Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.05.21-ний өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
76 үзсэн

2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 05 дугаар сарын21 № 17 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. 1-р сургууль, Энэрэл цогцолбор сургуулийн захирлуудыг ажлаас чөлөөлөх НБХ 1 дүгээр сургуулийн захирал С.Баттулгыг аймгийн Засаг даргын 2018 оны 01-Б/17, Энэрэл цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарийг 2018 оны 01-Б/16 дугаар захирамжаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.
2. Галт зэвсгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжээд эхэлсэнтэй холбоотой галт зэвсэг эзэмшигч нь сургалтанд сууж сертификаттай байх ёстой. Сургалт болох талаар мэдээллийг иргэдэд орон нутгийн телевиз, сайтуудаар сурталчлах ажлыг цагдаагийн газарт үүрэг болгож өгөх хэрэгтэй байна. ХЭЗХ Цагдаагийн газар Галт зэвсгийн тухай хуулиар мэдээлэл зөвлөмжийг жилд 2 удаа буюу 2017 онд 2 удаа, 2018 онд 1 удаа буюу 407 галт зэвсэг эзэмшигч байдгаас 132 хүн сургалтанд сууж 32,4% хамрагдсан байна. Орон нутгийн 4-н телевиз, Цагдаагийн газрын сайтад мэдээллийг тавьж иргэдэд хүргүүлсэн. 2018 оны 03 дугаар улиралд мөн зохион байгуулна.
3. “Түр хамгаалах байр”-ны талаарх тайланг танилцуулж нэгдсэн ойлголттой болж холбогдох газарт нь хариуцуулж өгөх хэрэгтэй байна. ХЭЗХ, НБХ, ХХҮГ Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбатад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэг цэгийн үйлчилгээ болон хамгаалах байрны талаар танилцуулсан. Цаашид холбогдох хууль, журмын хүрээнд орон нутгийн хэмжээнд хэрхэн ажиллуулах талаар дахин судалж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт нэг цэгийн үйлчилгээний цэг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсанаар өнөөдрийг хүртэл 9 иргэн үйлчлүүлсэн байна.
4. Замын нөхөөстэй холбоотой гомдлууд гарч байна. ХОХБТХ Урьд оны болон энэ жил шинээр хийгдсэн замын нөхөөсүүдийг газар дээр нь очиж үзэхэд өмнөх оны замын нөхөөсний 80 гаруй хувь нь хэвийн байсан бөгөөд замын заадсуудаар борооны ус орон хөндийрүүлсэн мөн хүнд даацын авто машин явсны улмаас асфальтан давхаргыг үйрүүлж шинээр их хэмжээний замын эвдрэл, нүх үүссэн байна. ДОНЗТГазарт асфальт нийлүүлж буй “Дулаан Дархан ирээдүй” ХХК-ийн асфальтбетон хольцын лабораторийн сорилтын дүн нь тогтоосон орцны техникийн шаардлагад нийцсэн байв.
5. Шарын голын дотуур байрны бохирын шугамын ажилд хяналт тавьж гүйцэтгүүлэх ХОХБТХ Уг ажлыг хийж гүйцэтгэсэн “Энигма” ХХК-д удаа дараа шаардлага тавин дуудсан боловч ирдэггүй өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй. Засаг даргын орлогч А.Түвшинбат даргатай санал солилцон боловсролын яамруу санал тавьсан. Үлдэгдэл санхүүжилт 252 сая төгрөгийг Дархан-Уул аймгийн ЗДТГ гүйцэтгэл дээр гарын үсэг зураагүй тохиолдолд санхүүжилтийг олгохгүй. Хэрэв “Энигма” ХХК ажлаа дуусгахгүй бол үлдэгдэл санхүүжилтээр Дулаан шарын гол ХХК-р хийлгүүлэхээр төлөвлөөд байна.
6. “Дархан-50” цогцолборын хойд талд Бишрэлт холдинг компани үйлчилгээний зориулалтаар авсан газартаа зориулалтыг нь өөрчлөөд 2 9 давхар орон сууц барих гэж байна. Энэ ажлыг зогсоох үүрэг өгсөн байтал ажиллаж байна. Зөвшөөрлийг нь цуцлахыг анхааруулах ХОХБТХ ГХБХБГ Аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 275 дугаар захирамжаар Капитал банкинд 3600 м2 газрыг дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж анх олгосон. Хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 425 дугаар захирамжаар 3600м2 газрыг 2 жилийн хугацаатай олгосон байна.
7. Цэргийн штабын континертэй холбоотой гэрээг нь хийгээд мөнгийг шилжүүлэх, майхан худалдаж авсан асуудалд санхүүгийн хяналт тавих хэрэгтэй байна. Санхүүгийн акт тавихдаа гол биш санхүүгийн эрх үүргийг нь танилцуулж ойлгуулах нь чухал . Үүнтэй холбоотой аймаг орон нутгийн батлан хамгаалах ажил саатах ёсгүй. СХАА, Цэргийн штаб, НҮГ
8. Санхүүгийн хяналт, аудитын алба болон гаалийн албанаас мэдээллийг нь авч танилцуулж байх СТХС СХАА-аас мэдээллийг авч танилцуулж байх болно.
9. Хотын ногоон байгууламжийн усжилтын системд анхаарч ажиллах хэрэгтэй . ЗА
10. “ТЭДИ” төвийн хойд талын талбайд хяналт тавих мөн ГХБХБГ-ын даргад цуцлах үүрэг өгсөн байгаа тул ХОХБТХ-ийн дарга П.Батсүх хяналт тавьж ажиллах. ХОХБТХ Дархан сумын ЗДТГ Бурхан Халдун ХХК-нь 2010 оны 06 дүгээр сарын 14-ны өдрийн 349 дүгээр захирамжаар 128087 м2 газрыг 2 жилийн хугацаатай авсан. 2016 оны 11 дугаар сарын 29-ны өдрийн А/443 дугаар захирамжаар 123890м2 газрыг хүчингүй болгосон. Аймгийн ЗД-ын 2017 оны 03 дугаар 06-ны өдрийн А/81 дугаар захирамжаар Бурхан халдун групп ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээсэн байна.
11. Аймгийн Засаг даргын албан даалгаврын захирамж бүх агентлагуудад хүргэгдсэн эсэх, хэлтсийн дарга нар хэрэгжилтэнд онцгой анхаарч хяналт тавьж ажиллах ТЗУХ Албан даалгаврын захирамж бүх агенлаг хэлтсүүдэд тараагдсан, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах болно.
12. Хүүхдийн баярын арга хэмжээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийг танилцуулах НБХ Аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ны 01-А/182 дугаар захирамжаар “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зүгээс хүүхдийн баярыг зохион байгуулах хөтөлбөр, төсвийг батлуулсан.
13. УИХ-ын Б.Баттөмөр гишүүний туслах Тулгатай холбогдоод Кёнги аймгийн талаар тодруулах хэрэгтэй байна. ТЗУХ
14. Манай аймагт 6 дугаар сард Снайпер буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Зэвсэгт хүчнийг залуучуудад сурталчлах сайхан арга хэмжээ болно. Ч.Энхбат дарга ажлын хэсгийг ахлаад Засаг даргын нэрэмжит цэргийн хүрээнийхээ анги нэгтгэлүүд болон цагдаа хүчний байгууллагуудаа хамруулаад тус тэмцээнийг зохион байгуулья. ЗДТГ
15. Нэгдсэн эмнэлэг иргэддээ үйлчлэх журам боловсруулж танилцуулах хэрэгтэй. НБХ Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч Б.Эрдэнэтулга “Шилэн эмнэлэг төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай журмыг батлан мөрдөн ажиллаж байна.

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ