2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН
ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2018 оны 05 дугаар сарын28 № 18 Дархан-Уул аймаг
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах эзэн | Хэрэгжилт |
1. | Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажилд анхаарч ажиллах хэрэгтэй байна. | Цэргийн штаб | Хээрийн бэлтгэл сургуулилтанд гарсан тул шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавартай танилцаагүй тул биелэлт ирүүлээгүй. |
2. | Ерөнхий сайдад тулгамдсан асуудлын жагсаалтыг явуулаагүй байгаа бол архивын байрны асуудлыг нэмж оруулах хэрэгтэй байна. | ТЗУХ | Ерөнхий сайдад уламжлах тулгамдсан асуудалд архивын байрны асуудлыг нэмж оруулсан. |
3. | Нягтруулсан шүүгээгээ яаралтай угсрах хэрэгтэй байна. | ХЭЗХ | Баримт бичиг хадгалах нягтруулсан шүүгээнээс 3-г угсарч байрлуулсан. |
4. | Эрүүлжүүлэх байрны саналыг авч танилцуулах хэрэгтэй байна. | Цагдаагийн газраас Эрүүлжүүлэх саатуулах байрыг тохижуулах 10 сая төгрөгийн өртөг бүхий төслийг боловсруулж 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аймгийн ЗДТГ-т ирүүлсэн. | |
5. | Шарилж устгалын ажилд ажилчид хэрэгтэй тул ХХҮГ-т төсөл бичих хэрэгтэй байна. | ЗА | Аймгийн НААҮГ нь “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөрийн хүрээнд ХХҮГ-н төсөл хөтөлбөрт хамрагдахаар төслийг бэлтгэсэн. |
6. | Мансууруулах ургамлын устгалыг шарилж устгалтай хамтраад чанартай хийх хэрэгтэй байна. Нийтэд мэдээллэж болохгүй. | ХЭЗХ | Цагдаагийн газарт албан бичиг төлөвлөж хүргүүллээ. |
7. | Төсөл хөтөлбөрүүдээ шалгаж танилцаад шаардлага хангахгүйг нь эхнээс нь буцаах хэрэгтэй байна. | НБХ | Журманд заасны дагуу төсөл хөтөлбөрүүдийн нэтггэлийг ажлын хэсгийн ахлагчид танилцуулах болно. |
8. | “Эрчим хүчний хэмнэлтийн дэд хөтөлбөр” боловруулж батлуулах хэрэгтэй байна. | ЗА | Холбогдох материалыг судлан боловсруулж байна. |
9. | “Одкон холдинг” компанийн ажил зогсонг чанаргүй байгаа тул ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. | ЗА | 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аймгийн ЗА-ны дарга Э.Равжаадэлгэрэх, мэргэжилтэн М.Анхбаатар, “ДДС”ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Хүрэлтогоо хяналтын инженерүүдийн хамт Дархан хотын дулаан дамжуулах төв магистрал шугам, Дархан хотын цэвэр ус хангамжийн шугам хоолойг шинэчлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж ажилласан. Дулаан дамжуулах төв шугамын засварын ажлыг “Одкон холдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл 45 хувьтай байна. Харин Дархан хотын цэвэр ус хангамжийн шугам хоолойг шинэчлэх ажлыг “Алъяастех” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 30 хувьтай явагдаж байна. Тиймээс ирэх 7 дугаар сарын ихээр эдгээр ажлуудыг гүйцэтгэгч компаниуд чанарын өндөр түвшинд хийж иргэдэд чирэгдэл учруулалгүй дуусгах чиглэлийг холбогдох удирдлагууд өгсөн. |
10. | Орон сууцны контор байгуулах ажлын тооцоо судалгааг хийж танилцуулах, 2019 оны төсөвт оруулах тул яаралтай ажиллах хэрэгтэй. | ХОХБТХ ЗА | Судалгааг эхлүүлсэн. |
11. | Орхон сумын эмнэлгийн уурын зуухыг гарга гэсэн МХГ-ын шаардлага байгаа тиймээс шаардлагын дагуу гаргах хэрэгтэй. | ЗА | 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. |
12. | Архины эмчилгээнд явсан 16 хүнээ ажлын байраар хангахын тулд томоохон ААН болон ажил олгогчтой уулзах хэрэгтэй байна. | ХЭЗХ | Аймгийн Засаг даргын орлогчоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Архины албадан эмчилгээнд хамрагдсан 16-н иргэнийг ажлын байраар хангах зорилгоор 17-н томоохон ААН-д хурлын товыг мэдэгдэж 11-н ААНБ-ын удирдлага хүрэлцэн ирж эмчилгээ хийлгэж буй иргэдийн судалгааг албан бичгийн хамт хүргүүлсэн. |
13. | Замын нөхөөсний ажлыг чанаржуулж ажиллуулах шаардлагатай байна. | ХОХБТХ | |
14. | Аймгийн Засаг дарга 2018.05.31-ний өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн ажилтай танилцах тул 2-3 үйлдвэртэй танилцуулах хэрэгтэй байна. | ||
15. | Тэндерийн баримт бичигт хэт өндөр шаардлага тавиад орон нутгийн компаниуд оролцож чадахгүй байгаа тул судалгаа хийх шаардлагатай байна. |
ХЯНАСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
НЭГТГЭСЭН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ