Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 08 дугаар сарын 14-ний байдлаар бүртгэгдсэн 47 сул орон тоо байна. Үүнээс төрийн захиргааны удирдах 6 (ахлах түшмэл-1, дэс түшмэл-5), төрийн захиргааны гүйцэтгэх 46 (дэс түшмэл-41, туслах түшмэл-5) албан тушаал байна. Салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон төвийн дагуу жилд 4 удаа, төрийн албаны тусгай шалгалтыг сар бүр тасралтгүй зохион байгуулж байна. 2023 оны 3 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаатай бүртгэж, шалгалтыг 09 дүгээр сарын 20-ны өдрөөс зохион байгуулна. Монгол Улсын засгийн газраас Төрийн албан хаагчдын үндсэн цалинг салбарын онцлогоос хамаарч 35-40 орчим хувиар нэмсэн. Мөн төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалин дээр орон нутгийн нэмэгдлийг улсын төсвөөс 20 хувь, аймгийн төсвөөс 40 хувь, нийт 60 хувийн нэмэгдэл өгч байна. Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл.