ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА
/2022оны 1дүгээр улирал/
2022 оны 04 дүгээр сарын 05 Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 8 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2018 оны 01-А/266 дугаар захирамжаар батлагдсан “Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сум, хэлтэс, агентлагууддаа мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд:
- 1.Аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаар;
- 2.“Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн 70371212 дугаарын нээлттэй утсаар;
- 3.Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”, төвийн 70371313 дугаарын утсаар;
- 4.www.darkhan.gov.mn, Smartdarkhan цахим хуудсаар;
- 5.Аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө”-өөр;
- 6.Засгийн газрын “11-11 төв”–өөр тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.
2022 онд Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2363 өргөдөл, гомдол ирүүлснээс 2242 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 303 өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 94.87 хувьтай, нийт ирүүлсэн өргөдөл, гомдлоос 1877 хүсэлт, 90 санал, 396 гомдол тус тус эзэлж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт 81 өргөдөл, гомдол ирүүлснээс 68 иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 13 иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа болоогүй өргөдөл гомдлын шийдвэрлэлт 83.95 хувьтай байна. Өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн, тайлан мэдээтэй холбоотой зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэн үйл ажиллагаанд тусгаж, өргөдөл, гомдлын мэдээгулирал бүр www.darkhan.gov.mnсайтад байршуулан ажиллаж байна.
Мөн шинээр аймгийн Засаг даргын санаачлагаар “Иргэдийн индэр” нээлттэй хэлэлцүүлгийг 14 хоног тутамд нэг удаа зохион байгуулж иргэдээс цахимаар, утсаар, биечлэн ирж уулзсан иргэдийн санал, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариу өгч ажиллаж байна. Тайлант хугацаанд “Иргэдийн индэр”-ийг 3 удаа зохион байгуулж 628 иргэний санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР