Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.05.07-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
89 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 05 дугаар сарын 07 № 15 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 22 гишүүд оролцож хуралдааны ирц 91,6 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, агентлагийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

 

Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат:

 

  • ØУдахгүй хүүхдийн баяр болох тул байгууллагууд олон нийт рүү хандсан ялангуяа хүүхдийн оролцоог хангасан нэг ажлыг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна. Энэ зохион байгуулах ажлын саналаа ирэх долоо хоногт ЗДТГ-т ирүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын “Ажлын хэсгийн” захирамж гарна. Ажлын хэсгийн даргаар Ч.Энхбат, дэд дарга Н.Цасчихэр, нарийн бичгийн дарга Р.Батжаргал байгаа тул үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулан хэрэгжилтийг хангаж ажиллана.
  • ØАймгийн “Тогтвортой амжиргаа 3 төсөл” –ийн хүрээнд аймгийн чадавхи бэхжүүлэх баг, орон нутгийн төслийн ажилтан С.Батхишиг, төлөөлөл бүхий бүрэлдэхүүн, сумдын ЗДТГ, багуудын Засаг дарга нартай уулзалт зохион байгуулж 2016-2017 оны жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулах мөн 2018 онд хийгдэх жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүдийг хангахад сумдад дэмжлэг үзүүлнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа үр дүнг сайжруулах анхаарах асуудлын талаар зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын дундуур хийхээр зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос “Тогтвортой амжиргаа 3 төсөл”-ийн хүрээнд 5 сард сургалт зохион байгуулах чиглэл ирсэн тул 5 сарын тэдэнд гэх чиглэлийг өгөх боломжгүй тул сумдын Засаг дарга , сумдын ЗДТГын дарга, багийн дарга нар тайлан мэдээгээ гаргах тал дээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.
  • Ø2018.05.07-ны өдөр №1-04/03 хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах албан даалгавар гарч байна. Үүнтэй холбогдуулаад аймгийн Хууль эрх зүйн хэлтэс, Захирагчийн алба, Цагдаагийн газраас тухай бүр ААНБ-д шаардлага, мэдэгдэх хуудас хүргүүлэх тэдгээрийг биелүүлэгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар холбогдох байгууллагад арга хэмжээ авах болно. Засаг даргын гаргасан албан даалгаврын хүрээнд аль байгууллага ямар гүйцэтгэлтэй байгаа талаарх хэрэгжилтийг 2018.06.29-ний өдрийн удирдах ажилтны хурал дээр танилцуулна. Тийм учраас албан даалгаврын хэрэгжилтэнд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд:

 

  • ØСогтуурулах ундаа болон түүгээр үйлчлэх ААНБ-дыг адестдачлах хууль журмын дагуу явагдаж байгаа.
  • ØХөдөө аж ахуйн салбарын технологи инноваци форум үзэсгэлэн худалдаа буюу улсын хэмжээний арга хэмжээ болно. ХОХБТХ, ХХААГ хариуцаад бэлтгэл ажил явагдаж байгаа. Сумдуудад хуваарь хүргэгдсэн байгаа хүмүүсээ оролцуулж оролцоог маш сайн хангаж ажиллах хэрэгтэй байна.
  • ØМиний бие ахалсан нийт 9 ажлын хэсэг байдаг. Зарим нь 4 сараас үргэлжлээд сар дамнаад явж байна. Энэ ажлын хэсгүүдийн ажлыг энэ сард эрчимжүүлж ажиллана.
  • ØАлбадан эмчилгээний асуудал байна. Тус эмчилгээнд хамрагдах боломжгүй хүмүүсийг төрийн болон ТББ-аар дамжуулаад сэтгэл заслын эмчилгээ хийлгэх ажлыг зохион байгуулна. Томоохон ААН-тэй уулзалт хийж албадан эмчилгээнд явсан болон архины эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ажлын байраар хангах тухай уулзалт хийх, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтраад эдгээр хүмүүсийг бичиг баримтжуулах ажил байна.

Аймгийн Засаг дарга С.Насанбат:

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
  • 1.
251 айлан орон сууцны ажил эхэлсэн байдаг. Одоо гүйцэтгэгч компани нь газраа авна гэдэг. Энэ төсөл хөтөлбөр одоо ямар шатанд байгаа вэ? Гүйцэтгэлийг хангуулах тал дээр хууль хяналтын байгууллага, МХГ, ЗА, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Захирагчийн алба Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газар
2. Буулгалт суулгалтын ажил энэ 5 дугаар сард эрчимжих ёстой. ГХБХБГ, ЗА
3. Сумдуудад газрын тодотгол хийх гэж байгаатай холбоотой тодотголд тусгагдсан саналаа нэгтгэж танилцуулах хэрэгтэй байна. ГХБХБГ
4. 100 хүний ажлын байрны тендерийг одооноос эхлүүлэхгүй бол хоцорлоо. ХААА

Хурал 12 цаг 00 минутад дуусав.

ТАНИЛЦСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ