Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/

2022.09.19
116 үзсэн

Төсөл 2020.03.03

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, зохион байгуулалт, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндсийг тусгайлсан хуулиар тогтооно.

 

3 дугаар зүйл. Хотын эрх зүйн байдал

 

3.1.Хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий, тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шилжүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд /орон нутгийн корпораци/ мөн.

3.2.Хот нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол эдийн засаг, нийгмийн амьдралынхаа тодорхой асуудлыг ид нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

4 дүгээр зүйл. Хотын зэрэглэл

4.1.Улсын эдийн засаг, соёл, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө, хэрэгжүүлэх өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотод улсын болон орон нутгийн зэрэглэл олгоно.

4.2.Улсын зэрэглэлтэй хот өөрийн удирдлага бүхий, 100001-ээс доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын төсөв болон эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөө бүхий төвлөрсөн суурин газар мөн.

4.3.Орон нутгийн зэрэглэлтэй хот өөрийн удирдлага бүхий, 20001-100000 оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй суурин газар мөн.

4.4.Улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, газар зүйн байршил, бусад онцлогийг харгалзан шаардлагатай гэж үзвэл хотод улсын зэрэглэл олгох асуудлыгЗасгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

4.5.Хот нь энэ хуульдболон бусад хуульд заасанчиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, түүнтэй холбогдох бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

4.6.Хот нь оршин суугчиддаа үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын хувьд хороололд, хороолол нь хотхонд хуваагдана.

 

5 дугаар зүйл. Тосгон

5.1.Тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсансуурин газар /орон нутгийн корпораци/ мөн.

5.2.Тосгон нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.

5.3.Тосгон нь оршин суугчдаа үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын хувьд хэсэгт хуваагдана.

6 дугаар зүйл. Хот, тосгон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй харилцахзарчим

6.1.Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дамнан байрлах тохиолдолд аль нэг нэгжийн нутаг дэвсгэрт байршуулахаар холбогдох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулна.

6.2.Хот, тосгоныөөрийн удирдлагын чиг үүрэг, үйл ажиллагаандтухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага оролцож үл болно.

7 дугаар зүйл. Хот, тосгон байгуулах, татан буулгах

 

7.1.Хот, тосгоныг дор дурдсанаар байгуулж болно:

7.1.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх;

7.1.2.шинээр үүсгэх.

7.2. Хот, тосгоныг байгуулах, татан буулгахдаа дараах шалгуурыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

7.2.1.улсын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө, ач холбогдол;

7.2.2.хүн амын байршил, нийгмийн үйлчилгээг хүргэх дэд бүтэц;

7.2.3.суурийн газрын зам, харилцаа, инженерийн байгууламж, дэд бүтцийн хөгжил;

7.2.4.хүрээлэн буй орчин, оршин буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх нийгэм, эдийн засгийн нөлөөлөл.

7.3.Хот байгуулах шийдвэрийг энэ хуульд заасан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд гаргах бөгөөд гагцхүү улсын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх онцгой ач холбогдол, түүх, соёлын уламжлалыг хадгалах шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

7.4.Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгон байгуулах шийдвэрт тэдгээрийн оноосон нэр, эдэлбэр газрын хэмжээ, газар зүйн нарийвчилсан байршил, оршин байх засаг захиргааны нэгж болон шаардлагатай бол тухайн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг түүнтэй холбогдох бүрэн эрхэд хамаарах асуудлыг шилжүүлэх талаар тусгана.

7.5.Хот, тосгоныг байгуулах санаачилгыг хоёр болон хэд хэдэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдөөрсдийн төлөөллийн байгууллагаар уламжлуулан Засгийн газарт гаргаж болно.

7.6.Хот, тосгоныг татан буулгах шийдвэр гаргахдаа оршин суугчдын саналыг авсан байвал зохино.

7.7.Хот, тосгоныг татан буулгах шийдвэрт цаашид оршин суугчдын засаг захиргааны харьяалал, тэдгээрийн өмчийг бусад хот, тосгон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлэх асуудлыг тусгана.

7.8.Хот, тосгоныг байгуулах, татан буулгах болон тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх саналыг зөвхөн Засгийн газар санаачилна.

 

8 дугаар зүйл. Хот, тосгоны эдэлбэр газар

 

8.1.Хот, тосгон нь эдэлбэр газартай байна.

8.2.Хот, тосгоны эдэлбэр газар нь хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэрийг дамнан байрлаж болох бөгөөд шаардлагатай бол тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлэнэ.

8.3.Шинээр хот, тосгон байгуулахад эрх бүхий байгууллагын баталсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн эдэлбэр газрыг нь тогтооно.

8.4.Хот, тосгоны эдэлбэр газрыг бусад хот, тосгонд давхардуулан олгож үл болно.

8.5.Хот, тосгонд эдэлбэр газар олгох, түүний хэмжээ, заагийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр хууль тогтоомжид заасан журмаар Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

8.6.Эдэлбэр газрын төлбөрийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хууль тогтоомжид заасан журмын дагуу төлнө.

 

9 дүгээр зүйл. Хот, тосгоны удирдлагын зарчим

 

9.1.Хот, тосгон өөрийн удирдлага үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална:

 

9.1.1.төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах;

9.1.2.улс төрөөс ангид байх;

9.1.3.удирдлагын чиг үүргийг давхардуулахгүй байх;

9.1.4.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх;

9.1.5.асуудлыг шийдвэрлэхэд оршин суугчдын хүсэл зоригийн илэрхийлэл, санал, оролцоог нэн тэргүүнд харгалздаг байх.

10 дугаар зүйл. Хот, тосгон эрх зүйн харилцаанд оролцох

 

10.1.Хот, тосгон эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн эрх зүйн этгээд байна.

10.2.Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар хуульд заасан журмаар байгуулагдсанаар үүсэж, татан буугдсанаар дуусгавар болох бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

10.3. Хот, тосгон эрх зүйн харилцаанд оролцоход түүнийг хот, тосгоны Зөвлөл, түүний эрх олгосноор Захирагч төлөөлнө.

11 дүгээр зүйл. Хот, тосгоны дүрэм

11.1.Хот, тосгон нь өөрийн дүрэмтэй байж болно.

11.2.Хот, тосгоны дүрэм хууль тогтоомжид нийцсэн байна.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГТөсөв, санхүү, эдийн засгийн үндэс

12 дугаар зүйл. Хот, тосгоны төсөв

12.1.Хот, тосгон нь улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан болон өөрийн эх үүсвэрээр бүрдүүлсэн төсөвтэй байна.

12.2.Улсын зэрэглэлтэй хот нь улсын төсөвт тусгайлан тусгасан бие даасан төсөвтэй байна.

12.3.Орон нутгийн зэрэглэлтэй хот нь орон нутгийн төсөвт тусгайлан тусгагдсан бие даасан төсөвтэй байна.

12.4.Тосгон нь аймгийн, эсхүл сумын төсөвт тусгайлан тусгагдсантөсөвтэй байна.

12.5.Хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахдаа оршин суугчдын санал, хүсэлтийг харгалзаж, тэдгээрийн саналыг авч, тусгасан байна.

12.6.Хот, тосгоны жилийн төсөв нь оршин суугчдаа үзүүлэх үйлчилгээг хүргэх, тухайн жилд хот, тосгоноос хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэнэ.

12.7.Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэхдээ түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн эх үүсвэрийн хамт шийдвэрлэнэ.

12.8.Хот, тосгон өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах болон түүнд шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг дээд шатны төсвөөс хуваарилна.

12.9.Хот, тосгоны удирдлагын үйл ажиллагааны зардлыг хот, тосгоны төсөвт тусгайлан батална.

12.10.Хот, тосгоны төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

12.11.Хот, тосгоны төсвийн орлогыг зөвхөн энэ хууль болон Төсвийн тухай хуульд заасан чиг үүргийгхэрэгжүүлэхэд зарцуулна.

12.12.Хот нь татвартай байх бөгөөд хотын татварыг хуулиар тогтооно.

13 дугаар зүйл.Хот, тосгоны санхүүгийн эх үүсвэр

13.1.Хот, тосгоны үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр нь хот, тосгоны төсөв, өмч, хот, тосгоны өмчийн оролцоо бүхий хуулийн этгээдийн орлогоос бий болсон хуримтлал, хотын болон хуулиар тогтоосон бусад албан татвар, төлбөр, хураамж, татварын бус орлого, хот, тосгоныг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

14 дүгээр зүйл.Хот, тосгоны өмч

 

14.1.Хот, тосгон нь өөрийн өмчтэй байна.

14.2.Хот, тосгоны өмч нь улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бий болж хот, тосгоны өмчлөлд шилжүүлсэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө болонхот, тосгон хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

14.3.Хот, тосгоны өмчийн хувьд өмчлөгчийн эрх, удирдлагыг тухайн хот, тосгоны Зөвлөл, түүний эрх олгосноор хот, тосгоны Захирагч төлөөлөн хэрэгжүүлнэ.

14.4.Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийн зүйлсийг хот, тосгоны өмчид бүртгэнэ.

14.5.Хот, тосгоны өмчлөх эрхийн хязгаарыг хуулиар тогтооно.

14.6.Хот, тосгоны өмч нь нийтийн зориулалттай өмч болон өөрийн өмчөөс бүрдэнэ. Өөрийн өмч нь албан хэрэгцээний болон аж ахуйн зориулалттай байна. Эдгээр өмчийн төрөлд тохирсон онцлог журмыг энэ хуульд заасан журмын баримтлан хуулиар тусгайлан тогтооно.

14.6.Хот, тосгонд хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийтийн, хувийн, холимог өмчийн хуулийн этгээд хамтран оролцож болно.

14.7.Улсын зэрэглэлтэй хотын өмчит болон хотын өмч давамгайлсан компани ньхуулиар тогтоосон хязгаарын хүрээнд хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргаж, зээл авч болно.

15 дугаар зүйл. Хот, тосгоныг хөгжүүлэх сан

 

15.1.Хот, тосгон нь дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зориулалт бүхийхот, тосгоныг хөгжүүлэх сантай байна.

15.2.Хот, тосгоныг хөгжүүлэх сан нь тэдгээрийн мэдэлд хуваарилсан төсвийн хөрөнгө, түүнчлэн хот, тосгоны өөрийн мэдлийн аж ахуйгаас бий болсон орлого, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдэнэ.

15.3.Санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг хот, тосгоны Зөвлөл тогтооно.

16 дугаар зүйл.Хот, тосгоны аж ахуй

16.1.Хот, тосгоны аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэнэ.

16.2.Хот, тосгоны аж ахуй нь хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй хэлбэрээр байгуулагдах бөгөөд тэдгээр нь нийтийн, хувийн, холимог өмчийн хэлбэртэйбайж болно.

17 дугаар зүйл. Хотын чөлөөт бүс

17.1.Хот нь хуулиар тусгайлан олгосон чөлөөт бүстэй байж болно.

17.2.Хотын чөлөөт бүс нь түүний эдэлбэр газарт эдийн засгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуульд заасан үйлдвэрлэл, үйлчилгээгэрхлүүлэхээр тусгайлан олгосон газар байна.

17.3.Хотын чөлөөт бүстэй холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хот, тосгоны эрхлэх асуудал, чиг үүрэг ба хот, тосгонд 
чиг үүрэг шилжүүлэх

 

Нэгдүгээр дэд бүлэгХот, тосгоны эрхлэх асуудал, чиг үүрэг

 

18 дугаар зүйл.Хот, тосгоныэрхлэх асуудлыг тогтоох зарчим

 

18.1.Хот, тосгоны эрхлэх асуудлыг тогтооход дараах зарчмыг баримтална:

18.1.1.хот, тосгон өдөр тутмын амьдралын асуудлыг оршин суугчдын нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн бие даан шийдвэрлэх;

18.1.2.чиг үүрэг хэрэгжүүлэх санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байх;

18.1.3.улс, орон нутаг болон хот, тосгоны ашиг сонирхлыг хослуулах;

18.1.4.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлог, хотын зэрэглэлд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх.

19 дүгээр зүйл. Хот, тосгоныэрхлэх асуудал

 

19.1.Хот, тосгон дараах асуудлыг эрхлэн явуулна:

19.1.1.хот, тосгоны эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт;

19.1.2.хот, тосгоны өмчийн удирдлага;

19.1.3.хот, тосгоны төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт;

19.1.4.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

19.1.5.хот, тосгоныхөгжлийн сангийн хуваарилалт, хяналт;

19.1.6.хот байгуулалт, барилга архитектурын стандарт, инженерийн шугам сүлжээ;

19.1.7.хот, тосгоны унд, ахуйн хэрэгцээний усан хангамж;

19.1.8. хот, тосгоны цэвэрлэх байгууламж, суваг шуудуу;

19.1.9. хот, тосгоны зам, гүүр, түүний арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ;

19.1.10.хот, тосгоны замын хөдөлгөөний зохицуулалт, авто зогсоол;

19.1.11.хот, тосгоны гудамж, талбай, замын гэрэлтүүлэг;

19.1.12.хот, тосгоны ногоон байгууламжийн төлөвлөлт;

19.1.13.хот, тосгоны харьяалалтай биеийн тамир, спортын цогцолбор болон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн өмнөх, бага, дунд,мэргэжлийн сургалтын байгууллага,эмнэлгийн барилга, объект;

19.1.14.ахуйн хог хаягдлын менежмент;

19.1.15.хот, тосгоны чанартайнийтийн тээвэр, такси үйлчилгээ;

19.1.16.хот, тосгоны чанартай номын сан, музей, театр, соёлын төв;

19.1.18.хот, тосгоны чанартай аялал жуулчлалын менежмент;

19.1.19.хот, тосгоны худалдаа, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

19.1.20.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт, хөшөө дурсгалын байршил;

19.1.21.хот, тосгоны оршуулгын үйл ажиллагааны зохицуулалт;

19.1.22.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

19.2.Хот, тосгоны эрх хэмжээний асуудлыг төрийн болон орон нутгийн удирдлагын байгууллага шийдвэрлэж үл болно.

19.3.Хот, тосгоны амьдралынтодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэх эрхтэй.

 

20 дугаар зүйл. Хот, тосгоны нийтлэг чиг үүрэг

 

20.1.Хот, тосгон нь энэ хуульд зааснаар дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

20.1.1.эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт;

20.1.2.төсөв, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт;

20.1.3.өмчийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт;

20.1.4.хот, тосгоныг хөгжүүлэх сангийн төлөвлөлт, хуваарилалт, хяналт;

20.1.5.оршин суугчдын унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

20.1.6.цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу;

20.1.7.суурин газрын барилгажилт, инженерийн шугам сүлжээ;

20.1.8.хот, тосгоны зам, гүүр, түүний арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ;

20.1.9.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт;

20.1.10.гудамж, талбай, барилга, байшин,хөшөө дурсгалын байршил;

20.1.10.оршуулгын газрын зохицуулалт;

20.1.11.улс, орон нутгийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд оршин суугчдыг зохион байгуулж оролцуулах;

20.1.12.оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хангах арга хэмжээ, санал асуулгын зохион байгуулалт;

20.1.13. ид заасан бусад асуудал.

 

21 дүгээр зүйл. Хотын үндсэн чиг үүрэг

 

21.1.Хот нь энэ хуулийн 20 дугаар зүйлд хуульд заасан чиг үүргээс гадна дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.хууль тогтоомжид заасан хүрээнд татвар, хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох асуудал;

21.1.2.хот байгуулалт, барилгажилт, инженерийн шугам сүлжээ;

21.1.3.хот доторх нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, арчлалт;

21.1.4.цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу арчлалт;

21.1.5.гудамж, талбай, барилга, байшингийн хаягжилт, хөшөө дурсгалын байршил, тэдгээрийн арчлалт;

21.1.6.хот тохижилт, мод, ургамал цэцэрлэгжүүлэлт;

21.1.7.нийтийн тээвэр, такси үйлчилгээ;

21.1.8.хот суурин газрын авто зогсоолын байршил;

21.1.9.худалдаа, ахуйн үйлчилгээний зохицуулалт;

21.1.10.хотын аялал жуулчлалын менежмент;

21.1.11.орон сууц, нийтийн аж ахуй;

21.1.12.хотын эдэлбэр газар дах нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, цэвэрлэгээ, энгийн хог хаягдлын менежмент;

21.1.13.соёлын үйлчилгээ, номын сан, музей, соёлын төвийн менежмент;

21.1.14.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

 

22 дугаар зүйл. Улсын зэрэглэлтэй хотын тусгайчиг үүрэг

22.1.Улсын зэрэглэлтэй хот энэ хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан чиг үүргээс гадна нь дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ:

22.1.1.төсөв батлах, түүний төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан, хяналт;

22.1.2.хуульд заасан журмын дагуух үнэт цаас, зээл;

22.1.3.хотын чанартай музей, театр, соёлын төвийн үйлчилгээ;

22.1.4.хотын харьяалалтай биеийн тамир, спортын цогцолборын үйлчилгээ;

22.1.5.олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээ;

22.1.6.сургуулийн өмнөх, бага, дунд болон мэргэжлийн сургалтын байгууллагын үйлчилгээ;

22.1.7.эмнэлгийн тусламж үйлчилгээ;

22.1.8.хотын худалдаа, ахуйн болон орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

22.1.9.хот суурины замын хөдөлгөөний зохицуулалт, авто зогсоолын байршил, арчлалт;

22.1.10.хотын эдэлбэр газар дах ургамал, ан амьтан, ус, рашаан, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт;

22.1.11.улсын зэрэглэлтэй хотод, гэрээгээр тусгайлан шилжүүлсэн асуудал;

22.1.12.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

 

23 дугаар зүйл. Орон нутгийн зэрэглэлтэй хотын тусгайчиг үүрэг

 

23.1.Орон зэрэглэлтэй хот нь энэ хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан чиг үүргээс гадна дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.1.1.хотын харьяалалтай биеийн тамир, спортын цогцолборын барилга, байгууламж;

23.1.3.олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэнгийн барилга, байгууламж;

23.1.3.сургуулийн өмнөх, бага, дунд болон мэргэжлийн сургалтын байгууллагын барилга, байгууламж;

23.1.4.эмнэлгийн барилга, байгууламж;

23.1.5.номын сан, музей, соёлын төвийн барилга, байгууламж;

23.1.6.хотын удирдлагаар шийдвэрлүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шилжүүлсэн асуудал;

23.1.7.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

 

24 дүгээр зүйл. Тосгоны тусгайчиг үүрэг

 

24.1.Тосгон нь энэ энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан чиг үүргээс гадна дараах тусгай чиг үүрэг хэрэгжүүлнэ:

24.1.1.хуульд заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг авах ажлыг зохион байгуулж, зохих шатны байгууллага, албан тушаалтанд уламжлах;

24.1.2.хуульд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн газар зохион байгуулалт, орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах;

24.1.3.тосгоны удирдлагаар шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шилжүүлсэн асуудал;

24.1.4.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

 

Хоёрдугаар дэд бүлэгХот, тосгонд чиг үүрэгшилжүүлэх

 

25 дугаар зүйл.Төрөөс чиг үүрэг шилжүүлэх

 

25.1.Төрийн чиг үүргийг хууль, нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгонд нийтлэг байдлаар буюу нэг бүрчлэн шилжүүлж болно.

 

25.2.Энэ зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хот, тосгонд төрийн чиг үүргийг шилжүүлэхдээ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэнэ.

 

26 дугаар зүйл. Төрөөс хотод чиг үүрэгшилжүүлэх

 

26.1.Төрөөс хотод дараах чиг үүргийг шилжүүлж болно:

 

26.1.1.хөдөлмөр эрхлэлт;

26.1.2.хүн амын шилжилт хөдөлгөөний бүртгэл;

26.1.3.иргэний болон хуулийн этгээдийн бүртгэл;

26.1.4.цэргийн бүртгэл;

26.1.5.татвар, хураамж, төлбөр хураах асуудал;

 

26.1.6.байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа;

26.1.7.нийгмийн халамж үйлчилгээ;

26.1.8.хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа;

26.1.9.цахилгаан, дулаан хангамж;

26.1.10.шуудангийн үйлчилгээ;

26.1.11.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагаа;

26.1.12.онцгой байдлын болон гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа;

26.1.13.түүхэн дурсгалт зүйлийн хамгаалалт;

26.1.14.хуульд тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

27 дугаар зүйл. Төрөөс тосгонд чиг үүрэг шилжүүлэх

27.1.Төрөөс тосгонд дараах чиг үүргийг шилжүүлж болно:

27.1.1.хүн амын шилжилт хөдөлгөөний бүртгэл;

27.1.2.иргэний болон хуулийн этгээдийн бүртгэл;

27.1.3.цэргийн бүртгэл;

27.1.4.мал эмнэлгийн үйлчилгээ, малын үржил, селекц;

27.1.5.байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа;

27.1.6.эрүүл мэндийн анхан шатны тусламж, түргэн тусламжийн үйлчилгээ;

27.1.7.нийгмийн халамж үйлчилгээ;

27.1.8.хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа;

27.1.9.цахилгаан, дулаан хангамж;

27.1.10.шуудангийн үйлчилгээ;

27.1.11.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

28 дугаар зүйл. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх

28.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дараах шалгуурыг харгалзана:

28.1.1.эдийн засгийн бүтэц, чадавх;

28.1.2.хүн ам болон газар зүйн байршил;

28.1.3.үйлчилгээг хүргэх дэд бүтэц;

28.1.4.холбогдох бусад нөхцөл.

28.2.Улсын зэрэглэлтэй хотын эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэнаймаг, сумынбүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлжболно.

28.3.Орон нутгийн зэрэглэлтэй хотын эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн аймаг, сумын бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

28.4.Тосгоны эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн сум, багийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хот, тосгоны өөрийн удирдлага

 

Нэгдүгээр дэд бүлэгХот, тосгоны Зөвлөл

 

29 дүгээр зүйл. Хот, тосгоны Зөвлөл

 

29.1.Иргэн хот, тосгоны оршин суугчийн хувьд хот, тосгоны амьдралын асуудлыг шийдвэрлэхэдшууд болон хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллагаар уламжлан оролцоно.

29.2.Хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл мөн.

29.3.Хот, тосгоны Зөвлөл нь оршин суугчдын ашиг сонирхлын үүднээс өөрт тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх бүрэн эрх бүхий хамтын удирдлагын байгууллага байна.

29.4.Зөвлөлийн бүрэн эрх хугацаа нь таван жил байна.

 

30 дугаар зүйл. Хот, тосгоны Зөвлөлийн нийтлэг бүрэн эрх

 

30.1.Хот, тосгоны Зөвлөл дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

30.1.1.хот, тосгоны хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;

 

30.1.2.Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;

 

30.1.3.хот, тосгоны Захирагчийг сонгож, томилох;

30.1.4.хуульд заасан үндэслэлээр Захирагчийг огцруулах;

30.1.5.хот, тосгоны Захирагчийн ажлын албаны бүтэц, оронтоо, цалин, урамшуулал, зардлыг батлах;

30.1.6.хот, тосгоны Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

30.1.7.зөвлөлийн шийдвэрийн хэрэгжүүлж буй Захирагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;

30.1.8.хот, тосгоны Захирагчийн өргөн мэдүүлснээр төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;

30.1.9.хот, тосгоны өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;

 

30.1.10.хот, тосгоны өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;

30.1.11.оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргах;

30.1.12.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

31 дугаар зүйл. Хотын Зөвлөлийн үндсэн бүрэн эрх

 

31.1.ХотынЗөвлөл нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гаднадараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.1.1.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

 

31.1.2.хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

31.1.3.Зөвлөлийн хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх;

31.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

32 дугаар зүйл. Улсын зэрэглэлтэй хотын зөвлөлийн тусгай бүрэн эрх

32.1.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл нь энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гаднадараах тусгайбүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

32.1.1.Захирагчийн өргөн мэдүүлснээр хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгох;

32.1.2.улсын зэрэглэлтэй хотын тусгай чиг үүрэгт хамаарахаар энэ хуулиар тогтоосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

32.1.3.улсын зэрэглэлтэй хотод шилжүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

32.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

33 дугаар зүйл. Орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн тусгай бүрэн эрх

33.1.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлнь энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гаднадараах тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

33.1.1.орон нутгийн зэрэглэлтэй хотод шилжүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

33.1.2.орон нутгийн зэрэглэлтэй хотын тусгай чиг үүрэгт хамааруулахаар энэ хуулиар тогтоосон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

33.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

34 дүгээр зүй. Тосгоны Зөвлөлийн тусгай бүрэн эрх

34.1.Тосгоны Зөвлөл нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.энэ хуулиар тогтоосон тухайн тосгоны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

34.1.2.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

34.1.3.тосгонд шилжүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

34.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

35 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

 

35.1.Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

35.1.1.зөвлөлийн нийт гишүүдийн олонх нь тухайн Зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж санал оруулсныг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргавал тухайн Зөвлөл өөрөө тарна;

35.1.2.ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж хот, тосгоны Захирагчийг сонгож, томилж чадаагүй эсхүл хуульд заасан хугацаанд төсвөө батлаагүй бол Захирагчийн санал оруулснаарулсын зэрэглэлтэй хотын хувьд Засгийн газар, орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгоны хувьд түүний оршин байгаа аймгийн Засаг дарга тараана;

35.1.3.Зөвлөлийн хуралдааныг товлон зарлаж, хуралдахаар товлосон өдрөөс хойш хуралдахгүй 60-аас дээш хоног өнгөрсөн бол Захирагчийн санал оруулснаар улсын зэрэглэлтэй хотын хувьд Засгийн газар, орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгоны хувьд түүний оршин байгаа аймгийн Засаг дарга тараана.

35.2.Зөвлөлийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг 30 хоногийн дотор зарлана.

 

36 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүн

36.1.Зөвлөлийн гишүүн нь хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллагад сонгогдсон, оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч мөн.

36.2.Гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил байна.

 

36.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаа түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдсанаар эхэлж, шинээр сонгогдсон гишүүний бүрэн эрх эхэлснээр дуусгавар болно.

36.4.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

36.5.Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

36.5.1.тухайн хот, тосгоны байнгын оршин суугч байж сүүлийн гурван жил амьдарсан байх; Шинээр байгуулагдах хот, тосгоны хувьд энэ заалт хамаарахгүй.

36.5.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

36.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

36.5.4.эрүүл мэндийн хувьд Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд харшлахгүй байх.

36.6.Гишүүн нь үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд ёс зүйн дүрмийг Зөвлөл батална.

 

37 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

37.1.Зөвлөлийн гишүүн нь дараах эрхтэй байна:

37.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;

37.1.2.Зөвлөлийн байнгын болон түр хороонд харьяалагдах;

37.1.3.хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах;

37.1.4.Зөвлөлд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;

37.1.5.Зөвлөлийн даргыг сонгох, хорооны бүрэлдэхүүний талаар санал гаргах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал гаргах;

37.1.6.Зөвлөлөөс сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх санал гаргах;

37.1.7.Зөвлөлийн шийдвэрийг оршин суугчдад тайлбарлан таниулах;

37.1.8.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангах, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Захирагчид асуулт, асуулга тавих;

37.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх.

37.2.Зөвлөлийн гишүүн нь дараах үүрэгтэй байна:

37.2.1.оршин суугчидтай тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах;

37.2.2.гишүүн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзах;

37.2.3.Зөвлөлийн хуралдааны чөлөөт цагт Зөвлөлийн хорооны үйл ажиллагаанд оролцож, гишүүний хувьд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Зөвлөлийн цахим хуудсаар болон бусад хэлбэрээр оршин суугчдад мэдээлэх;

37.2.4.үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдодоо тайлагнах;

37.2.5.хууль, Зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг баримтлах;

37.2.6.гишүүний эрх, үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улс төрийн нам, бусад байгууллага, албан тушаалтан оролцох, нөлөөлөхийг хориглон.

 

38 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйл

 

38.1.Хот, тосгоны харьяа болон үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг, түүнээс санхүүжилт авдаг аливаа байгууллага, бүтцийн нэгжид удирдах ажил, албан тушаал эрхлэх.

38.2.Зөвлөлийн гишүүний эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах.

38.3.Гишүүний бүрэн эрхийн хугацаандаа улс төрийн намын сонгуульт үүрэг хүлээх.

38.4.хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Зөвлөлийн хуралд зориудаар оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарах.

 

39 дүгээр зүйл. Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болох

 

39.1.Зөвлөлийн гишүүний бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:

39.1.1.нас барсан;

39.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

39.1.3.өвчний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

39.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;

39.1.5.тухайн хот, тосгоноос шилжсэн;

39.1.6.төрийн тусгай албан тушаалд томилогдсон;

39.1.7.энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсгийг зөрчсөн;

39.1.8.Зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

39.1.9.хот, тосгоны Зөвлөлийн сонгуулийг хуульд заасны дагуу гишүүний бүрэн эрх дуусгавар болох үндэслэлтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

39.2.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 39.1.2, 39.1.3, 39.1.5, 39.1.6-д заасан тохиолдолд чөлөөлөх, 39.1.4, 39.1.7, 39.1.8-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

40 дүгээр зүйл. Зөвлөлийн гишүүний үйл ажиллагааны баталгаа

 

40.1.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг тухайн Зөвлөл батална.

40.2.Зөвлөлийн төсөвт гишүүний үйл ажиллагааны зардлыг тусгана. Зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тогтоосон Засгийн газрын журмыг нэгэн адил баримтална.

40.3.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

 

40.4.Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа албан тушаалтан, улс төрийн нам, бусад байгууллага хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно.

 

41 дүгээр зүйл. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

 

41.1.Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулан ажиллуулна.

41.2.Зөвлөлийн хороог түүний бүрэн эрхийн хугацаагаар байгуулах бөгөөд хорооны даргыг тухайн хорооны гишүүдийн дотроос сонгоно.

41.3.Хороо нь тухайн Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнана.

41.4.Зөвлөл нь тодорхой асуудлаар санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий түр хороо, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

41.5.Хорооны үйл ажиллагааны чиглэл, тоо, бүрэлдэхүүн, түүнчлэн Хороо болон түр хороо, ажлын хэсэг байгуулах, татан буулгах, тэдгээрийн ажиллах журмыг Зөвлөл өөрөө тогтооно.

41.6.Зөвлөл зөвхөн энэ зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт зааснаас бусад аливаа хэлбэрээр зохион байгуулалтын бүтэц, нэгж бий болгох, тэдгээрээр дамжуулан үйл ажиллагаагаа зохион байгуулахыг хориглоно.

 

42 дугаар зүйл. Зөвлөлийн хуралдаан

 

42.1.Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

42.2.Зөвлөлийн ээлжит хуралдаан улиралд нэг удаа байна.

42.3.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар эсхүл Зөвлөлийн дарга, Захирагчийн санаачлагчаархуралдуулна.

42.4.Зөвлөлийн анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор, бусад хуралдааныг тухайн Зөвлөлийн дарга хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.

42.5.Зөвлөлийн анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон гишүүдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд даргын санал болгосноор гишүүдийн аль нэг нь удирдана.

42.6.Зөвлөлийн хуралдаанд тухайн хурлын нийт гишүүдийндийлэнх олонх нь хүрэлцэн ирснээрхүчинтэйд тооцож, асуудлыг хуралдаан оролцсон гишүүдийн олонхоор шийдвэрлэнэ.

42.7.Хуралдааны хуралдааны дэгийг Зөвлөл өөрөө тогтоож тогтоолоор батална.

 

43 дугаар зүйл. Зөвлөлийн хуралд асуудал оруулах

 

43.1.Зөвлөлийн байнгын хороо, түүнчлэн гишүүн, хот, тосгоны Захирагч асуудал санаачлан Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй байна.

43.2.Энэ зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос ажлын нэгээс доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

43.3.Улсын болон орон нутгийн шинжтэй асуудлаар гэнэтийн болон хойшлуулшгүй тохиолдолд Зөвлөлийн ээлжит бус хуралдаан хуралдах тохиолдолд энэ зүйлийн 43.2 дах хэсэгт заасан хугацааг баримтлаагүй нь хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

 

44 дүгээр зүйл. Зөвлөлийн шийдвэр

44.1.Зөвлөл хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батална.

44.2.Тогтоолд Зөвлөлийн дарга, Зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдааныг даргалагч тус тус гарын үсэг зурна.

44.3.Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар Зөвлөлийн дарга захирамж гаргах эрхтэй.

45 дугаар зүйл. Зөвлөлийн шийдвэрт хориг тавих

 

45.1.Зөвлөл Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн, төрийн бодлоготой зөрчилдсөн эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд Захирагч өөрийн санаачилгаар хориг тавих эрхтэй.

45.2.Хоригийг тухайн шийдвэр батлагдсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан бичгээр тавих бөгөөд хориг тавих болсон үндэслэлийг тодорхой заана.

45.3.Зөвлөл хоригийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг өөрийн гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

45.4.Зөвлөлийн шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл, заалтын үйлчлэлийг уг шийдвэрийг Зөвлөлийн дарга хүлээн авснаас хойш хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзсэнд тооцно.

45.5.Хот, тосгоны Захирагчийг огцруулах тухай Зөвлөлийншийдвэрт Захирагч хориг тавих эрхгүй.

45.6.Тавьсан хоригийг нь Зөвлөл няцаасан тохиолдолдЗахирагч уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Зөвлөлд гаргаж болно.

46 дугаар зүйл. Зөвлөлийн даргын бүрэн эрх

46.1.Зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

46.1.1.Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах;

46.1.2.Зөвлөлийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

46.1.3.Зөвлөлийн хороо, түр хороо, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;

46.1.4.эрх бүхий этгээдээс Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

46.1.5.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

46.1.6.Зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг хуралд оруулж шийдвэрлүүлэх;

46.1.7.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

46.1.8.Хот, тосгоны Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээг хурлын нэрийн өмнөөс авч ажиллах;

46.1.9.оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Зөвлөлд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.

46.2.Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

47 дугаар зүйл. Зөвлөлийн даргыг сонгох, огцруулах, чөлөөлөх

47.1.Ээлжит сонгуулийн дараах анхдугаар хуралдаанаар Зөвлөлийн даргыг дөрвөн жилийн хугацаагаар гишүүдийн дотроос сонгоно.

47.2.Зөвлөлийн гишүүд Зөвлөлийн даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлэх эрхтэй.

47.3.Зөвлөлийн даргыг нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

47.4.энэ хуулийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Зөвлөлийн даргад дахин нэр дэвшүүлнэ.

47.5.Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй байна.

47.6.Гишүүд Зөвлөлийн даргын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан өгсөн бол нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулна.

47.7.Даргыг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх үндэслэл бүрдсэн бол түүнийг хугацаанаас өмнө чөлөөлж болно.

47.8.Зөвлөлийн даргыг хугацаанаас өмнө огцруулсан болон чөлөөлсөн бол шинээр сонгогдсон даргын бүрэн эрх өмнөх даргын бүрэн эрх үлдсэн хугацаанд үргэлжилнэ.

 

48 дугаар зүйл. Зөвлөлийн ажлын алба

 

48.1.Улсын зэрэглэлтэй хот ажлын албатай байна. Зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Зөвлөл өөрөө тогтооно.

48.2.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн нарийн бичгийн дарга ньажлын албаны дарга байна.

48.3.Орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг тухайн хот, тосгоны Захирагчийн ажлын алба гүйцэтгэнэ.

 

49дүгээр зүйл. Зөвлөлийн төсөв, тэмдэг

49.1.Зөвлөл төсөвтэй байх бөгөөд төсвийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга захиран зарцуулна.

49.2.Энэ хуулийн 49.1 дэх хэсэгт заасан төсөв нь Зөвлөлийн үйл ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ.

49.3.Зөвлөл тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

 

Хоёрдугаар дэд бүлэг

Хот, тосгоны захирагч

 

50 дугаар зүйл. Хот, тосгоны захирагч

 

50.1.Хот, тосгоныг өдөр тутамд удирдах, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь Зөвлөлөөс сонгогдож, томилогдсон Захирагч мөн.

50.2.Хууль тогтоомж, Засгийн газар, бусад төрийн байгууллагын шийдвэрийг биелүүлэх ажлыг, гэрээний үндсэн дээр Захирагч хариуцан хэрэгжүүлж болно.

50.3.Хотын Захирагч дараах шаардлагыг хангасан байна:

50.3.1.магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

50.3.2.таваас доошгүй жил удирдах ажил хийсэн туршлагатай;

50.3.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

50.3.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

50.3.5.ялгүй байх.

50.4.Тосгоны Захирагч дараах шаардлагыг хангасан байна:

50.4.1.дээдболовсролтой;

50.4.2.удирдах ажлын туршлагатай;

50.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

50.4.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

50.4.5.ялгүй байх.

50.5.Захирагчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байна.

50.6.Захирагч огцорсон, чөлөөлөгдсөн бол шинээр томилогдсон Захирагчийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Захирагчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаа байна.

50.7.Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхийорлогч, ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, оронтоог Зөвлөл тогтооно.

50.9.Захирагчийн ажлын албыг түүний орлогч удирдана. Хот хэд хэдэн орлогч байх тохиолдолд тэдгээрийг аль нэгийг алжлын албаны даргаар Захирагч томилно.

50.10.Захирагчийн орлогчийн тоо нь дараах байдлаар тогтоогдоно:

50.10.1.20000 доошгүй оршин суугчтай хотын хувьд нэг;

50.10.2.60000 доошгүй оршин суугчтай хотын хувьд хоёр;

50.10.3.100000 доошгүй оршин суугчтай хотын хувьд гурав;

50.10.4.200000 дээш оршин суугчтай хотын хувьд дөрөв байна.

 

51 дүгээр зүйл. Хот, тосгоны захирагчийн нийтлэг бүрэн эрх

 

51.1.Хот, тосгоны Захирагч нь дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

51.1.1.нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан Зөвлөлөөр батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;

51.1.2.хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг хууль тогтоомжид заасан журмаар батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

51.1.3.хот, тосгоны төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;

51.1.4.хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай санхүү, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, нөөцийн болон газар ашиглалтын зэрэг мэдээ, тайланг тухайн хот, тосгоны холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулах;

51.1.5.хот, тосгоны өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;

51.1.6.хот, тосгоны оршин суугчдын ашиг сонирхолд нийцүүлэн хот, тосгоны өмчийг хувьчлах асуудлыг боловсруулж хууль тогтоомжид заасан журмаар шийдвэрлүүлэх;

51.1.6.оршин суугчдын хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход тусламж дэмжлэг үзүүлэх;

51.1.7.хот, тосгоны өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг чиглүүлж, удирдлагыг нь томилж, чөлөөлөх;

51.1.8.хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, хүнсний болон өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх талаар гэрээ байгуулах;

51.1.9.эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөх, төлөвлөгөөг батлуулах;

51.1.10.хот, тосгоны эдэлбэр газарт явуулж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар санал гаргах;

51.1.11.хот, тосгоны усны нөөцийг тогтоосон журмын дагуу ашиглуулах;

51.1.12.хот, тосгоны ариун цэвэр, эрүүл ахуй-халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

51.1.13.хот, тосгоны экологийн байдлын талаар оршин суугчдад мэдээлэл хийх;

51.1.14.хот, тосгоны хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

51.1.15.хот, тосгоны эрүүл ахуй, хэм хэмжээ зөрчсөн барилга байгууламжийг барьж ашиглахыг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллагад санал оруулан шийдвэрлүүлэх;

51.1.16.хот, тосгоны дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

51.1.17.хот, тосгоны тохижилтын ажилд аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний үндсэн дээр, түүнчлэн оршин суугчдыг зохион байгуулж оролцуулах;

51.1.18.хот, тосгоны худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоох;

51.1.19.худалдаа, үйлчилгээний газарт эрүүл ахуйн шаардлагыг хангуулах;

51.1.20.худалдаа, үзэсгэлэн болон үйлчилгээний бусад арга хэмжээг зохион байгуулах.

51.1.21.оршин суугчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх;

51.1.22.боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, халамж, биеийн тамир, спортын үйл ажиллагаагаа явуулахад дэмжлэг үзүүлж, удирдан зохион байгуулах, хяналт тавих;

51.1.23.оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн амьдрах орчин, үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;

 

51.1.24.Зөвлөлөөс баталсан хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

51.1.25.эдийн засаг, нийгмийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн дэд бүтцийн объектыг барих, засварлахад захиалагчийн үүрэг гүйцэтгэх;

51.1.26.хот, тосгоны эдэлбэр газарт барилга байгууламж барих зөвшөөрөл олгох талаар санал гарган, ашиглалтад орж байгаа орон сууц, иргэний зориулалттай барилга байгууламжийг хүлээн авах, хяналт тавих;

51.1.27.нийгмийн дэг журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх талаар хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллаж, тэдгээрт туслалцаа үзүүлэх;

51.1.28.оршин суугчдын санал, өргөдөл, гомдол, тэдний ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон асуудлыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хянан шийдвэрлэх;

51.1.29.хот, тосгоны шагналыг бий болгох санал гаргах;

51.1.30.хот, тосгоны бэлгэдлийг Зөвлөлөөр батлуулах;

51.1.31.бусад улсын хот, тосгонтой холбоо тогтоож харилцах;

51.1.32.захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлөх;

51.1.33.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.

 

52 дугаар зүйл. Хотын захирагчийн үндсэн бүрэн эрх

 

52.1.Хотын Захирагч нь энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

52.1.1.оршин суугчдаас нийгмийн хамгаалалт, дэмжлэг үзүүлбэл зохих амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай хэсэгт санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх санг зарим ажил, үйлчилгээнээс орсон орлогоос бүрдүүлж зохион байгуулах;

52.1.2.түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалж, тэдгээрийн ашиглалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.

52.1.3.нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл цагийн хуваарийг батлан, түүнчлэн оршин суугчдад үйлчилж байгаа тээврийн бусад байгууллагын үйл ажиллагаанд болон төмөр зам, нисэх буудалд зорчигчдын үйлчилгээг зохион байгуулж байгаад хяналт тавих;

 

53.1.4.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.

 

53 дугаар зүйл. Улсын зэрэглэлтэй хотын захирагчийн тусгай бүрэн эрх

 

53.1.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь энэ хуулийн 51, 52 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

53.1.1.хотын өмчит болон өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдлагыг томилж, чөлөөлөх;

53.1.2.хотын чанартай музей, театр, соёлын төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх;

53.1.3.хотын харьяалалтай биеийн тамир, спортын цогцолборын удирдлагыг томилж, чөлөөлөх;

53.1.4.олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэнгийнудирдлагыг томилж, чөлөөлөх;

53.1.5.сургуулийн өмнөх, бага, дунд болон мэргэжлийн сургалтын байгууллагын удирдлагыг томилж, чөлөөлөх;

53.1.6.эмнэлгийн тусламж үйлчилгээний даргыг удирдлагыг томилж, чөлөөлөх;

53.1.7.хотын худалдаа, ахуйн болон орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг зохион байгуулах;

53.1.8.хот суурины замын хөдөлгөөний зохицуулалт, авто зогсоолын байршил тогтоох, арчлалтыг зохион байгуулах;

53.1.9.хотын эдэлбэр газар дах ургамал, ан амьтан, ус, рашаан, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулах;

53.1.10.улсын зэрэглэлтэй хотын Захирагчаар шийдвэрлүүлэхээр гэрээгээр тусгайлан шилжүүлсэн асуудлыг шийдвэрлэх;

54.1.11.улсын зэрэглэлтэй хотын Захирагчид шилжүүлсэн Засаг даргын зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

53.1.12.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.

 

54 дүгээр зүйл. Орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагчийн тусгай бүрэн эрх

 

54.1.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч нь энэ хуулийн 51, 52 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

54.1.1.орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчаар шийдвэрлүүлэхээр , гэрээгээр тусгайлан шилжүүлсэн асуудлыг шийдвэрлэх;

54.1.2.орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчид шилжүүлсэн Засаг даргын зарим бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

 

54.1.3.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.

 

55 дугаар зүйл. Тосгоны захирагчийн тусгай бүрэн эрх

 

55.1.Тосгоны хотын Захирагч нь энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

55.1.1.тосгоныг төлөөлөн хуульд заасан болон өөрийн санаачилсан асуудлаар оршин суугчдын нийтлэг санал, хүсэлтийг авах ажлыг зохион байгуулах;

55.1.2.тосгоны төлөөлөн зохих шатны байгууллага, албан тушаалтанд шууд харилцах;

55.1.3.тосгоны Захирагчид шилжүүлсэн сум, багийн Засаг даргын зарим бүрэн эрх;

55.1.4.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад бүрэн эрх.

56 дугаар зүйл. Захирагчийг сонгож, томилох

 

56.1.Энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт заасан болзлыг хангасан хүнийг хот, тосгоны Захирагчаар хот, тосгоны Зөвлөл сонгож, томилно.

56.2.Захирагчийг хот, тосгоны Зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдсанаас хойш 14 хоногийн дотор сонгож, томилно.

56.3.Захирагчид зөвхөн хот, тосгоны Зөвлөлийн гишүүн нэр дэвшүүлэх эрхтэй.

56.4.Улсын зэрэглэлтэй хотын захирагчийг дараах журмаар сонгож, томилно:

56.4.1.Зөвлөлийн гишүүн дангаараа буюу хамтранзохих болзол хангасан зөвхөн нэг хүний нэрийгЗахирагчид нэр дэвшүүлнэ.

56.4.2.Зөвлөлийн гишүүн зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө саналаа нууцаар гаргаж сонгоно.

56.4.3.Зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан хүнийг, хэрэв нэр дэвшигчдээс хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулжЗөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг Захирагчаар сонгогдсон тооцож, түүний нэрийг нэн даруй Ерөнхий сайдад хүргүүлнэ.

56.4.4.Ерөнхий сайд 5 хоногийн доторзөвшөөрсөн хариу өгсөн бол тухайн нэр дэвшигчийг Захирагчаар томилсон тогтоол батлагдсанд тооцно. Хэрэв Ерөнхий сайд нэр дэвшигчийг энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл мөн хугацаанд энэ тухай Зөвлөлд бичгээр мэдэгдэнэ.

56.4.5.энэ зүйлийн 56.4.3 дах хэсэгт хугацаанд Ерөнхий сайд хариу өгөөгүй бол Зөвлөлийн уламжилсан саналыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

56.4.6.Ерөнхий сайд нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангахгүй гэж үзсэн бол энэ зүйлд заасан журмын дагуу Захирагчийн дахин нэр дэвшүүлж, Зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Захирагчаар томилсон Зөвлөлийн тогтоол батлагдсанд тооцно.

56.5.Орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны захирагчийг дараах журмаар сонгож, томилно:

56.5.1.Зөвлөлийн гишүүн зохих болзол хангасан зөвхөн нэг хүний нэрийг Захирагчид нэр дэвшүүлнэ.

56.5.2.Зөвлөлийн гишүүн зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө саналаа нууцаар гаргаж сонгоно.

56.5.3.Зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан хүнийг, хэрэв нэр дэвшигчдээс хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулжЗөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг Захирагчаар сонгогдсон гэж үзэж, түүнийг Захирагчаар томилсон тухай Зөвлөлийн тогтоол батлагдсанд тооцно. Энэ тухай хот, тосгоны оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад мэдэгдэнэ.

56.6.Хот, тосгоны Захирагчийг шинээр сонгож, томилох хүртэл өмнөх Захирагчийн бүрэн эрхээ хэвээр хадгална.

57дугаар зүйл. Захирагчийг бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

 

57.1.Захирагчийг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас өмнө чөлөөлж болно:

57.1.1.нас барсан;

57.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

57.1.3.өвчний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;

57.1.4.тухайн хот, тосгоноос шилжсэн;

57.1.5.өөр ажил, албан тушаалд томилогдсон.

57.2. Захирагчийг дор дурдсан үндэслэлээр огцруулна:

57.2.2.хууль тогтоомж удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн;

57.2.2.сонгуулийн эрх бүхий нийт оршин суугчдын 40-өөс доошгүй хувь Захирагч үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлж байна хэмээн огцруулах нь зүйтэй хэмээн санал тавьсныг Зөвлөл хүлээн авсан;

57.2.3.хууль, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд, аймгийн Засаг даргатүүнийг огцруулах шаардлагатавьсныг Зөвлөл хүлээн авсан;

57.2.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

57.3.Энэ зүйлийн 57.1, 57.2 дах хэсэгт заасан нөхцөл бүрдсэн бол хот, тосгоны Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Зөвлөлийн дарга 7 хоногийн дотор зарлаж хуралдуулан асуудлыг шийдвэрлүүлнэ.

57.4.Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Захирагчийг огцруулах саналд гарын үсэг зурж Зөвлөлийн даргад өргөн мэдүүлсэн бол 15 хоногийн дотор уг саналыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

57.5.Энэ зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн бол Зөвлөлөөс хот, тосгоны Захирагчийг чөлөөлөх тухай шийдвэр гаргана. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд болон харьяалах Засаг даргад нэн даруй мэдэгдэх бөгөөд Зөвлөл энэ хуульд заасан журмаар30 хоногийн дотор Захирагчийг шинээр сонгож, томилно.

57.6.Энэ зүйлийн 57.2 дах хэсэгт заасан нөхцөл бүрдсэн бол Зөвлөлөөс хот, тосгоны Захирагчийг огцруулах шийдвэр гаргана. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд болон оршин байгаа нутаг дэвсгэрийн Засаг даргад нэн даруй мэдэгдэх бөгөөд Зөвлөл энэ хуульд заасан журмаар 30 хоногийн дотор Захирагчийг шинээр сонгож, томилно.

57.7.Энэ зүйлийн 57.4, 57.5 дах хэсэгт заасны дагуу Захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол шинээр Захирагч томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хот, тосгоны Захирагчийн аль нэг орлогч гүйцэтгэнэ.

 

58 дугаар зүйл. Захирагчид хариуцлага хүлээлгэх

58.1.Захирагчид дараах үндэслэлээр шийтгэл ногдуулна:

58.1.1.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж Зөвлөл дүгнэсэн;

58.1.2.Хот, тосгоныЗахирагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж Зөвлөл дүгнэсэн;

58.1.3.Хууль, гэрээгээр хүлээсэн хууль биелүүлэх ажлыг хангалтгүй биелүүлсэн гэж Ерөнхий сайд, оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга үзсэн.

58.2.Зөвлөл энэ хуулийн 58.1 дэх хэсгийг баримтлан дор дурдсан шийтгэл ногдуулна:

58.2.1.сануулах;

58.2.2.үндсэн цалинг 20 хүртэлх хувиар 3 сар хүртэлх хугацаагаар хасах.

58.3.Энэхүү хуулийн 58.2-т заасан шийтгэлийг шат дарааланногдуулна.

 

59 дугаар зүйл. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх

59.1.Захирагч тухайн Зөвлөлөөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

59.2.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө энэ хуулийн 45 дугаар зүйлд зааснаар тухайн шийдвэрт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

59.3.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хот, тосгоны харьяа байгууллага, бусад хуулийн этгээдийг оролцуулан зохион байгуулна.

59.4.Захирагчхот, тосгоны Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн Зөвлөлд тайлагнана.

 

60 дугаар зүйл. Захирагчийн шийдвэр

60.1.Захирагч энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

60.2.Захирагч эдэлбэр газрын хүрээнд мөрдөгдөхөөр нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээ тогтоосон акт гаргажЗахиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.

60.3.Захирагчийн гаргасан захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл түүнд шилжүүлсэн чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар гаргасан захирамжийг мөнхүү үндэслэлээрЕрөнхий сайд, оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргатус тус хүчингүй болгоно.

 

61 дүгээр зүйл. Хот, тосгоны захирагч ажлаа тайлагнах

61.1.Хот, тосгоны захирагч нь Зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх ажлын тайлангаа жилд нэг удаа хуралд тайлагнана.

61.2.Захирагч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайланг хот, тосгоны оршин суугчдад жилд нэгээс доошгүй удаа биечлэн болон холбогдох бусад мэдээллийн хэрэгслээр хүргэнэ.

62 дугаар зүйл. Захирагчийн ажлын алба

62.1.Захирагчийн ажлын алба нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

62.1.1.Захирагчийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

62.1.2.Зөвлөл, Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах

62.1.3.хууль тогтоомж, Засгийн газар, Зөвлөл, Захирагчийн шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;

62.1.4.Захирагчийн бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

62.1.5.хот, тосгоны удирдлагын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;

62.1.6.улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн ажлын албанд аж ахуй, зохион байгуулалтын талаар туслалцаа үзүүлэх;

62.1.7.татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх;

62.1.8.Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хотын албан татварын тухай хууль болон бусад хуульд заасан албан татвар, төлбөр, хураамжийг хураах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах.

62.1.9.хуульд заасан бусад үйл ажиллагааг зохион байгуулах.

62.2.Орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны Захирагчийн ажлын алба нь тухайн хот, тосгоны Зөвлөлийн ажлын алба байна.

62.3.Захирагчийн ажлын албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

63 дугаар зүйл. Хот, тосгоны захирагчийн бүрэн эрхийн баталгаа

63.1.Хот, тосгоны захирагчбүрэн эрхээ хэрэгжүүлэх дараах баталгаагаар хангагдана:

63.1.1.бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

63.1.2.хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хот, тосгоны захирагчийн шийдвэрийг тухайн хот, тосгоны эдэлбэр газар дах аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч биелүүлэх үүрэгтэй.

63.1.3.Захирагч зөвлөлийн шийдвэр, хууль тогтоомжийг биелүүлэх зорилгоор эдэлбэр газар дах аж ахуйн нэгж, байгууллагатай нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.

63.1.4.хот, тосгоны захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

63.1.5. хот, тосгоны захирагчийн зардлыг тухайн хот, тосгонд хуваарилсан төсвөөс санхүүжүүлнэ.

 

Гуравдугаар дэд бүлэг

Хот, тосгоны удирдлагын сонгууль

 

64дугаар зүйл. Хот, тосгоны Зөвлөлийн сонгууль

 

64.1.Хот, тосгоны Зөвлөлийн гишүүнийг сонгох сонгуулийг тухайн хот, тосгоны сонгуулийн эрх бүхий байнгын оршин суугчид нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаагаар сонгоно.

64.2.Хот, тосгоны Зөвлөлийн сонгуулийг зохион байгуулах журмыг Улсын Их Хурал тогтооно.

 

65 дугаар зүйл. Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүний тоо

65.1.Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүний тоог дор дурдсанаар тогтооно:

65.1.1.оршин суугчийн тоо нь 100000 хүртэл бол 19;

65.1.2.оршин суугчийн тоо нь 100001-200000 хүртэл бол 25;

65.1.3.оршин суугчийн тоо нь 200001 ба түүнээс дээш бол 31 байна.

66 дугаар зүйл. Орон нутгийн зэрэглэлтэй хотын зөвлөлийн гишүүний тоо

66.1.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн гишүүний тоог дор дурдсанаар тогтооно:

66.1.1. оршин суугчийн тоо нь 20000 хүртэл бол 15;

66.1.2. оршин суугчийн тоо нь 20000-50000 хүртэл бол 17;

66.1.3. оршин суугчийн тоо нь 50000-100000 хүртэл бол 19 байна.

 

67 дугаар зүйл. Тосгоны зөвлөлийн гишүүний тоо

 

67.1.Тосгоны Зөвлөлийн гишүүний тоог дор дурдсанаар тогтооно:

66.1.1. оршин суугчийн тоо нь 2000-аас доошгүй бол 9;

66.1.2. оршин суугчийн тоо нь 2000-10000 хүртэл бол 11;

66.1.3. оршин суугчийн тоо нь 10000-20000 хүртэл бол 15 байна.

 

68 дүгээр зүйл. Зөвлөлийн гишүүнд нэр дэвших

 

68.1.Хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй.

68.2.Тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлнэ.

68.3.Хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугч энэ хуулийн 68.2 дах хэсэгт заасны дагуу хэдэн ч хүнд дэмжлэг үзүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГХот, тосгоны удирдлага бусад байгууллагатай харилцах

 

Нэгдүгээр дэд бүлэг

Хот, тосгоны удирдлага Засгийн газар, яам, агентлагтай харилцах

 

69 дугаар зүйл. Хот, тосгоны зөвлөл Засгийн газар, яам, агентлагтай харилцах

69.1.Хот, тосгоны Зөвлөлөөс Засгийн газар, яам, агентлагтай харилцах нийтлэг асуудал:

69.1.1.Зөвлөл энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан хот, тосгоны эрхлэх асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улс төрийн байгууламжийн хувьд байх зарчмыг баримтлан улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулна;

69.1.2.Зөвлөлд төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн талаар Засгийн газар, холбогдох яам, агентлагийг мэдээллээр тогтмол хангана.

69.2.Энэ хуульд заасан хот, тосгоны Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг Засгийн газар, яам, агентлаг шийдвэрлэж үл болно

69.4.Зөвлөлийн үйл ажиллагаанд тавих Засгийн газар, яам, агентлагийн хяналт нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Зөвлөлд шилжүүлсэн чиг үүргийн зорилго, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.

70 дугаар зүйл. Хотынзахирагч Засгийн газартай харилцах

70.1.Хотын Захирагч Засгийн газартай харилцах үндсэн асуудал:

70.1.1.хотынхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал боловсруулж тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

70.1.2.хууль тогтоомжид заасан бусад асуудал.

70.2.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч Засгийн газартай харилцах тусгай асуудал:

70.2.1.хууль, гэрээнд заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг Ерөнхий сайдад тайлагнана.

70.2.2.хотынх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлнэ.

70.2.3.хотын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт саналаа шууд уламжилна.

70.3.Бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хот, тосгоны захирагчийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар Үндсэн хууль, бусад хууль зөрчсөнөөс бусад үндэслэлээрсаад учруулж үл болно.

70.4.Захирагчид тавих Засгийн газрын хяналт нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Захирагчид шилжүүлсэн чиг үүргийн зорилго, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.

 

71 дүгээр зүйл. Хот, тосгоны Захирагч яам, агентлагтай харилцах

 

71.1.Хот, тосгоны Захирагч яам, агентлагтайхарилцах нийтлэг асуудал:

71.1.1.эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн буй орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаар яам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлнэ;

71.1.2.хот, тосгоны хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагад саналаа тавина;

71.1.3.хот, тосгоны Захирагч хэрэгжүүлэхээр тусгайлан эрх шилжүүлсэн Засаг даргын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн талаархолбогдох яам, агентлагийг мэдээллээр тогтмол хангана.

71.2.Хотын Захирагч яам, агентлагтайхарилцах үндсэн асуудал:

71.2.1.төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа яам, агентлагтайхамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна;

71.2.2.салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийннэгжийн удирдлагатай хамтран яам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлнэ;

71.2.3.хотын Захирагч хэрэгжүүлэхээр тусгайлан эрх шилжүүлсэн Засаг даргын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн талаархолбогдох яам, агентлагийг мэдээллээр тогтмол хангана.

71.3.Улсын зэрэглэлтэй хотын Захирагч яам, агентлагтайхарилцах тусгай асуудал:

71.3.1.хотын хэтийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар Ерөнхий сайдтай шууд харилцана;

71.3.2.хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж, Ерөнхий сайдад хүргүүлнэ;

71.3.3.улсын зэрэглэлтэй хотын захирагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна. Шаардлагатай гэж үзвэл асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ;

71.3.4.улсын зэрэглэлтэй хотын захирагч нь салбар болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж болно;

71.3.5.улсын зэрэглэлтэй хотын Захирагч хэрэгжүүлэхээр тусгайлан эрх шилжүүлсэн Засаг даргын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн талаарЗасгийн газар, холбогдох яам, агентлагийг мэдээллээр тогтмол хангана.

 

71.4.Хот, тосгоны Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хот, тосгоны захирагчийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд яам, агентлаг Үндсэн хууль, бусад хууль зөрчсөнөөс бусад үндэслэлээр саад учруулж үл болно.

71.5.Захирагчийн үйл ажиллагаанд тавих Засгийн газрын хяналт нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Захирагчид шилжүүлсэн чиг үүргийн зорилго, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.

71.5.Хот, тосгоны Захирагчид тавих яам, агентлагийн хяналт нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Захирагчид шилжүүлсэн чиг үүргийн зорилго, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.

 

71.6.Яам, агентлаг болон хот, тосгоны хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ.

72 дугаар зүйл. Улсын зэрэглэлтэй хотын Захирагчтөрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх

 

72.1.Захирагч төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, тэдгээрт шаардагдах төсвийн санхүүжилтийг олгох асуудлаар холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нартай жил бүр гэрээ байгуулна.

72.2.Энэ зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан гэрээний үр дүнг жил бүр дүгнэнэ.

 

 

Хоёрдугаар дэд бүлэг

Хот, тосгоны удирдлага оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах

73 дугаар зүйл.Хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах үндсэн асуудал

73.1.Хот, тосгоны өөрийн удирдлага бие даан шийдвэрлэх асуудлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага шийдвэрлэж үл болно.

73.2.Хот, тосгоны удирдлага улс болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

73.3.Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор хот, тосгоны удирдлага аймаг, сум, багтай нийтийн эрх зүйн гэрээ байгуулж болно.

73.4.Энэ хуулийн 73.3 дах хэсэгт заасан гэрээний хэрэгжилтийн талаар хот, тосгон болон аймаг, сум, баг хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол засаг, захиргааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эсхүл Ерөнхий сайд тус тус шийдвэрлэнэ.

74 дүгээр зүйл. Хот, тосгоны Зөвлөл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах

74.1.Хот, тосгоны Зөвлөл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах нийтлэг асуудал:

74.1.1.Зөвлөл энэ хууль, бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан хот, тосгоны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж шийдвэрлэхдээ орон нутгийн бодлоготой уялдуулна;

74.1.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хот, тосгоны Зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн асуудлын талаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэдээллээр тогтмол хангана.

74.2.Энэ хуульд заасан хот, тосгоны Зөвлөлийн бүрэн эрхэд хамааран бие даан шийдвэрлэх асуудлыг тухай хот, тосгон харьяалагдах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага шийдвэрлэж үл болно.

74.3.Хот, тосгоны Зөвлөлд тавих засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнудирдлагаас хэрэгжүүлэх хяналт нь тухайн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Зөвлөлд шилжүүлсэн чиг үүргийн зорилго, хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ.

 

75 дугаар зүйл. Хот, тосгоны Захирагч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах

 

75.1.Хот, тосгоны Захирагч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах нийтлэг асуудал:

75.1.1.эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн буй орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбогдсон асуудлаароршин байгаазасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай хамтраняам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлнэ;

75.1.2.хот, тосгоны Захирагч хэрэгжүүлэхээр тусгайлан эрх шилжүүлсэн Засаг даргын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн талаароршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг мэдээллээр тогтмол хангана;

75.1.3.Хот, тосгоны захирагч нь өөрийн шийдвэрийн талаар оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж болно.

75.2.Хотын Захирагч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай харилцах үндсэн асуудал:

75.2.1.төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа яам, агентлагтайхамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна;

75.2.2.салбарын болон салбар хоорондын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай хамтран яам, агентлагт санал тавьж шийдвэрлүүлнэ.

75.3.Орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатайхарилцах тусгай асуудал:

75.3.1.хотын хэтийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх нэгдсэн бодлогын талаар оршин байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргатай шууд харилцана;

75.3.2.хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулжоршин байгаааймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад уламжилна;

75.3.3.орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ оршин байгаа аймгийн Засаг даргатай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна. Шаардлагатай гэж үзвэл асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ;

75.3.4.орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч нь салбар болон салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоороршин байгаа аймгийн, Засаг даргатай хамтарсан шийдвэр гаргаж болно;

75.3.5.орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл хэрэгжүүлэхээр тусгайлан эрх шилжүүлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн талаароршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг мэдээллээр тогтмол хангана;

75.3.6.хууль, гэрээнд заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг оршин байгаа аймгийн Засаг даргад тайлагнана;

75.3.7.хотынх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлнэ;

75.3.8.хотын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй эдийн засаг, нийгмийн асуудлыг хамтран шийдвэрлэх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавина.

 

75.4.Тосгоны Захирагч засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатайхарилцах тусгай асуудал:

75.4.1.тосгоны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаарх саналааоршин байгаа аймаг, сумын Засаг даргад тавина;

75.4.2.тосгоны Захирагч хэрэгжүүлэхээр тусгайлан эрх шилжүүлсэн Засаг даргын зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн талаароршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг мэдээллээр тогтмол хангана;

75.4.3.хууль, гэрээнд заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг оршин байгаа аймаг, сумынЗасаг даргад тайлагнана;

75.3.4.тухайн тосгоны эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцож санал, байр сууриа илэрхийлнэ;

75.4.5.тосгоны хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй эдийн засаг, нийгмийн асуудлыг хамтран шийдвэрлэх саналаа Засаг даргад тавина.

76 дугаар зүйл. Орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны Захирагч төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх

 

76.1.Орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны Захирагч төрөөс шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, тэдгээрт шаардагдах төсвийн санхүүжилтийг олгох асуудлаар аймгийн Засаг даргатай жил бүр гэрээ байгуулна.

76.2.Энэ зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан гэрээний үр дүнг жил бүр дүгнэнэ.

ЗУРГАДГААР БҮЛЭГХот, тосгоны оршин суугч, түүний эрх, үүрэг

 

77 дүгээр зүйл. Хот, тосгоны оршин суугч

 

77.1. Энэ хуульд заасан хот, тосгонд байнгын хаягаар бүртгүүлэн 183 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг оршин суугч гэнэ.

77.2. Хот, тосгонд 183 хүртэлх хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг түр оршин суугч гэнэ.

78дугаар зүйл. Хот, тосгоны оршин суугчийн эрх

 

78.1.Хот, тосгоны оршин суугч дараахь эрхтэй:

78.1.1.хөдөлмөрийн захад бүртгэлтэй оршин суугч нь тухайн хот, тосгоны аж ахуйд ажлын байр хуваарилахад тэргүүн ээлжинд хангагдах;

78.1.2.сонгуулийн эрх бүхий оршин суугч нь тухайн хот, тосгоны удирдлагыг сонгох, түүнд сонгогдох;

78.1.3.хот, тосгоны удирлагаас хэлэлцэж байгаа асуудлаар мэдээлэл авах, санал өгөх;

78.1.4.хот, тосгоны удирдлагаас тогтоосон болзол, нөхцөл, журмын дагуу урамшуулал авах, хөнгөлөлт эдлэх;

78.1.5.хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахад санал өгөх;

78.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

78.2.Энэ хуулийн 78.1.4 дах хэсэгт заасан хөнгөлөлт, урамшууллын хэмжээг хот, тосгоны Зөвлөл тогтооно.

79дүгээр зүйл. Хот, тосгоны оршин суугчийн үүрэг

 

79.1.Хот, тосгоны оршин суугч дараахь үүрэг хүлээнэ:

79.1.1.хот, тосгоны хэмжээнд зохиогдож буй тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээнд оролцох;

79.1.2.хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу суурьшлын бүсэд оршин сууж, өөрийн орон байрыг тохижуулах, орчноо цэвэр үзэмжтэй байлгах;

79.1.3.өөрийн эзэмшлийн газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж үр ашигтай ашиглах

79.1.4.хотын татвар төлөх;

79.1.2.хот, тосгоны Зөвлөл болон Захирагчийн шийдвэр, хот, тосгоны дүрмийг сахин биелүүлэх;

79.1.8. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

79.2.Хот, тосгонд түр оршин суугч нь амьдарч байх хугацаандаа энэ хуулийн 79.1-д заасан үүргийг хүлээнэ.

 

80дугаар зүйл. Хот, тосгоны оршин суугч шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд оролцох

 

80.1.Хот, тосгоны өөрийн удирдлагад дараах хэлбэрээр шууд оролцоно:

80.1.1.хот, тосгоны удирдлагыг сонгох;

80.1.2.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлыг хот, тосгоны Зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргах;

80.1.3.хот, тосгоны амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар санал асуулга явуулахыгсонгуулийн эрх бүхий оршин суугчдын 10-аас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурж хүсэлт гаргах;

80.1.4.хот, тосгоны амьдралын тодорхой асуудлаар хуульд зааснаар явуулах зөвлөлдөх санал асуулгад оролцох;

80.1.5.хот, тосгоны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах. Энэхүү санаачлагыг хот, тосгоны сонгуулийн эрх бүхий оршин суугчдын 10-аас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд Зөвлөл хэлэлцэх үүрэгтэй.

80.2.Энэ зүйлийн 80.1.3-д заасны дагуу оршин суугчид хүсэлт гаргасан бол хот, тосгоны Зөвлөл санал асуулгыг заавал зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Захирагч тухайн санал асуулгын зохион байгуулалтыг хариуцаж ажиллана.

80.3.Энэ зүйлийн 80.1.3-д заасан тодорхой асуудлыг шийдвэрлэх санал асуулгыг зохион байгуулах, эрхлэх явуулах, дүнг гаргах журмыг Улсын Их Хурал тогтооно.

 

ДОЛДУГААР БҮЛЭГБусад зүйл

 

81 дүгээр зүйл. Бэлгэ тэмдэг

81.1. Хот, тосгоны бэлгэ тэмдэг нь туг, сүлд тэмдэг мөн.

81.2. Хот, тосгоны туг, сүлд тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг хот, тосгоны Зөвлөл батална.

82 дугаар зүйл. Хотын бэлгэдэл, нэрэмжит цол, бусад шагнал

 

82.1.Хот нь өөрийн түүх, уламжлал, байгалийн онцлог зэргийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд бэлгэдлийн хэв загварыг тухайн хотын оршин суугчдын саналыг харгалзан хотын захирагч батална.

82.2.Хотын хүндэт иргэний болзол хангасан болон хотыг хөгжүүлэх ажилд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүндэт иргэн цол олгох, байгууллага, хамт олон, хүмүүсийг хүндэт тэмдэг, нэрэмжит болон бусад шагналаар шагнах, хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах асуудлыг Захирагч шийдвэрлэнэ.

83 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 2022 оны 1дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ