Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн бус байгууллага шинээр бүртгүүлэх

2022.10.01
93 үзсэн

УБ 03 маягтыг бөглөх / Улсын бүртгэгчээс авна /

  1. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт / Улсын бүртгэгчээс авна /
  2. ТББ үүсгэн байгуулах, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, /тогтоол/
  3. Төрийн бус байгууллагын дүрэм 2 хувь
  4. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагыг томилсон хурлын тогтоол
  5. Нэрийн баталгаажуулалт 500 төгрөг / Голомт банк данс : 4905002581 /
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 44000 төгрөг / Голомт банк данс : 4905009738 /

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

  • Үүсгэн байгуулагч
  • Гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд
  • Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд

САНАМЖ:

  • Та төрийн бус байгууллага байгуулахын тулд “Төрийн бус байгууллагын тухай” хууль, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хууль болон “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх” журмыг тус тус уншиж судлах
  • Үүсгэн байгуулагч нь 1 гишүүнтэй бол шийдвэр, 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол тогтоол гаргана. Тогтоол, шийдвэр, дүрэмд бүх гишүүд гарын үсэг зурах./тогтоол, шийдвэрийн загварыг www.burtgel.gov.mn вэб сайтаас татаж үзнэ үү.
  • Дүрэмд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10-д заасан зүйлийг тусгана.

Та баримт бичгээ бүрэн гүйцэд хүлээлгэн өгснөөс хойш ажлын 2 өдөрт багтаан хариу өгнө.