АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2018 оны 06 дугаар сарын 18 № 20 Дархан-Уул аймаг
Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 12 удирдах албан тушаалтнууд оролцож хуралдааны ирц 85.7 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.
- ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 1.Хэлтсийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:
Аймгийн Засаг дарга С.Насанбат
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах эзэн |
1. | “Шарилжгүй Дархан” хөтөлбөртэй холбогдуулан иргэдээс гомдол ирж байна. Төрийн байгууллагууд оролцохгүй байна. Шарилж устгалын ажилд ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд өөрсдийн хяналт тавих хуваарьт газруудад шаардлага хүргүүлж биелэлтийг танилцуулах | ЗА |
2. | Мал бүхий иргэдийг хотоос гаргах асуудал Дархан суманд яригдахгүй байна. Дархан сумын ЗД-ын захирамж гарсан байгаа тул хотоос гаргах ажлыг зохион байгуулж ажиллах | Дархан сумын ЗДТГ |
3. | Спорт цогцолборын шийдэгдээгүй байгаа асуудлуудын талаар албан бичиг төлөвлөж БСШУСЯ-нд хүргүүлэх хэрэгтэй байна. Эцсийн шийдийг гаргаж гүйцэтгэгч компанид хүлээлгэж өгөх | ХОХБТХ |
4. | Малын тарилгатай холбоотой малын угаалгын ажлыг сумдын мал эмнэлгийн газруудад үүрэг өгч гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг ХХААГ-т хариуцуулах | |
5. | Наадмын баяраар ирэх гадаадын зочид төлөөлөгчдийн тоо болон тусгай төсөв хөтөлбөр гаргах | ТЗУХ |
6. | 2018.07.01-нд бичил уурхайн нөхөрлөл, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээг БОАЖСайд Н.Цэрэнбатад хүргүүлэх | ХОХБТХ |
7. | Шадар сайдын албанд сайдтай байгуулсан гэрээний гүйцэтгэлийг яаралтай хүргүүлэх | ХШҮДАХ |
8. | Сорьцын албаны ажилтай танилцаад үүнтэй холбоотой НБХ гэрээгээ хийх, санхүүжилтийг нь шилжүүлэх | ХОХБТХ, НБХ |
9. | ХААИС-ийн судалгааг ЗГХЭГ-т хүргүүлэх | НБХ |
10. | “Аble” программд ирсэн бичгийг оруулж байгаа болон гүйцэтгэлд нь хяналт тавих | ТЗУХ |
11. | Аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжийн биелэлтийн хэрэгжилтийг нэгтгэж танилцуулах / 14 хоногийн хугацаанд танилцуулах/ | ТЗУХ |
12. | Хонгор, Орхон сумын удирдлагуудыг шуурхай хуралд орцуулж байх | ТЗУХ |
13. | Орхон сумын эмнэлгийн төсвийг энэ жилийн төсөвт суулгах | ХОХБТХ , НБХ |
14. | БСГ-аа нүүлгэж оруулах | НҮГ |
ТАНИЛЦСАН:
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД
ХЯНАСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
НЭГТГЭСЭН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ