Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЭМНЭЛГИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД

2024.11.04
59 үзсэн

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТУУД

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  2. Эрүүл мэндийн тухай хууль
  3. Эрүүл мэндийн сайдын 2006 оны 404 дугаар тушаал
  4. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаал
  5. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 298 дугаар тушаал
  6. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь 2 үе шаттай явагдана.

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагаас ирүүлсэн төслийг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэлэлцүүлж “Төсөл нь хэрэгцээний шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох”
  2. “Тусгай зөвшөөрөл олгох” гэсэн 2 үе шатаар явагдана.

1-р шат: Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага байгуулах “Төсөл” бичиж ирүүлэх

  1. “Тусгай зөвшөөрөл хүсэгч”-ийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага байгуулах хэрэгцээ шаардлага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2014-2016 онд баримтлах “Тэргүүлэх чиглэл”-тэй нийцсэн байна.
  2. Төслийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 298 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичнэ.

2-р шат: “Баримт бичиг” бүрдүүлж ирүүлэх

  1. Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага” 145 дугаар тушаалд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албанд ирүүлнэ.
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, ажлын байр нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 203 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх “тусгай зөвшөөрөл хүсэгч” дараах баримт бичиг бүрдүүлнэ.

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;
  3. Компаний дүрэм хуулбар хувь;
  4. Байгууллагын танилцуулга; /Одоо эрхлэхээр хүсэж буй тусгай зөвшөөрлийн талаар дурдьсан байх/
  5. Үүсгэн байгуулагчийн шийдвэр;
  6. Үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалд заасан хүснэгт №1-ийн дагуу гаргана;
  7. Эрүүл мэндийн байгууллагын дүрэм;
  8. Эрүүл мэндийн ажилтаны мэдээллийг ЭМС-ын 145 дугаар тушаалд заасан хүснэгт №2, гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллах тохиолдолд хүснэгт №3-ийн дагуу гаргана;
  9. Хөдөлмөрийн дотоод журам;
  10. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбарууд;
  11. Ажиллагсадын төрийн албан хаагчийн анкет /1-р маягтаар бөглөсөн байх/
  12. Ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулсан;
  13. Ажиллагсадын ажлын байрны тодорхойлолт, баталгаажуулсан;
  14. Эмнэлгийн тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний газартай хийсэн гэрээний хуулбар хувь;
  15. Гадаад болон дотоод схем зураг; /байршлын болон бүтэц, үйл ажиллагааны/;
  16. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадалыг ЭМС-ын 145 дугаар тушаалд заасан хүснэгт №4-ийн дагуу гаргана;
  17. Эмнэлгийн багаж, протез, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч болон үйлдвэрлэгчийн итгэмжлэгдсэн гэрээт борлуулагчтай хийсэн худалдан авах гэрээтэй;
  18. Гэрээний дагуу импортлох, ханган нийлүүлэх, худалдах эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэгч нь олон улсын стандарт (ISO)-ын шаардлага хангасан гэрчилгээтэй;
  19. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг; /шаардлагатай тохиолдолд/

ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг ЭНДЭЭС татаж үзнэ үү.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХ

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад дараах баримт бичиг бүрдүүлнэ.

  1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;
  3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;
  4. Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  5. НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  6. Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эмч, мэргэжилтний дипломын хуулбар/
  7. Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан;