Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.09.10-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
91 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 09 дүгээр сарын 10                           № 28                                         Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга А.Насанбат удирдаж, хуралд нийт 19 удирдах албан тушаалтнууд оролцохоос 18 оролцож хуралдааны ирц 94.7 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

Ч.Энхбат: Засгийн газрын 258-р тогтоолын дагуу ажлын хэсэг сум, агентлагаар тогтмол явна. Шаардлагатай газруудаар шалган зааварлах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хяналт шалгалтаар ажиллана. Илэрсэн зөрчил дутагдлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шаардлагатай бол Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр удирдамжиндаа тусгасан байгаа. Дахин албан бичиг төлөвлөөд алдаа дутагдал илэрсэн зөрчилтэй төрийн байгууллагууд руу явуулах шаардлагатай байна. /ТЗУХ П.Баярсайхан/

  • Ерөнхий сайд 2018.09.12-ны өдөр Дархан, Сэлэнгийн бүс нутагт ажиллана. Сэлэнгэ аймагт газар тариалангийн нөхцөл байдалтай , ургац хураалтын хэмжээтэй танилцана. Манай аймгийн иргэдтэй уулзалт хийж магадгүй, одоогийн байдлаар удирдамж нь ирээгүй байна. Удирдамж ирэхээр эцсийн байдлаар яригдах болно.

А.Түвшинбат: “ABLE” программыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахыг Засаг дарга үүрэг болгосон. Хэлтэс, агентлагийн дарга нар орохгүй байна. Ажиллах зарчмыг боловсруулах мөн сургалтыг зохион байгуулах хэрэгтэй байна.

  • Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс сургалт зохион байгуулсан байна. Сургалтын үеэр Улаанбаатараас ирсэн сургагч нар нь дээж авчраад дарханы захаас авчирсан махнаас дээж авч үзэхэд 100 хувь эм тарианы үлдэгдэл илэрсэн байна. ХХААГ-ын мал эмнэлгийн даргад үүрэг өгсөн. Сургалт явуулсан хүмүүстэй холбогдоод урвалж дээж үздэг төхөөрөмж, бодисын үнэ өртгийг судлаад мэргэжлийн хяналтын газрын лабораторийг чадавхжуулан сорьц, сорилыг хийдэг болох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чаддаг байх хэрэгтэй байна. Мал эмнэлгийн дарга Тунгалагтай холбогдоод энэ ажил ямар шатанд явааг тодруулаад эргэж мэдэгд./ХОХБТХ/
  • Шарын гол сумын 2-р сургуулийн дотуур байрны халаалтыг кабель татаад халаахыг Дулаан шарын голын дарга Энхцэцэгт үүрэг өгсөн. Дулаан шарын гол өөрсдийн хөрөнгөөр хийнэ. Равжаадэлгэрэх дарга гүйцэтгэгч компанийг надтай уулзуулах. /ЗА/
  • Ажил хаялтын үед орон нутгийн төр захиргааны байгууллага ямар байр суурьтай байх, ямар арга хэмжээ авч болох, үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийг судлах шаардлагатай байна. Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хуулийн мэдлэг дутмагаас болж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Засаг даргын албан тоот явуулах. Албан тоотод Үйлдвэрчний эвлэлтэй хүндэтгэлтэй харьцаж, ажил хаялтын үед ажлын байрандаа байх ёстойг дурьдах. /ХЭЗХ/
  • Төрөх эмнэлгийн барилгын ажил дээр 7 хоногийн хоцрогдол яагаад хоцорсон бэ? /ДХББЗГ-ын дарга Батсайхан/

Хариулт Батсайхан: Гүйцэтгэгч компанийн дотоод асуудлаас болж барилгын ажил хоцорсон. 7 хоногийн хоцорсон алдагдлаа 9-р сард дуусгах шаардлагыг тавьсан.

Асуулт А.Түвшинбат: Спорт цогцолборын ажил ямар шатандаа явж байна вэ?

Хариулт Батсайхан: Барилгын явцын талаар мэдээллийг авч эргэж танилцуулах болно.

Хариулт С.Баясгалан: Спорт цогцолборын барилгын явцтай танилцах гээд ХОХБТХ-тэй хамт очтол оруулахгүй байсан.

А.Түвшинбат: УИХ-ын гишүүнтэй уулзаж тодруулья.

Хурал 09.45 цагт дуусав.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.ТҮВШИНБАТ

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН: Я.ГЭРЭЛСҮХ