2018 ОНЫ 04 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН
ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ
2018 оны 04 дугаар сарын27 № 13 Дархан-Уул аймаг
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах эзэн | Хэрэгжилт |
1. | Татварын орлого бүрдүүлэлтийг нэр төрлөөр нь ялгаж ажиллах, Дархан –Уул аймагт бүртгэлтэй байгаа ААНБ-ын удирдлагууд нь ирж амждаггүй бол нягтлангуудыг нь дуудаж Монгол банк, Эрдэнэсийн сангийн хамтарсан тушаалыг танилцуулах мөн алтны ченжүүдтэй уулзан олборлосон алтаа орон нутагтаа төвлөрүүлж тушаадаг байхыг хэлэх, ингэвэл бидэнд орлогын бүрдүүлэлтэнд их том үүсвэр орж ирнэ. Үүнтэй холбоотой орон нутгийн төсөвт орох орлогуудыг суутгаж авч үлдэх хуулиудыг судалж үзэж таниулах хэрэгтэй байна. | Татварын хэлтэс | Татварын төлөвлөгөөний гүйцэтгэлийг нэр төрөл бүрээр анхаарч биелүүлэх үүднээс тасарч байгаа нэр төрлүүдийн мэдээг гарган, буу, АТБӨЯХАТ, үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр зэрэг хөрөнгийн татваруудад дагнасан чиг үүрэг бүхий байцаагч нарт ажлыг эрчимжүүлэх талаар чиглэлийг өгч, барагдуулах талаар анхаарч ажиллаж байна. 2018 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 36,5 сая төгрөг төвлөрүүлсэн алт олборлогч гурван иргэнийг хариуцсан байцаагч нарт нь үүрэг өгч, иргэний орлогоо орон нутагт татвар төлүүлэх асуудлаар дуудан уулзаж,тайлан мэдээллийг авч, нэгтгэн татвар төлүүлж байна.Бичил уурхай эрхлэгчдийг татварт хамруулж орон нутагт татвар төлүүлэх чиглэлээр судалгааг авахаар сумдуудын ЗДТГ-т албан тоот хүргүүлэн ажиллаж байна. |
2. | Хууль эрх зүйн хэлтэс 2018.04.24-26-ны өдрүүдэд шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудаар сумдын албан хаагчдад сургалт зохион байгуулахад нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтарч шалган зааварлах, зөвлөх ажлаа нэгтгэж хийх хэрэгтэй | Хууль эрх зүйн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар | Хууль эрх зүйн хэлтэс 2018 оны 4 дүгээр сар 24-нөөс 25-ны өдрүүдэд Шарын гол, Орхон сумдын төрийн албан хаагчдад шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудаар сургалтанд нийт 121 ажилтан албан хаагч хамрагдсан. |
3. | Нийтийн эзэмшлийн талбайн тоглоом алга болсон, эвдэрсэн сэргээн засварлах шаардлагатай байгаа тул Дархан сумын Засаг дарга багийн дарга нартаа үүрэг даалгавар өгч ажиллах хэрэгтэй. Тухайлбал баг дээр байгаа ААНБ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд засч залруулах ажлуудыг нь хийж гүйцэтгэх хугацаатай үүрэг даалгавар өг. Багийн дарга болон СӨХ-ны дарга нарт нийтийн эзэмшлийн тоглоом алга болсон асуудлаар хариуцлага тооцох, эвдэрсэн тоглоомоо эрэмбэлэн яаралтай засах арга хэмжээ ав. Дархан сумын хэвлэл мэдээллийн алба нэвтрүүлэг хийж иргэдэд таниулж сэрэмжлүүлэх хэрэгтэй байна. Цаашид энэ тоглоомын талбай болон бүтээн байгуулалтаа яаж хамгаалж арчлах талаар хэлэлцүүлгийг Иргэний танхим, багийн дарга, иргэдийн төлөөллөө оролцуулаад Дархан сум зохион байгуулах хэрэгтэй. | Дархан сумын ЗДТГ | Нийтийн эзэмшлийн талбайн тоглоом алга болсон, сэргээн засварлах шаардлагатай байгаа газруудын судалгааг нарийвчлан гаргах талаар багийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас нэвтрүүлэг хийлгэхээр 4 сарын 26-ны өдрөөс эхлэн зураг авалтын ажил хийгдэж байна. Удирдах ажилтны зөвлөгөөнд Захирагчийн алба энэ асуудлаар мэдээлэл хийж багийн Засаг дарга нарыг үүрэгжүүлсэн. |
4. | Багийн Засаг дарга нарт хуулийн ямар эрх байгааг таниулах мэдээллийг ХЭЗХ-ийн дарга Алтанчимэг өгөх, бид бүгд хийж байгаа ажлынхаа ойлголтыг нэг талдаа зөв болгож ажиллах хэрэгтэй. Дархан сумын ЗДТГ багийн дарга нарын хуралдаа биднийг оролцуулах талаар урьдчилж мэдэгдээрэй. | Хууль эрх зүйн хэлтэс Дархан сумын ЗДТГ | ХЭЗХ: Монгол улсад мөрдөгдөж байгаа 500 гаруй хуулиас сум, багийн Засаг дарга нарт холбогдох заалтыг түүвэрлэн авч Дархан сумын багийн Засаг дарга нарт мэдээлэл өгөхөд бэлэн боллоо. Дархан сумын ЗДТГ: Нийт албан хаагчдад 5 сарын 1-ний өдөр Хууль, Эрх зүйн талаарх сургалтыг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-тэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн . |
5. | Хүүхдийн паркын ажлын хэсэг тэндерээ 3 хуваагаад зарлья. Урьдчилсан байдлаар бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй. | Орон нутгийн өмчийн газар | Хүүхдийн паркын ажлын хэсгийн 2 дахь удаагын хурлаар 6 ширхэг тоглоом нийлүүлэх тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж бараа материал худалдаж авах техникийн тодорхойлолтыг боловсруулах ажил хийгдэж байна. Үүнд: 1.Савлуурт завь 24 хүний суудалтай, /12х8х9/м, 2.Морин тойруулга 24 хүний суудалтай, /10Фх5,5/м,3.Агаарын дугуй 20 хүний суудалтай,
/ 4х250/м, 4.Кофены аяга 36 хүний суудалтай, /11Фх8,7/м 5.Гинжин савлуур 28 хүний суудалтай, /15Фх4х10,5/м 6.Мөргөлддөг машин 15х2 хүний суудалтай /15х25/м=30м2 |
6. | Бидний хийсэн ажлыг ус сувгийн шугам хагарсантай холбоотой эвдэж дуусч байна. НААҮГазар эвдрэл гэмтлээ бүртгээд (тухайлбал хэдэн төгрөгний ногоон байгууламж хашаа, явган хүний зам хэдэн метрийг) “Дархан-Ус суваг” ОНӨГ-ын ТУЗ-д өгч гэмтлийн засварт төсөв батлуулаад гэмтлийг сэргээлгэх, сэргээх боломжгүй гэвэл хөрөнгө мөнгийг нь НААҮГ-т шилжүүлэх. Гүйцэтгэлийг нь хангуулаад 9, 10 дугаар сард тайлангаа тавьдаг байх хэрэгтэй | Захирагчийн алба |
|
7 | Мал бүхий иргэдийн газрын асуудлыг Хонгор сум эрчимжүүлж цэгээ тавьж хатуу цэгээ өгмөөр байна. Тариаланчдаа суман дээрээ цуглуулаач, бид очьё. 2018 оны 5 дугаар сард Ерөнхий сайд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллана. Тиймээс бэлтгэл ажлыг ханган газраа тоолоод дуусах хэрэгтэй байна. | Хонгор сум | Сумын ИТХ-аар асуудлыг оруулсан боловч дэмжигдээгүй ба нарийвчилсан танилцуулга оруулах шаардлагатай байна. Тариаланчдын Улсын зөвлөгөөнд 15 ААН хамрагдсан . Шаардлагатай үед зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллана. Газар тариалан, төмс хүнсний ногооны газрын нэгдсэн тооллогыг 5 дугаар сард багтаан дуусгахаар зохион байгуулалтын ажил хийгдэж байна. |
8. | Хөтөл хороололд анхаарлаа хандуулж 2019 онд халуун усны газартай, худаг, жижиг оврын автобус, багийн төвийн байр, цагдаагийн байртай болгох ажлыг одооноос хөөцөлдөх, иргэдийн нийтийн даргатай нь уулзах шаардлагатай | ХОХБТХ | 2019 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний төлөвлөгөөнд тусгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. |
9. | Замын нөхөөсний ажлын явцын талаар МТА мэдээ биш мэдээлэл нэвтрүүлгийг газар дээрээс нь хийж бэлтгэж иргэдэд танилцуулах | Мэдээлэл технологийн алба | |
10. | Захирагчийн ажлын алба зам талбайн засварын ажлаа хамтарч хийх тал дээр ойр орчмын томоохон ААНБ-тай нь очиж уулзах хэрэгтэй. “TEDY” төвийн урд зам буюу “Шунхлай” шатахуун түгээгүүрийн хойд зам, “Номин” их дэлгүүрийн урд зам гэх мэт | Захирагчийн алба | Хотын “А” зэрэглэлийн бүс болох “Дархан Номин”, ТЕDY төв, Дархан сумын 7 дугаар баг, “Дархан-Тээвэр”ХХК-дын захиргаанд гадна тохижилт, зам талбайн засварын ажлаа эхлүүлж ажиллах талаар 14 хоногийн хугацаатай үүрэг өгөн ажиллаж байна. |
11. | Хоёр 7 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлж танилцуулах. |
ХЯНАСАН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН
НЭГТГЭСЭН:
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН
ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ