Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.04.16-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
89 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 04 дугаар сарын 16 № 12 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 24 гишүүд оролцож Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Баасанжаргалчөлөөтэй, хуралдааны ирц 95.83 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, агентлагийн дарга нар 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

Аймгийн Засаг дарга С.Насанбат:

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн
  • 1.
Барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгох юу болж байна. ГХБХБГ
2. Сумдын Засаг дарга нараас хүсэлт ирж байна. Шинэ хуулиуд их батлагдсантай холбоотой хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн зааварчилгаа зөвлөгөө өгч ажиллах хэрэгтэй байна. Хууль эрх зүйн хэлтэс
3. Сэргэлэн дарга ажлаа урагшлуулах хэрэгтэй байна. Замаа тоолсон байгаа бол иргэдэд хэвлэл мэдээллээр мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Эхний ээлжний ажлаа ялгаж ажлаарай. Томоохон ААН-үүд болох “Номин”, “Дархан зах”, Олон улсын худалдааны төв” –тэй хамтарч ажиллах Дархан орон нутгийн зам тээвэр, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ц.Сэргэлэн
4. – Хотын соёлын хүрээнд үйлчилгээний стандартыг сайжруулах, стандартыг тогтоох хэрэгтэй байна. – Иргэдэд үйлчилгээнд гарч байгаа бараа бүтээгдэхүүн жиндээ хүрч байгаа эсэхэд хяналт шалгалт хийж жин туухайгаа шалгаж үзэх Мэргэжлийн хяналтын газар Стандарт хэмжил зүйн хэлтэс
5. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “BAR” –ны ажиллах цагийг уртасгах зөвшөөрлийг өгч эхэлье. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
6. Хогийн савнуудыг шатаагаад байгаа тул эзэн холбогдогчийг нь олж тогтоож өгнө үү. Цагдаагийн газар
7. Багийн дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, СӨХ-ны дарга нар хогийн саванд тавих хараа хяналтыг сайжруулж, ажлын хариуцлагтай ажилламаар байна. Дархан сум
8. Хөрөнгө оруулалтын ажлын хэсэг байгуулагдаж бүртгэл хийх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
9. Хонгор сум газар тооллогын ажлаа хийж танилцуулах Хонгор сум
10. Ногоон хашаануудыг энэ 7 хоногт буулгах, дуудлага худалдаагаар газар аваагүй бол газрыг нь буцааж иргэдэд олгох, газрын тооллогоо ГХБХБГазар хийгээд урьдчилж танилцуулах Захирагчийн алба, ГХБХБГ
11. “Дархан АЗЗА” ХК-тай уулзаж асфальт авах Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хот төлөвлөлт хууль, эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд
12. 2016 оноос хойш хийсэн ажлын үзлэг тооллогыг Т.Ганболд даргаар ахлуулаад ажиллах Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хот төлөвлөлт хууль, эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд

Хурал 09 цаг 20 минутад дуусав.

ТАНИЛЦСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ