АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2018 оны 04 дугаар сарын 23 № 13 Дархан-Уул аймаг
Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 24 гишүүд оролцож хуралдааны ирц 100 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.
- ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- 1.Хэлтэс, агентлагийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:
Аймгийн Засаг дарга С.Насанбат:
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах эзэн |
|
Татварын орлого бүрдүүлэлтийг нэр төрлөөр нь ялгаж ажиллах, Дархан –Уул аймагт бүртгэлтэй байгаа ААНБ-ын удирдлагууд нь ирж амждаггүй бол нягтлангуудыг нь дуудаж Монгол банк, Эрдэнэсийн сангийн хамтарсан тушаалыг танилцуулах мөн алтны ченжүүдтэй уулзан олборлосон алтаа орон нутагтаа төвлөрүүлж тушаадаг байхыг хэлэх, ингэвэл бидэнд орлогын бүрдүүлэлтэнд их том үүсвэр орж ирнэ. Үүнтэй холбоотой орон нутгийн төсөвт орох орлогуудыг суутгаж авч үлдэх хуулиудыг судалж үзэж таниулах хэрэгтэй байна. | Татварын хэлтэс |
2. | Хууль эрх зүйн хэлтэс 2018.04.24-26-ны өдрүүдэд шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудаар сумдын албан хаагчдад сургалт зохион байгуулахад нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтарч шалган зааварлах, зөвлөх ажлаа нэгтгэж хийх хэрэгтэй | Хууль эрх зүйн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар |
3. | Нийтийн эзэмшлийн талбайн тоглоом алга болсон, сэргээн засварлах шаардлагатай байгаа тул Дархан сумын Засаг дарга багийн дарга нартаа үүрэг даалгавар өгч ажиллах. Тухайлбал баг дээр байгаа ААНБ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд засч залруулах ажлуудыг нь хийж гүйцэтгэх хугацаатай үүрэг даалгавар өг. Багийн дарга болон СӨХ-ны дарга нарт нийтийн эзэмшлийн тоглоом алга болсонд хариуцлага тооцох, эвдэрсэн тоглоомоо эрэмбэлэн яаралтай засах. Дархан сумын хэвлэл мэдээллийн алба нэвтрүүлэг хийж иргэдэд таниулж сэрэмжлүүлэх хэрэгтэй байна. Цаашид энэ тоглоомын талбай болон бүтээн байгуулалтаа яаж хамгаалж арчлах талаар хэлэлцүүлгийг Иргэний танхим, багийн дарга, иргэдийн төлөөллөө оролцуулаад Дархан сум зохион байгуулах хэрэгтэй. | Дархан сумын ЗДТГ |
4. | Багийн Засаг дарга нарт хуулийн ямар эрх байгааг таниулах мэдээллийг ХЭЗХ-ийн дарга Алтанчимэг өгөх, бид бүгд хийж байгаа ажлынхаа ойлголтыг нэг талдаа зөв болгож ажиллах хэрэгтэй. Дархан сумын ЗДТГ багийн дарга нарын хуралдаа биднийг оролцуулах талаар урьдчилж мэдэгдээрэй. | Хууль эрх зүйн хэлтэс Дархан сум |
5. | Хүүхдийн паркын ажлын хэсэг тэндерээ 3 хуваагаад зарлья. Урьдчилсан байдлаар бэлтгэл ажлаа хийх. | Орон нутгийн өмчийн газар |
6. | Бидний хийсэн ажлыг ус сувгийн шугам хагарсантай холбоотой эвдэж дуусч байна. НААҮГазар эвдрэл гэмтлээ бүртгээд (тухайлбал хэдэн төгрөгний ногоон байгууламж хашаа, явган хүний зам хэдэн метрийг) Дархан-Ус сувгийн ТУЗ-д өгч гэмтлийн засварт төсөв батлуулаад гэмтлийг сэргээлгэх, сэргээх боломжгүй гэвэл хөрөнгө мөнгийг нь НААҮГ-т шилжүүлэх. Гүйцэтгэлийг нь хангуулаад 9, 10 дугаар сард тайлангаа тавьдаг байх хэрэгтэй | Захирагчийн алба |
7. | Мал бүхий иргэдийн газрын асуудлыг Хонгор сум эрчимжүүлж цэгээ тавьж хатуу цэгээ өгмөөр байна. Тариаланчдаа суман дээрээ цуглуулаачээ бид очьё. 2018 оны 5 дугаар сард Ерөнхий сайд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллана. Тиймээс бэлтгэл ажлыг ханган газраа тоолоод дуусах хэрэгтэй байна. | Хонгор сум |
8. | Хөтөл хороололд анхаарал хандуулж 2019 онд халуун усны газартай, худаг, жижиг оврын автобус, багийн төвийн байр, цагдаагийн байртай болгох ажлыг одооноос хөөцөлдөх, иргэдийн нийтийн даргатай нь уулзах шаардлагатай | ХОХБТХ |
9. | Замын нөхөөсний ажлын явцын талаар МТА мэдээ биш мэдээлэл нэвтрүүлгийг газар дээрээс нь хийж бэлтгэж иргэдэд танилцуулах | Мэдээлэл технологийн алба |
10. | Захирагчийн ажлын алба зам талбайн засварын ажлаа хамтарч хийх тал дээр ойр орчмын томоохон ААНБ-тай нь очиж уулзах хэрэгтэй. “TEDY” төвийн урд зам буюу “Шунхлай” шатахуун түгээгүүрийн хойд зам, “Номин” их дэлгүүрийн урд зам гэх мэт | Захирагчийн алба |
Хоёр 7 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлж танилцуулах. |
Хурал 10 цаг 20 минутад дуусав.
ТАНИЛЦСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ