Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЭМЧЛЭХ ЭРХИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ

2024.11.04
25 үзсэн

Алхам 1.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн вэб www.chd.mohs.mn сайт руу орж эхлэл хуудсан дээр байрлах “ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ” гэсэн цонхыг дарна. Цонхны баруун дээр байрлах “Хүсэлт илгээх” гэсэн улаан товчин дээр дарж мэдээллээ үнэн зөв бөглөөд “Хүсэлт илгээх” гэсэн товчийг дарснаар бид таны хүсэлтийг хүлээн авах болно.

*Жич:

  1. Бүртгэл дээр заагдсан цагийн хооронд бүртгэхийг анхаарна уу.
  2. Ажиллагсад бол ЗӨВШӨӨРЛИЙН (АЖИЛЛАГСДЫН)-г сонгож бүртгүүлнэ үү.
  3. 2015 оны төгсөгчид СУРГУУЛЬ ТӨГСӨГЧИД сонгож бүртгүүлнэ үү.

Алхам 2.

Бүртгэлийн хугацаа дууссанаас 1 хоногийн дараа бүртгүүлэгчийн овог, нэр, код www.chd.moh.mn сайтанд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллийн самбарт тавигдана. Лавлах утас 7012-8801, 7011-0891. Шалгалтыг өгөгдсөн кодоор авах тул тогтоох шаардлагатай.

Алхам 3.

Та шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү!

  • Иргэний үнэмлэх
  • Сургууль төгссөн диплом /Эх хувиараа/
  • Шалгалтын төлбөр төлсөн баримт

Шалгалтын төлбөрийг шалгалтанд орж буй хүн бүр төлнө.

  1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг
  2. Хүлээн авах банк Төрийн сан
  3. Хүлээн авах байгууллага Эрүүл мэндийн хөгжлийн төв
  4. Зориулалт Шалгалтын төлбөр
  5. Дансны дугаар 900020020
  • Цаасан шалгалтанд ирэх бол балын харандаа /HB2/, баллуур авчирна.

Алхам 4.

Та шалгалтандаа тэнцсэн бол дараах материалыг авчирна уу.

Хэрвээ та шалгалтандаа тэнцсэн бол дараах материалыг ажлын 3 хоногийн дотор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

  1. Өргөдлийн маягт /www.chd.moh.mn сайт-аас татаж авч бөглөнө/
  2. Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. 3х4 хэмжээтэй чээж зураг 2 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авхуулсан, албан хувцастай /
  5. Хугацаа дууссан зөвшөөрлийн гэрчилгээ эх хувиараа /анх удаа шалгалтанд орж байгаа бол шаардлагагүй/
  6. 2 жилийн хугацаатай зөвшөөрлийг 5 жилээр сунгаж байгаа их эмч бол
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

7. Тэмдэгтийн хураамж

  • 2 жилийн зөвшөөрөл авах бол – 10,000 төгрөг
  • 5 жилийн зөвшөөрөл авах бол – 5,000 төгрөг төлнө.

Хүлээн авах банк: Улаанбаатар хотын банк

Хүлээн авах байгууллага: Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

Гүйлгээний утга: Эрүүл мэндийн хөгжлийн төв 9086331

Зориулалт: Тэмдэгтийн хураамж

Дансны дугаар: 2611016809

Алхам 5.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг хэрхэн авах вэ?

Та материалаа хугацаандаа өгсөн тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ 1 сарын дараа гарах болно. Та www.chd.mohs.mn сайт дээр байрлах ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ баннар дараад үзнэ үү. Та зөвшөөрлийн гэрчилгээг авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр авна уу.