Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах талаар” ХЭГ/2361 тоот албан бичгийн хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд нийцүүлэн ОРОН НУТГИЙН ТҮВШИНД :
- 1.“Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, түүний хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин,
- 2.“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”
“Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн жилийн төлөвлөгөө”-ний төслүүдийг боловсруулан, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Үндэсний хөгжлийн газар”-т хүргүүлэхэд төслийг “Хангалттай түвшинд боловсруулсан” гэж үзсэнийг үндэслэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн мөн өдрийн Дугаар 2/07, Дугаар 2/08, Дугаар 2/09 тогтоолуудаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.