Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.04.16-ны өдрийн шуурхай хурлын биелэлт

2022.10.02
47 үзсэн

2018 ОНЫ 04 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ХУРЛААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТ

2018 оны 04 дугаар сарын20 № 12 Дархан-Уул аймаг

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах эзэн Хэрэгжилт
1. Барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгох юу болж байна. ГХБХБГ 2018 онд ГХБХБГ нь аймгийн хэмжээнд 14 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож байжээ. Цаашид Засгийн газрын 68 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх ажлын зөвшөөрлийн эрхийг Газрын хаилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэх тухай захирамжийн төслийг боловсруусан.
2. Сумдын Засаг дарга нараас хүсэлт ирж байна. Шинэ хуулиуд их батлагдсантай холбоотой хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн зааварчилгаа зөвлөгөө өгч ажиллах хэрэгтэй байна. Хууль эрх зүйн хэлтэс Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын төрийн албан хаагчдад шинэчлэн батлагдсан хууль тогтоомжуудаар 2018.04.24-26ны өдрүүдэд сургалт зохион байгуулах, сургалтын удирдамжийг хэлтсийн даргаар батлуулж сумдад хүргүүллээ.
3. Ц.Сэргэлэн дарга ажлаа урагшлуулах хэрэгтэй байна. Замаа тоолсон байгаа бол иргэдэд хэвлэл мэдээллээр мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Эхний ээлжний ажлаа ялгаж ажлаарай. Томоохон ААН-үүд болох “Номин”, “Дархан зах”, Олон улсын худалдааны төв” –тэй хамтарч ажиллах “Дархан орон нутгийн зам тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Ц.Сэргэлэн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч тайлбар хийсэн. Дархан суман дахь авто замын эвдрэл гэмтэлд тооллого хийж дууссан бөгөөд төв авто зам дагуу 5666м2 нийт 9384м2 нүхийг засварлах тооцоог гаргасан. Өнөөдрийн байдлаар замын нүхийг хайрга, дайргаар бөглөж эхлээд байна. Цаашид нүхийг асфальтаар бөглөж цутгах ажилд асфальт худалдан авах тендерийн хугацаа болоогүйн улмаас удааширалтай байна.
4. – Хотын соёлын хүрээнд үйлчилгээний стандартыг сайжруулах, стандартыг тогтоох хэрэгтэй байна. – Иргэдэд үйлчилгээнд гарч байгаа бараа бүтээгдэхүүн жиндээ хүрч байгаа эсэхэд хяналт шалгалт хийж жин туухайгаа шалгаж үзэх Мэргэжлийн хяналтын газар Стандарт хэмжил зүйн хэлтэс – Үйлчилгээний соёлыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 2018 онд хяналт шалгалтанд хамрагдахгүй хүнсний худалдааны 275, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 260 нийт 535 ААНБ-д 28 заалттай 3 төрлийн зөвлөмж хүргүүлэхээр бэлтгээд байна. – Хяналт шалгалтыг 05 дугаар сард хийхээр төлөвлөөд байна.
5. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “BAR” –ны ажиллах цагийг уртасгах зөвшөөрлийг өгч эхэлье. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Барны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг боловсруулж Засаг даргад танилцуулна.
6. Хогийн савнуудыг шатаагаад байгаа тул эзэн холбогдогчийг нь олж тогтоож өгнө үү. Цагдаагийн газар үүргийн биелэлт ирүүлээгүй
7 Багийн дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, СӨХ-ны дарга нар хогийн саванд тавих хараа хяналтыг сайжруулж, ажлын хариуцлагтай ажилламаар байна. Дархан сум үүргийн биелэлт ирүүлэгүй
8. Хөрөнгө оруулалтын ажлын хэсэг байгуулагдаж бүртгэл хийх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс ХОХБТХ, НААҮГ, Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар, Захирагчийн алба хамтран ажлын хэсэг байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд өнгөрсөн онуудад орон нутгийн болон хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Жишиг хороолол” төслийн хүрээнд хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай, нийтийн амралтын байгууламжуудад тооллого хийж эвдэрч хэмхэрсэн эд зүйлсийг газар дээр нь үзлэг хийн бүртгэлжүүлэн ажиллаж байна.
9. Хонгор сум газар тооллогын ажлаа хийж танилцуулах Хонгор сум Суурь судалгаа хийгдэж байна.
10. Ногоон хашаануудыг энэ 7 хоногт буулгах, дуудлага худалдаагаар газар аваагүй бол газрыг нь буцааж иргэдэд олгох, газрын тооллогоо ГХБХБГазар хийгээд урьдчилж танилцуулах Захирагчийн алба, ГХБХБГ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-А/128 дугаар захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламж, өргөтгөл болон барилгын түр хашаа татсан иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад хяналтыг ГХБХБГ, МХГ, ОБГазрын хамтарсан 3 баг гарч, нийт 60 барилга байгууламжид сонсох ажиллагаа явуулж мэдэгдэх хуудас өгч ажилласан. Түр хашааг буулгах, эсвэл түр хашааг сэргээн засварлах, орчны аюулгүй байдлыг хангах албан шаардлагыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:

  • -8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөрчил илэрсэн. Гаргасан зөрчлийг арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар, мэдэгдэх хуудсын хамт өгсөн.
  • -11 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад утсаар ярьж мэдэгдсэн боловч шалтгаангүйгээр ирж уулзаагүй байна.

Ажлын явц: 50%

11. “Дархан АЗЗА” ХК-тай уулзаж асфальт авах Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хот төлөвлөлт хууль, эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд “Дархан АЗЗА” ХК-тай уулзан асфальт авах талаар ярилцахад 05 дугаар сарын 15 наас өмнө боломжгүй гэсэн хариу өгсөн.
12. 2016 оноос хойш хийсэн ажлын үзлэг тооллогыг Т.Ганболд даргаар ахлуулаад ажиллах Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хот төлөвлөлт хууль, эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ