АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ, УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГЫН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2018 оны 06 дугаар сарын 08 № 2 Дархан-Уул аймаг
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харьяа Хонгор сумын Засаг дарга Атархишиг, Онцгой байдлын газрын дарга Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй шуурхай хурал 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын өрөөнд хуралдав.
- ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 1.Сум, агентлагийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:
Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан :
- . Хурлаар аймгийн Засаг даргад нийтэд хамааралтай хийсэн ажлууд, тулгамдсан асуудал болон хийх томоохон арга хэмжээнүүдээ танилцуулж байх болно.
Орхон сумын ЗДТГ:
- Тайлант хугацаанд нийт 25 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүллээ.
- Сумын татварын орлого 06 дугаар сарын 08-ний байдлаар 35.4 сая төгрөг төвлөрүүлэхээс 26.0 сая төгрөг төвлөрүүлж 73.5 хувьтай байна.
- Газрын төлбөрт 6 сарын 07-ны өдрийн байдлаар нийт 9.5 сая төгрөг төвлөрүүлснээс урьд оны төлбөр 3.2 сая төгрөг төвлөрүүллээ.
- Сум хөгжүүлэх сангаас нийт 60.0 сая төгрөгийн зээл олгохоос 3 ААНБ, 5 иргэнтэй 40.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгууллаа.
- Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан сумын хэмжээнд 1089.9 га-д 11 төрлийн төмс хүнсний ногоо тариалсан байна.
- Сумын 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 3 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажиллан ОНХС-ийн гүйцэтгэлд үнэлгээ хийж ажиллалаа.
- Сумын 4 байршилд ОНХС-ийн 26.7 сая төгрөгийн хөрөнгөөр шинээр байгуулагдах хүүхдийн тоглоомын талбайн эхний ээлж Баян-Өлзийт багийн Тосгон хороололд суурилуулж ашиглалтад орууллаа.
- “Хоггүй сум” зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-р дунд сургуулийн 6-12-р ангийн 80 сурагчдаар Дархан–Сэлэнгийн автозамаас сумын төв хүртлэх зам дагуух 10 км замын хогийг цэвэрлүүлж гарсан 2 тэвш хогийг төлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
- Сумын Засаг даргын “Хагас жилийн мал тооллого явуулах тухай” А/73 дугаар захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон мал тооллого хийж ажиллалаа.
- Тулгамдсан асуудал:
- Сумын Соёлын төвийн дотор болон гадна засварын ажил
- Цагдаагийн кабоны засвар
- 40 сая төгрөгийн төсөвт өртөг шаардагдах дулааны шугам засвар
Шарын гол сумын ЗДТГ:
- 2018.05.29-нд Дархан Хайрхан уулын тайлга, тахилгын ажлыг зохион байгуулах сумын Засаг даргын захирамж гарч ажлын хэсгийг хуралдуулан, салбар комисст үүрэг чиглэл өглөө.
- 2018.05.30 –нд Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн Кодтой хаалга, Дээвэр засвар, Малын өвс тэжээлийн агуулах барих ажлыг хүлээж авах улсын комисс ажиллалаа.
- 2018.05.31-нд Монгол улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нар Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Буянтын хөндий шарын гол” бичил уурхайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Тус төрийн бус байгууллагат өнөөдрийн байдлаар Дархан сумын 120, Хонгор сумын 20, 350 гаруй Шарын гол сумын иргэд гээд нийтдээ 70 бригадын 500 орчим иргэн ажлын байраар хангагдаж өөрсдийн гэсэн орлоготой болж байна
ТАНИЛЦСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ