Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд аймаг орон нутгаас Дархан сумын хэмжээнд 2013 оноос гэр хорооллыг тэлэхгүй байх бодлогыг барьж ажиллаж байгаагийн үр дүнд сүүлийн 10 жилд яндангийн тоог нэмээгүй.
Хот төлөвлөлтийн хүрэнд ч эко ногоон барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж эхлээд байна. Орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Монисервис ХХК хамтран нүүрстөрөгчийн нунтгаар алсын хэт улаан туяа үүсгэж хавтгайг халаадаг Бүгд найрамдах Солонгос улсын хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэд технологийг Монголд нутагшуулахаар оруулж ирсэн байна.
Эхний туршилтаа Төв аймагт амжилттай хийсэн бол өнөөдөр /2024.03.20/ Дархан-Уул аймгийн ард иргэд, төр захиргааны байгууллагын төлөөлөлд тус технологийг танилцуулж байна.
Тухайн шалны халаалтыг монгол гэр болон хүлэмжид байрлуулж хэрэглэснээр эко халаалтын эх үүсвэртэй болохоос гадна эрчим хүчний хэмнэлттэй байх давуу талтай юм байна.