АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2018 оны 05 дугаар сарын 28 № 18 Дархан-Уул аймаг
Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 12 гишүүд оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.
- ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 1.Хэлтсийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:
Аймгийн ЗДТГын дарга Ч.Энхбат :
- ØДархан сум, Захирагчийн алба, ХЭЗХ хамтраад Засаг даргын албан даалгавартай холбогдуулаад тохижилт, камер, гэрэлтүүлгийн явцын талаарх мэдээллийг 2018.06.04-ний өдрийн шуурхай хуралд танилцуулах хэрэгтэй байна.
- Ø2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хуримтлалын бүлгийн “Хуримтлалыг зуршил болгьё” хэлэлцүүлэг болох тул бэлтгэл ажлыг ЗА, НБХ хамтарч зохион байгуулах хэрэгтэй байна.
Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд
- ØМэдээ тайлан гаргахдаа анхаарч ажиллаарай.
- ØҮр дүнгийн гэрээг энэ хагас жилээр дүгнэхдээ бодитоор нь дүгнэх хэрэгтэй байна.
- ØАймгийн танилцуулгатай болох мөн тоо баримтыг нь шинэчлэх хэрэгтэй байна.
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах эзэн |
1. | Тэндерийн баримт бичигт хэт өндөр шаардлага тавиад орон нутгийн компаниуд оролцож чадахгүй байгаа тул судалгаа хийх шаардлагатай байна. | ХОХБТХ |
2. | Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажилд анхаарч ажиллах хэрэгтэй байна. | Цэргийн штаб |
3. | Ерөнхий сайдад тулгамдсан асуудлын жагсаалтыг явуулаагүй байгаа бол архивын байрны асуудлыг нэмж оруулах хэрэгтэй байна. | ТЗУХ |
4. | Нягтруулсан шүүгээгээ яаралтай угсрах хэрэгтэй байна. | ХЭЗХ, Архивын тасаг |
5. | Эрүүлжүүлэх байрны саналыг авч танилцуулах | |
6. | Шарилж устгалын ажилд ажилчид хэрэгтэй тул ХХҮГ-т төсөл бичих хэрэгтэй байна. | ЗА |
7. | Мансууруулах ургамлын устгалыг шарилж устгалтай хамтраад чанартай хийх хэрэгтэй байна. Нийтэд мэдээллэж болохгүй. | ХЭЗХ |
8. | Төсөл хөтөлбөрүүдээ шалгаж танилцаад шаардлага хангахгүйг нь эхнээс нь буцаах хэрэгтэй байна. | НБХ |
9. | “Эрчим хүчний хэмнэлтийн дэд хөтөлбөр” боловруулж батлуулах хэрэгтэй байна. | ЗА |
10. | “Одкон” холдинг компанийн ажил зогсонг чанаргүй байгаа тул ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. | ЗА |
11. | Аймгийн Засаг дарга 2018.05.31-ний өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн ажилтай танилцах тул 2-3 үйлдвэртэй танилцуулах хэрэгтэй байна. | ХОХБТХ |
12. | Орон сууцны контор байгуулах ажлын тооцоо судалгааг хийж танилцуулах, 2019 оны төсөвт оруулах тул яаралтай ажиллах хэрэгтэй. | ХОХБТХ ЗА |
13. | Орхон сумын эмнэлгийн уурын зуухыг гарга гэсэн МХГ-ын шаардлага байгаа тиймээс шаардлагын дагуу гаргах хэрэгтэй байна. | ЗА |
14. | Архины эмчилгээнд явсан 16 хүнээ ажлын байраар хангахын тулд томоохон ААН болон ажил олгогчтой уулзах хэрэгтэй байна. | ХЭЗХ |
15. | Замын нөхөөсний ажлыг чанаржуулж ажиллуулах шаардлагатай байна. | ХОХБТХ |
Хурал 09 цаг 00 минутад дуусав.
ТАНИЛЦСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ