Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.05.07-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
81 үзсэн

2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 05 дугаар сарын07 № 15 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. 251 айлан орон сууцны ажил эхэлсэн байдаг. Одоо гүйцэтгэгч компани нь газраа авна гэдэг. Энэ төсөл хөтөлбөр одоо ямар шатанд байгаа вэ? Гүйцэтгэлийг хангуулах тал дээр хууль хяналтын байгууллага, МХГ, ЗА, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Захирагчийн алба Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газар үүргийн биелэлт ирүүлээгүй.
2. Буулгалт суулгалтын ажил энэ 5 дугаар сард эрчимжих ёстой. ГХБХБГ, ЗА Газрын зөрчилтэй аж ахуй нэгж, айл өрхүүдийг газар чөлөөлүүлэх, нүүлгэх зорилгоор 2018.05.07-2018.05.11-ний өдрийн хооронд аймгийн Захирагчийн албатай хамтран 13 иргэн, хуулийн этгээдийн зөрчилтэй газарт үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар 4 иргэн, аж ахуй нэгж, зөрчлөө арилгасан ба бусад зөрчлөө арилгаагүй иргэн, хуулийн этгээдэд хоёр дахь удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүллээ.
3. Сумдуудад газрын тодотгол хийх гэж байгаатай холбоотой тодотголд тусгагдсан саналаа нэгтгэж танилцуулах хэрэгтэй байна. ГХБХБГ Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын бүс болон мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх эрчимжсэн мал аж ахуйн бүсийг Хонгор, Орхон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд энэ 5 дугаар сард багтаан тусгуулахаар төлөвлөн, ажиллаж байна.
4. 100 хүний ажлын байрны тендерийг одооноос эхлүүлэхгүй бол хоцорлоо. ХААА Ирэх 7 хоногт зарлана.

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ