Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.10.01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.06.04
56 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 10 дугаар сарын 01 № 30 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 19 удирдах албан тушаалтнууд оролцохоос 19 оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

С.Насанбат: Үнэ тогтоох комиссыг хуралдуулж танилцуулгыг нийтэд мэдээллэж байх.

Т.Ганболд: 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хамт МҮОНТ-ийн “Ургацын далай” нэвтрүүлгийн хүрээнд Хонгор, Орхон сумын газар тариалантай танилцсан. Танилцах явцад хүн хүчний асуудал дутмаг байгааг хэлсэн. Оюутнууд байгаа боловч шантарсан Хонгор суманд 3300 шахам га тариа налсан байсан. Хураалт хийгдээгүй чийгтэй байгаа. Орхон суманд ЕБС-ийн 2 багш сурагчидтайгаа хамт ногоо хураалтанд ажиллаж байсан.

ХХААЯ-аас өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахаар манай аймагт 3 хоног ажиллана. Одоогоор өдөр нь тодорхой болоогүй байна. Сумдууд бэлтгэл ажлын хүрээнд өвс хадлан, тариа, хашааны ариутгалыг сайн хийж бэлдэхийг анхааруулж байна.

Ч.Энхбат: 10 дугаар сарын 17-ны өдрийн арга хэмжээний бэлтгэл ажлын ерөнхий төлөвлөгөө гарсан. Хэлтсүүд харьяа агентлагуудтай хамтраад шинэлэг ажлуудыг санаачилж хамтран оролцох хэрэгтэй байна.

С.Насанбат: Стандарт хэмжилзүйн хэлтсийн барилгын өргөтгөлийн ажил бэлэн болоод хотын баярын өмнө нээлтээ хийнэ.

26-р цэцэрлэгт зөөлөн эдлэл нийлүүлэх ажлыг аль компани хийж байгаа вэ?

Хариулт

Б.Батсүх: Энэ ажилд одоогоор гэрээ байгуулаагүй байгаа. Цэцэрлэг нь хувь хүнээс авахаар тохирсон байсан. Хувь хүнээс авч болохгүй, ААН-ээс авахыг зөвлөсөн.

Асуулт

С.Насанбат: Цэцэрлэгээр нь авахуулж болохгүй юмуу. Хурал болсоноос хойш 14 хонолоо, 8 сая төгрөгний шууд гэрээ байгуулагдаагүй байна. 10 дугаар сарын 1-ээс цэцэрлэг хүүхдээ авах ёстой байтал зөөлөн эдлэлээ аваагүй байна.

Хариулт

Б.Батсүх: 5 дахь өдөр /2018.09.28/ цэцэрлэгийн нярав нь ирээд уулзаад явсан.

Асуулт

С.Насанбат: Мод бут татах зардал, мод худалдан авах ажлын гэрээг хийж дуусгах хэрэгтэй байна.

Хорооллын доторх нөхөөсний 2 ажил зогссон байна уу?

Хариулт

Б.Батсүх: Тендер зарлаад 2018.09.28-ны өдөр нээсэн.

С.Насанбат: Мод суулгах нүх бэлэн болсон уу? Үүрэг даалгавар аваад хийж гүйцэтгээд тодорхой тоо дүнтэй, бодитой танилцуулж байх хэрэгтэй байна. ЗА, ХОХБТХ-ээс бодитой ажлын гүйтэтгэл гарах ёстой.

Цаг ашиглалтын бүртгэлийг 7 хоногоор гаргаад хэлтсийн дарга нарт танилцуулж байх хэрэгтэй байна. /ЗДТГ-ын дарга Ч.Энхбат/

Хэлтсийн дарга болон сумдын дарга нар томилолтоор явахдаа зайлшгүй мэдэгдэж ирээд тайлангаа бичгээр болон амаар мэдэгдэхийг анхааруулж байна. Шаардлагагүй хурал зөвлөгөөн, семинарт явуулахгүй байхыг Засаг дарга би өөрөө шийднэ.

Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах бэлтгэл ажлаа сайн хангаарай. /ТЗУХ/

Шуурхай хурал эхлэхээс өмнө өрөөний бэлтгэл ажлыг хангасан байх ёстой байна.

Төсөл хөтөлбөрүүддээ анхаараарай. Аудитын газарт явцых нь үед тайлбараа өгч , дүгнэлтээ зөв гаргуулж аваарай. /ХОХБТХ, СТСХ/

ХОХБТХ 2018 онд хийгдэх ажлын зургийг буруу хийснээс болж алдаа гарсан. 2019 онд та бүгдтэй холбоотой хийгдэж байгаа ажлын зураг төсвийг эргэж харах, Б.Батсүх зураг төсөв хийхдээ заавал комиссоор оруулах хэрэгтэй. /ХОХБТХ/

Сумдууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ёстой. Шадар сайдын ажлын шалгалт ирэхэд ажлын гүйцэтгэл 100 хувь гэсэн дүн мэдээтэй Дархан-Уул аймаг байх ёстой. Сумдын дарга нар анхааралдаа авч ажиллаарай. /Сумдын ЗД/

Дэд бүтцийн хувьд хурлын ажлын алба танилцаад бэлтгэл хангагдсан байна гэсэн.

SECIM төслийн хүрээнд ажлын хэсэг 2018.10.03-ны өдөр 16.00 цагт ирнэ гэсэн саналыг ирүүлсэн байна. 2018.10.03-ны өдөр Улаанбаатар хотод ЕБС, болон СӨБ-ын удирдлагууд яамны хэмжээнд Төрийн ордонд уулзалт зохион байгуулагдахаар өчигдөр шийдэгдсэн. Тийм учраас SECIM төслийн уулзалтын цагийг урагшлуулж өгөөрэй.

/А.Түвшинбат/

2018.10.16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Чангвон хотын нэгдүгээр орлогч дарга манай аймагт айлчилна. Бэлтгэл ажлыг өндөр хэмжээнд хангах, аялал жуулчлал, аж үйлдвэрийн мэдээллийг хөтөлбөртөө сайн оруулж өгөөрэй. /ХОХБТХ/

Ногоо хураалтанд оюутнуудыг нэмэлтээр авч чаддаггүй гэхэд байгаа оюутнуудад ажиллахад хүнд хэцүү бэрхшээлтэй асуудал юу байгаа тал дээр сумдын удирдлагууд ААНБ-ын удирдлагуудтай уулзах хэрэгтэй байна. Хүүхдүүдийг татан оролцуулах соёл урлаг, хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах ажлыг санаачлах хэрэгтэй байна. /ХОХБТХ/

ХОХБТХ, ЗА-аас хогны үнэ тарифийн талаар иргэдэд мэдээлэл хүргэсний дараа 2019.01.01-ний өдрөөс эхлэн хогны үнийг нэмэхээр болсон. Энэ ажлыг МТА-тай хамтраад иргэдэд мэдээллээрэй. /МТА/

Сайн ололттой байгаа ажлуудынхаа мэдээ тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулж байх хэрэгтэй байна.

ХОХБТХ хүүхдийн паркийн 708 сая төгрөг шилжсэн байгаа. П.Батсүх хариуцаж байсан ар гэрийн гачигдал гарсан тул Б.Батсүх хариуцаж “Дархан- Минж” ХК-ийн Анхаа захиралтай уулзах хэрэгтэй байна. Энэ ажилтай холбоотой тоглоомын цахилгаан татаж өгөх асуудал дээр хөнгөн шуурхай ажиллах хэрэгтэй байна.

Цувралаар нэврүүлгүүдэд оролцож байгаа. Баярын өмнө би бүгдийг нь нэгтгээд нэг нэврүүлэгт орно. Б.Азжаргал дарга /Дархан сумын ЗД/ ХОХБТХ-ээс тоо мэдээг аваад нэвтрүүлэгт оролцох, мэдээлэл давхцахгүй байх хэрэгтэй байна. Нэврүүлгийн асуултаа өөр хэлбэрээр явуулах саналаа Буянхишигт хэлсэн байгаа. /МТА/

Т.Ганболд: 4 сумдын Засаг дарга нар хамт нэврүүлэгт орвол зүгээр байна.

С.Насанбат: Сумын Засаг дарга хамт орж болж байна. Өдөр цагаа тохироод тусгай байр бэлдээд тайлан тавих маягаар оролцох бэлтгэлийг хангаарай. /МТА/

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН: Я.ГЭРЭЛСҮХ