгүй хүн хүчээр тусална гэсэн маргаан үүсч байгаа тул гэрээгээ анхаарах. /ХОХБТХ, ОНӨГ/

Гурван тулгуурт бодлогын баримт бичгийн төлөвлөгөө, болон ногоон хөгжлийн бодлогын асуудлыг боловсруулан Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад 2018.10.30-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулах хэрэгтэй байна. /ТЗУХ/

Арт констракшн хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хэлэлцүүлэг хийх ёстой. Сумдын ИТХ-ын Төлөөлөгч болон хэлтэс агентлагийн дарга нарыг оролцуулаад төлөөлөгчдийн зөвлөгөөнийг өргөтгөж хийгээд эцсийн хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй байна. ЗГ-ын хуралдаанд оролцох тул 2018 оны 10 дугаар сардаа багтааж хэлэлцүүлгийг хийх. /ОНӨГ/

Сүрэнгийн гудамжийг аймагт өгөх саналтай байна .Орон нутгийн өмчид авч болох талаар судлах хэрэгтэй байна . /ОНӨГ/

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН: Я.ГЭРЭЛСҮХ