Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.08.27-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
75 үзсэн

Аймгийн засаг даргын шуурхай хурлын тэмдэглэл

2018 оны 08 дугаар сарын 27                             № 27                                   Дархан-уул аймаг

Аймгийн засаг даргын шуурхай хурал 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнзасаг даргын орлогч т.Ганболд, а.Түвшинбат удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 16 оролцож хуралдааны ирц 88.8 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

Хуралдаанаар хэлэлцэх асуудал:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

Асуулт, хариулт:

А.Түвшинбат: төрийн үйлчилгээний нэгдсэн төв , багийн төвтэй холбоотой “номадс” рестораны хариуцсан хүнтэй очиж уулзсан. Үнийн хувьд тохирчвол болох юм байлээ. Эхлээд хэлсэн үнэ нь 700 хэдэн сая гэсэн би 550 саяас дээш авах боломжгүй гэдгээ хэлсэн. Үүнийгээ уих-ын гишүүн б.Баттөмөрт уламжилсан. Гишүүн багийн үйлчилгээнй төв гэдэг байдлаар ашиглавал гүйцэтгэх боломжтой юм байна гэсэн. 4, 5, өргөө багуудаа нийлүүлээд оруулах.

Оросын цэцэрлэг байж байгаад хуучин прокурор байсан барилгыг засуулья гэсэн боловч хасагдсан байна. Өмчлөл тодорхойгүй учраас их хэмжээний засварын зардал гаргах боломжгүй гэдэг байдлаар сангийн яам буцаасан байна. Тийм учраас одоо худалдаж авах тал дээр ажиллах, гарц гаргалгаа гаргах, хөөцөлдөх хэрэгтэй байна. 2019 оны төсөвт суулгачвал нэг том ажил болно.

Т.Ганболд: аймгийн итх-ын хуралдаан 2018.09.17-ны өдөр хуралдана. Сүм хийдийн зөвшөөрөл олгох журам, авто тээврийн мастер төлөвлөгөө ноднин өвөл 1 сард гэрээ хийсэн одоо хүртэл байхгүй холбоо бариад энэ хуралд оруул гэж хэлэх хэрэгтэй байна. /хохбтх-ийн дарга п.Батсүх/ “арт” констракшиний хийж байгаа ерөнхий төлөвлөгөө болон “ногоон хөгжлийн хөтөлбөр” хурлаар орох юмуу тэргүүлэгчдээр орх юмуу гэдгийг хариуцсан хэлтсүүд шаардаж оруулах хэрэгтэй байна.

Дахин төлөвлөлтийн асуудлаар 4-р баг дээр гүйцэтгэгч компани нь ирсэн байгаа гараад хоёулаа уулзалт хийнэ. / хохбтх/

“жигүүр” цогцолбор сургууль, 21-р цэцэрлэгийн ард нөхөн сэргээлтийн ажил юу болж байна. Хичээл сургууль эхлэхээс өмнө хийж дуусах ёстой. /за/

Хариулт батсайхан: “жигүүр” цогцолбор сургуулийн урд тэгшилгээ хийсэн байгаа, төслийн хүрээнд дахин шинэ худаг гарч хуучин бохироо холбох юм. Тэр болтол шороогоороо байх болно гэсэн санал ирсэн.

Т.Ганболд: хэл ам татлахааргүй унахааргүй орчин бүрдүүлсэн байх ёстой шүү. Их сургуулийн гудамжны замын нөхөөсний ажил юу болж байна. /дхббзг-ын дарга батсайхан/

Хариулт батсайхан: их сургуулийн гудамжны замын нөхөөсний ажил хийгдэж байгаа мөн ашуүис-ийн урд замын асфальтыг хуулаад тэгшилсэн байгаа.

Т.Ганболд: энэ ажлыг аль алиныг нь өнөө маргаашгүй дуусгах ёстой. /дхббзг-ын дарга батсайхан/

Т.Ганболд: жигүүр” цогцолбор суургуулийн тендерээ лавлах хэрэгтэй байна. 2 дахь нээлт нь 2018.08.13-нд нээсэн байх ёстой . /хохбтх-ийн дарга п.Батсүх/

Хариулт н.Цасчихэр: 2018.08.24-ний өдөр болоод тохирсон. Нямдаваа чиглэл ирэхээр холбогдьё гэсэн.

Т.Ганболд. Сумдад 2 албан даалгавар гарч байгаа. Нэг нь үер ус онцгой байдлын шугамаар, хоёр дахь нь өвөлжлтийн талаар албан даалгаврыг хүргүүлнэ. Сумдууд хамтарч ажиллана. Дэд бүтцийн байгууллагуудад равжаадэлгэрэх дарга хяналт тавих. /за/

Т.Ганболд: 2018.09.05-ны өдөр ус сувгийн төслийн нэгжийн хуралтай бэлтгэл ажлыг хангаарай. /за, хохбтх/

Т.Ганболд: энэ долоо хоногт яамдууд сангийн яаман дээр ирэх оны төсвийн төслөө хамгаална. Яам яамруугаа хандаж хамтарч хамгаалах ёстой. Сангийн яаман дээр шаардлагатай бол энэ долоо ажиллах хэрэг гарна. Гол нь бхбя, зтхя, эмя,бсшуся энэ 4 яам байгаа. Бусад нь гайгүй байх.

Т.Ганболд: хүүхдийн автобусан дээр маршрутын шинэчлэлт гаргах ёстой. Маршрутаа гаргаж үзээд хүчин чадал нь хүрч байна уу үгүй юу дархан сумтай хамтарч гаргаарай. Шинэ замтайгаа холбоотой зургийн төсөл хийх хэрэгтэй байна. 2018.09.01-ний өдрөөс шинэ замаар зорчиж эхлэх ёстой. /хохбтх, дархан сум/

Т.Ганболд: цагдаагийн газрын камержуулалтыг шалгахтай холбоотой ажлын хэсэг гаргаад төсөл бичээд танилцуулаарай. /хэзх/

Хурал 09.45 цагт дуусав.

Танилцсан:

Засаг даргын орлогч Т.Ганболд

Хянасан:

Төрийн захиргааны удирдлагын

Хэлтсийн дарга П.Баярсайхан

Нэгтгэсэн:

Төрийн захиргааны удирдлагын

Хэлтсийн мэргэжилтэн: Я.Гэрэлсүх