Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.06.11-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
75 үзсэн

2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 06 дугаар сарын11 № 19 Дархан-Уул аймаг

Аймгийн ЗДТГын дарга Ч.Энхбат :

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтэнд онцгой анхаарах, 6 дугаар сарын удирдах ажилтны хуралд мэдээлэл хийнэ. Захирагчийн алба -Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 616 аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийсэн дүн мэдээг нэгтгэн ажиллаж байна. -Аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 07-ны “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” тухай албан даалгаврын биелэлтэнд хяналт тавьж ажиллахаар 4 сум, 26 агентлаг, ТӨХК ОНӨААҮГ-9 , банк санхүүгийн 25, их дээд 9 сургууль, ерөнхий боловсролын 16, соёлын 4 байгууллагуудад албан даалгаврыг албажуулан хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар төв номын сан, 24 дүгээр цэцэрлэгээс өөр ямарч төрийн байгууллага тайлан мэдээ ирүүлээгүй байна.
2. 2018.06.15-ны өдрийн Засаг дарга иргэдтэй уулзах уулзалтын бэлтгэл ажлыг хангах, иргэдэд зар мэдээ өгөх ТЗУХ, МТА Ажлын хүрээнд Орон нутгийн телевизүүд болон аймгийн цахим хуудсуудаар зурагт болон дүрст сурталчилгааг тогтмол явуулсан.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Цэргийн штаб команд штабын сургалтандаа онцгой анхаарч ажиллах Цэргийн штаб, ХЭЗХ “Дархан Бүргэд” команд штабын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөрийг хавсаргав.
2. Засаг даргын 2018.06.15-ны өдрийн тайланд анхаарах, хэлтсүүдийн гүйцэтгэлийг сайн хянах хэрэгтэй байна. ХШҮДАХ “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл” болон тайланд бодлогын хэлтсүүдээс холбогдох мэдээллийг авч нэгтгэн боловсруулж, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нараар хянуулан нэмж өөрчлөлтийг хийж, эцсийн байдлаар боловсруулан 2018.06.13-ны 11 цагт аймгийн ЗДТг-ын даргад 2 хувь, МТА-д 1 хувь тус бүр хүргүүллээ.
3. Сэтгүүлийн материалыг бэлдэж өгөх, мөн текст багатай зураг ихтэй байх хэрэгтэй. МТА “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан” сэтгүүлийн эх бэлтгэлийг ХШҮДАХ-тэй хамтран бэлтгэж хугацаанд нь хэвлүүлж бэлэн болгосон.
4. Түр хамгаалах байрны үйл ажиллагааны зардалхаанаас гарах, зардалд анхаарах. НБХ Түр хамгаалах байрыг ГБХЗХГ-ын эзэмшилд шилжүүлэхээр Орон нутгийн өмчийн газраас чиглэл өгсөн болно. ГБХЗХГ-аас Түр хамгаалах байрны зардал тооцоог хийж байна.
5. ХААИС болон төрийн сургуулийн судалгааг авч танилцуулах . Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг 9 их, дээд сургуулиас 7 сургуулийн судалгааг авч нэгтгэн гаргалаа.
6. Орхоны эмнэлгийн өргөтгөлийн тооцооллыг эргэж харах хэрэгтэй байна. Орхон сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Билгүүнд Сумын Эрүүл мэндийн өргөтгөлийн 2015 оны төсвийг шинэчлэх чиглэл өгөн ажиллаж байна.
7. Эрчимжсэн мал аж ахуйн фермерийн аж ахуйд худгийн тендер зарлах ёстой тул техникийн тодорхойлолт бэлдэх, фермерийн аж ахуй хамтарч хийх хувийн хэвшлийг сонгон шалгаруулах тул тендерийн материал бэлдэж танилцуулах. ХОХБТХ Махны чиглэлийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагын дагуу техникийн тодорхойлолтыг бэлтгэж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболдод танилцууллаа.
8. Үйлдвэр технологийн паркын төсөл П.Батсүх даргад байгаа гэсэн авч үзэхийг Засаг дарга чиглэл өгсөн тул танилцах хэрэгтэй байна.
9. 2-р баг дээр шороон замын ажил эхлээгүй байна, эхлүүлэх ажилд хяналт тавих ДХББЗГазраас удаа дараа ажил эхлэх шаардлага тавьсан. Энэ сарын 15-ны өдрөөс ажлаа эхлүүлээд байна.
10. “ОДНД” ХХК-ийн ажил зурган дээрхээсээ өөр байгаа тул анхаарах Зургийн дагуу хийгдэж байна.
11. 7, 8-р багуудад замын ажил хйигдэж байгаатай холбоотой тус багууд дээр автобусны буудал, болон гэрэлтүүлэг хийх тул анхаарч ажиллах Дархан сумын 7, 8-р багуудад зам засварын ажлын үе шатны хяналтыг ДХББЗГазар ОНӨААТҮГазар байнгын тавьж байна.
12. Дархан-Уул аймгийн төв шугамын ажил хийж байгаа “Одкон холдинг” ХХК-д 1 бригад нэмж ажиллуулах шаардлага тавьж, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна . ЗА -Шинэ,хуучин Дарханыг холбосон К14-К27 цэгийн хооронд ф600 мм-ийн голчтой 2.6 хос км дулааны шугамын өргөтгөлийн ажилд өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. /Хяналтын багт ЗА, Эрчим хүчний хөгжлийн төв, ДДС ТӨХК-ийн хяналтын инженерүүд/. -Ажлыг графикт хугацаанд чанартай хийж дуусгах талаар Эрчим Хүчний Яам, Эрчим хүчний хөгжлийн төвд албан бичгээр хандсан.Мөн 2018 оны 06 сарын 18-23-ны хооронд ЭХХТ-н дэд захирал ерөнхий инженер нар өөрсдийн биеэр хяналт тавьж ажиллах болсон. -Манай албаны мэргэжилтнүүд бямба,ням гаригуудад 24 цагаар хяналтыг тавьж ажиллана.
13. Спорт цогцолбор дээврийн засварын ажил хийхэд зураг байхгүй тул зургийн асуудлыг шийдэх шаардлагатай байна. ЗА, ХОХБТХ Магадлалаар орж баталгаажсан иж бүрэн зураг төсөв байгаа.
14. Хотын ерөнхий төлөвлөгөө, авто тээврийн мастер төлөвлөгөөг анхаарах. ХОХБТХ Нийтийн тээврийн мастер төлөвлөгөө судалгааны шатандаа явж байна. Энэ оны 7 сарын 15-наас өмнө бэлэн болно.
15. Хугацаа хэтэрсэн гүйцэтгэгч компанитай хариуцлага тооцох Хугацаа хэтэрсэн 3 ААН байгууллагуудад ДХББЗГ удаа даараа ажлаа дуусгах, комисс ажиллуулах тухай албан тоот явуулсан. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хурлаар гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги тооцох асуудлыг шийдвэрлэнэ.
16. Замын нөхөөсний ажил гол замууд дээр хийгдэхгүй байна. Сэргэлэн даргыг дуудаж уулзах. Дархан сумын орон сууцны хороолол доторх 1188м2 замын нөхөөсийн ажлыг гүйцэтгэж дуусгаад төв замын нөхөөсийн ажлыг хийхээр төлөвлөсөг бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.
17. Хаягжилтыг хийх газрыг анхаарч ажиллах . Хаягжуулалт төслийн ажлыг гүйцэтгэгчээр Батханжаргалант шалгарч ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна.
18. Эрчимжсэн мал аж ахуйн бүстэй холбоотой иргэдийн хурлын тогтоолын төслийг бичиж танилцуулах . Засгийн Газрын “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 2018 оны 131 дүгээр тогтоол, “Хөдөө аж ахуйн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх нэгдсэн бодлого”-ыг хэрэгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэж байгаа малчдын малыг “Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс” нутагт шилжүүлэх, мал сүргээ төрөлжүүлэх чиглэлээр өөрийн онцлогт нийцүүлэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангуулах, бэлчээрийн мал аж ахуйн механик өсөлтийг хязгаарлаж, бусад аймаг, сумаас мал оруулах, нутаглуулах, байршуулахыг хориглох тухай тогтоолын төслийг боловсруулан аймгийн ИТХТ-дийн хуралд орууллаа.
19. Дахин төлөвлөлтийн тендерийн ажилд “Минж проперти” шалгарсан бол гэрээ байгуулаад ажлаа эхлэх хэрэгтэй байна. ХОХБТХ, ХЭЗХ 24 айлд сонсох ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. 6 дугаар багийн иргэдийн төлөөлөгчид нь иргэдтэй уулзалт хийх талаар зөвлөгөө өглөө. Дахин төлөвлөлтийн тендерийн ажил ОНӨГазарт үнэлгээний шатанд явагдаж байна.
20. УИХ-ын 3 гишүүндээ хандаад ус сувгийн 5.8 тэрбум төгрөг дээр албан бичиг хүргүүлэх. ХОХБТХ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нарт Дархан сумын 8-р багийг 1-р багтай холбох нүхэн гарц бүхий авто замын техникийн нөхцөл олгуулах тал дээр дэмжлэг хүссэн албан тоотыг хүргүүлэв.
21. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрд өөрийн тойрогт зоорийн давхрын инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар, фасад засварын ажлын төсвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгүүлэх саналыг бэлдэж, танилцуулж хүргүүлэх. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр саналаа оруулсан.
22. 2019-2020 оны хөрөнгө оруулалтын ажлыг иргэдийн төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж танилцуулах хэрэгтэй байна. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр саналаа оруулсан.
23. Архивын ерөнхий газраас ЗДТГ-ын архиваа цахимжуулж загвар болго гэсэн тул анхаарах . ТЗУХ ЗДТГ-ын архиваа цахимжуулахыг холбогдох мэргэжилтэнд үүрэг болгосон.
24. Архивын ерөнхий газраас зөвлөн туслах шалгалт ирсэн шалгалтаар аймгийн төрийн архив, ЗДТГ-ын архив, ЭМГ-ын архив, төмөрлөгийн архивын ажилтай танилцсан. ЭМГ-ын архив хангалтгүй байсан тул албан шаардлага хүргүүл гэсэн. Аймгийн архивын тасгийн ажлыг бусад аймгаас хоцрогдолтой байна гэдгийг албан ёсоор хэлсэн. ХЭЗХ
25. – Албадан эмчилгээний хүмүүс 14 хоноод ирнэ. 11 ААН-ийн улирдлагуудтай ажлын байраар хангаж өгөх уулзалтыг хийсэн. Одоо тэр ААН-тэйгээ эргэж холбогдон ажилд авах хүнийхээ нэрийг авах хэрэгтэй байна. – Албадан эмчилгээнд явсан 15 хүнээ авахдаа буцаагаад 15 эмчилгээний хүн өгөх тул энэ ажлыг Цагдаагийн газартай мөн бичиг баримтжуулах ажлыг УБХ-тэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. -Албадан эмчилгээнд явсан 16 иргэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ирэх болно.Томоохон 11 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж 16 иргэнийг ажлын байраар хангах талаар удирдлагуудтай холбоо барьсан мэдээллийг хавсаргав. -Цагдаагийн газар дараагийн эмчилгээнд хамруулах 15 иргэний бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад байна.
26. Гэмт хэргийн өсөлт их байгаа тул шалтгаан нөхцлийг нь тодруулах арга хэмжээ авч ажиллах. Цагдаагийн газраас холбогдох судалгааг гаргуулан авч хавсаргав.
27. Хоорондоо зөрчилдөөд байгаа хууль, дүрэм, журмын саналыг нэгтгэж танилцуулах хэрэгтэй байна. ТЗУХ Саналыг нэгтгэж хүргүүлэхэд бэлэн болсон.
28. 2018.06.15-ны өдрийн арга хэмжээг иргэдэд мэдээллээ сайн хүргэх. МТА “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан” уулзалтын мэдээллийг тогтмол мэдээллэх ажлын хүрээнд зурагт болон дүрст шторкийг аймгийн телевизүүд болон цахим хуудсуудаар иргэд олон нийтэд тогтмол зохион байгуулж ажиллалаа.
29. 2018-2019 оны аймгийн өвөлжилтийн төлөвлөгөө гаргаж танилцуулах. ЗА Сумдуудад 2018-2019 оны өвөлжилтийн төлөвлөгөө гаргаж 6-р сарын 15-ны дотор ирүүлэх тухай албан бичиг явуулсан. Дархан, Орхон, Хонгор сум ЭМГ, ХХААГ, БСУГ төлөвлөгөө ирүүлсэн. /2018 оны 06 сарын 20-ны дотор нэгтгэж аймгийн төлөвлөгөө гарган ажиллана/.
30. Тээврийн үйлчилгээний төвөөс санал ирсний дагуу авто засвар болон дугуй засварын газруудад шалгалт хийж цэгцлэх хэрэгтэй байна. Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах нүүлгэлт буулгалтын ажлын жагсаалтанд орсон 83 зөрчилтэй газарт сонсох ажиллагаа явуулж байна. /Дугуй засварын үйлчилгээ явуулдаг иргэн аж ахуйн нэгжүүд жагсаалтанд орсон/.
31. Аюултай хог хаягдал болон үйлдвэрийн хог хаягдлын асуудал ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орох ёстой. 2018.06.15-ны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл холбогдох материалыг хүлээлгэн өгсөн.
32. Орон сууцны конторын тооцооллыг танилцуулах Судалгаа хийж байна. /Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ОСК- ийг судлаж үзэх туршлага судлах шаардлагатай байгаа/.
33. Шарилжгүй Дархан хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, баг, СӨХ, ААН-үүд хяналт тавих . -Дархан сумын баг, МСӨХДЗ-ийн Дархан салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Хажидмаа болон мастер холбоодод шарилж устгах ажилд идэвхитэй оролцох хугацаатай үүрэг даалгавар өгч хяналт тавин ажиллаж байна. /Устгал дуусаагүй байгаа учир дүн мэдээ гараагүй байна/.
34. Орхоны уурын зуухын тооцоог гаргаж танилцуулах. Ирэх долоо хоногт барилгын мэргэжлийн мэргэжилтэн, төсөвчин хамт Орхон сумд ажиллана.
35. Орхоны цагдаагийн кобоныг хүчитгэж болох эсэх талаар барилгын инженер томилоод тооцоо судалгааг гаргах.
36. Статистикийн хэлтсээс гаргадаг тоо, мэдээ хуучин оны мэдээ байна. Мэдээг шинэчлэх ажилд онцгой анхаарах . СТСХ Статистикийн даргыг дуудаж мэдээллийг хүргэсэн.
37. Галт зэвсгийн тооллого сая хийгдсэн тул дахиж тоолох шаардлага байга юмуу. Татварын хэлтэст өнгөрсөн оны тооллогын дүнтэй тулгалт хийх үүрэг даалгавар өгсөн. Галт зэвсэгийн бүртгэлийг Цагдаагийн газартай тулган хасуулбал зохих 103, шинээр нэмж бүртгэа 36 бусад аймаг, нийслэл рүү шилжсэн этгээдийн бууны зөрүүг гаргаж цагдаагийн газрын хүсэлтээр хасахаар боллоо.
38. ААН-дэд Е- баримтын шалгалт хийсэн мэдээллийг Татварын хэлтсийн дарга танилцуулж байсан. Тиймээс дахиж шалгалт хийх шаардлага байхгүй. Өөрсдийн бололцоог ашиглан хяналт тавьж ажиллах чиглэл өгсөн.
39. Шарилж устгалын ажилд ЗДТГ-ын хэлтэс, агентлагууд өөрсдийн хяналт тавих хуваарьт газруудад шаардлага хүргүүлж биелэлтийг таницуулах. ЗА “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөрийн хүрээнд НААҮГазар нэгдүгээр үе шатны төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэхэд хяналт тавин ажилласан. Үүнд: -Баг СӨХ-н төвөөс алслагдсан эзэнгүй орчны 86 га талбайд 2018 оны 6-р сарын 8-13-ны өдрүүдэд, УГТХ-ийн трактор, НААҮГ-ын пад трактороор 3кг алмазмс, 40л RAUNDAF хор цацаж НААҮГ 180 л түлш , 20л сүүний зардлыг хариуцаж ажилласан. Мөн НААҮГ-ын арчилгаа үйлчилгээнд хамрагддаг 29 га талбайд цахилгаан хадуураар зам талбайн 4 хэсгийн ажилчид 5 өдөр ажиллаж хог ургамлаа устгаж дууслаа. -2018 оны хог ургамал устгалын ажилд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 6 ш цахилгаан хадуур, 8 ширхэг автомакс, 7кг алмазис, 100л RAUNDAF хор, пад тракторын хор шүршигч зэрэг 9,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
40. АТГ-аас зөвлөмж ирсэн тул онцгой анхаарч ажиллах. ХЭЗХ АТГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0/3753 тоот албан бичгээр ирүүлсэн Зөвлөмжийг аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, сумдын Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн, захирал, эрхлэгч нарт албан бичгээр хүргүүлэн, /able/ программын олон нийтийн цэст байршууллаа.

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ГАНБОЛД

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ