Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.09.10-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
79 үзсэн

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 09 дугаар сарын13 № 28 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Засгийн газрын 258-р тогтоолын дагуу сум, агентлагаар шалган зааварлах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хяналт шалгалтаар ажилласан . Ажиллах явцад алдаа дутагдал илэрсэн зөрчилтэй төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлэх. ТЗУХ 2018 оны 09-р сарын 13-ны өдрийн 2-10/983 албан тоотыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн.
2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс сургалт зохион байгуулсан байна. Сургалтын үеэр Улаанбаатараас ирсэн сургагч нар нь Дарханы захаас авчирсан махнаас дээж авч үзэхэд 100 хувь эм тарианы үлдэгдэл илэрсэн байна. ХХААГ-ын мал эмнэлгийн даргад үүрэг өгсөн. Сургалт явуулсан хүмүүстэй холбогдоод урвалж дээж үздэг төхөөрөмж, бодисын үнэ өртгийг судлаад мэргэжлийн хяналтын газрын лабораторийг чадавхжуулан сорьц, сорилыг хийдэг болох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чаддаг байх хэрэгтэй байна. Мал эмнэлгийн дарга Тунгалагтай холбогдоод энэ ажил ямар шатанд явааг тодруулаад эргэж мэдэгд. ХОХБТХ “Малын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал” төсөл бэлэн болсон. Төслийг Засгийн даргын орлогч А.Түвшинбат-д танилцуулсан. Төслийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудал үлдсэн. Төсөл: -Эхний шинжилгээнд зарцуулах төсөв: 2,690,000 төгрөг-Төслийн нийт төсөв: 8,200,000 төгрөг

/шууд бус зардлыг тусгаагүй болно/

-Премитест стартер кит, преми тестийг худалдан авч, шинжилгээг улирлын давтамжтайгаар хийх: Премитест стартер кит төхөөрөмж /1 ширхэг/ 1,250,000 төгрөг

/”Хүнс болон малын тэжээлд антибиоикийн үлдэгдлийг илрүүлэх” Монгол Улсын стандарт MNS 6665:2017-аар эмийн үлдэгдэл байгаа эсэхийг Премитест багаж, хуруу шил /антигин, интигатор/ ашиглан шинжлэх ба мэдрэхүйн эрхтний үзүүлэлтээр илэрсэн өнгөний хувирлаар тооцно./

3. Шарын гол сумын 2-р сургуулийн дотуур байрны халаалтыг кабель татаж халаахыг Дулаан шарын гол ТӨҮГ-ын дарга Энхцэцэгт үүрэг болгосон. Дулаан шарын гол өөрсдийн хөрөнгөөр хийнэ. Равжаадэлгэрэх дарга гүйцэтгэгч компанийн удирдлагыг надтай уулзуулах шаардлагатай. ЗА “Дулаан Шарын гол ТӨХК”-ийн гүйцэтгэх захирал н.Энхцэцэгтэй Шарын гол сумын 2 дугаар сургуулийн дотуур байрны бохирын шугам хөлдөлтөөс хамгаалах халаалтын кабель татах ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Мөн шаардлагатай байгаа халаалтын кабелийг худалдаж авах ажил эхэлсэн. 2018 оны 9 дүгээр сард багтааж ажлыг дуусгахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.
4. Ажил хаялтын үед орон нутгийн төр захиргааны байгууллага ямар байр суурьтай байх, ямар арга хэмжээ авч болох, үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийг судлах шаардлагатай байна. Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хуулийн мэдлэг дутмагаас болж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Засаг даргын албан тоот явуулах. Албан тоотод Үйлдвэрчний эвлэлтэй хүндэтгэлтэй харьцаж, ажил хаялтынүед ажлын байрандаа байх ёстойг дурьдах. ХЭЗХ Хөдөлмөрийн тухай хуулийн 119-124-р зүйлд ажил хаялтын талаар зохицуулсан. Аймгийн Засаг даргын зүгээс ажил хаялтанд оролцож байгаа багш нарын үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүйг засаг даргын орлогч А.Түвшинбатад танилцуулсан.
5. Спорт цогцолборын барилгын явцын мэдээлэлийг танилцуулах ХОХТБХ ДХББЗГ Мэдээллийг хавсаргав.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.ТҮВШИНБАТ

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ