Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Мэдээлэл, технологийн албаны 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2022.10.01
69 үзсэн

ДАРХАН УУЛ АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН АЛБАНЫ 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Аймгийн Мэдээлэл технологийн алба нь албан ёсны фэйсбүүк хуудас болох 5860 дагагчтай Дархан хот, 3123 дагагчтай Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, 5000 найзтай Дархан хот гэсэн фэйж хуудсуудаар дамжуулан мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна. Мөн төвийн Молор, ТВ9, Өлзий телевизүүд болон орон нутгийн Лха, Ди Би Эс, Аа Жи Би, ТV12 телевизүүд, орон нутгийн ФМ радио 104.5, 106.5, 107.5, Монцамэ агентлагийн төвийн бүсийн хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус мэдээ мэдээллүүдийг цаг тухайд нь тогтмол олон нийтэд мэдээллэсэн.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ЗДТГ-ын мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэж аймгийн албан ёсны цахим хуудас darkhan.gov.mn сайт, Дархан хот, Дархан-Уул аймгийн ЗДТГ зэрэг фэйж хуудсуудаар хагас жилийн байдлаар 511 мэдээ, мэдээллийг нийтэлсэн. Үүнээс 310 нь дүрстэй мэдээ байна. Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй томоохон арга хэмжээтэй холбоотой телевизийн 20 гаруй шторкыг бэлтгэв. Түүнчлэн 1-6 сарын хугацаанд аймгийн ЗДТГ-аас 20 зарлалыг орон нутгийн дөрвөн телевизээр болон албан ёсны цахим хуудсаар нийтэд түгээсэн байна.

Үүнээс гадна аймгийн Мэдээлэл технологийн алба нь аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой“Нээлттэй төр”, “Сэтгүүлчийн цаг” нэвтрүүлгийг бэлтгэн долоо хоног бүрийн баасан гарагт олон нийтэд хүргэж хэвшээд байна.

Цаг үеийн мэдээ болон нэвтрүүлгүүдээ Дарханы мэдээнэртэйгээр youtube-д байршуулж видео сан үүсгэж байна.

2016 оны нэгдүгээр улирлаас “Дарханы мэдээ” сонинг Мэдээлэл технологийн албанаас эрхлэн гаргаж эхэлсэн. Сонинд аймгийн ИТХ-ын үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ЗДТГ-ын мэдээ, аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, компаниудын мэдээ мэдээллийг нийтэлж, уншигчдын хүртээл болгоод байна. Тус сонин нь А2 хэмжээтэй,дөрвөн хуудас найман нүүр бөгөөд сонины 1-5 дугаар сарын дугаарыг тус бүр 3000 ширхэг хэвлэж Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдаднийт 15000 ширхэгийг үнэгүй иргэдийн гарт хүргээд байна.