Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2024.11.04
42 үзсэн

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг, ажлын байр нь холбогдох стандарт, эмнэл зүйн удирдамж, технологийн горимын шаардлага хангаж буй эсэхэд хяналт үнэлгээ хийн дүгнэлт гаргах “Тусгай зөвшөөрлийн шинжээч”-ийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Эрүүл мэндийн яамнаас олгож буй тусгай зөвшөөрлийн чиглэл :

  1. Эмийн сан
  2. Бүх төрлийн эмнэлгийн тусламж үзүүлэх эмнэлэг. сувилал

Тавигдах шаардлага:

  1. Тусгай зөвшөөрлийн баримт бичигт өөрийн мэргэжлийн чиглэлээр үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай, дадлага туршлагатай мэргэшсэн байх
  2. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой
  3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага,эрүүл мэндийн бүтэц ,үйл ажиллагаанд дүгнэлт өгөх чадвартай
  4. Тухайн мэргэжлээрээ5-аас доошгүй жил ажилласан
  5. Шинжээч нь ашиг сонирхлын зөрчилгүй
  6. Ёс зүйн зөрчилгүй

Бүрдүүлэх материал

  1. Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  2. Шинжээчээр ажиллуулахыг зөвшөөрсөн байгууллагын тодорхойлолт
  3. Биеийн байцаалт/Төрийн албан хаагчийн 1-р маягтаар/
  4. Иргэний үнэмлэхний хуулбар / тухайн орон нутгийн иргэн байх/
  5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  6. 3х4 харьцаатай цээж зураг 2%

Сонгон шалгаруулалтанд оролцох сонирхолтой хүн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 12 сарын 09 –ны өдрийн 16 цагаас өмнө Дархан-Уул аймгийн ЭМГ-ын статистикийн 224 өрөөнд ирүүлнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 99243901 дугаарын утсаар лавлаж болно.

Дархан сум 5 дугаар баг Эрүүл Мэндийн Газар