Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, хүрсэн түвшинг тусгагдсан зорилт, арга хэмжээний зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулан үр дүнг үнэлэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, зорилт, арга хэмжээг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гүйцэтгэлээ.
Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.
Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд буюу unelgee.gov.mn –ийн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” цэсэнд байршсан 15зорилтын 18 арга хэмжээ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нэгтгэсэн тайлан, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 5 дугаар бүлгийн 5.1.2-т заасны дагуухяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээллийг болон Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилтийн тайлан, тоон мэдээлэл, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар хуралдааны гишүүдээс өгсөн санал, зөвлөмжийг үндэслэн гүйцэтгэв.
Тус тайлангийн 10 арга хэмжээний хэрэгжилтийг нэмэлт мэдээлэл, материал, чанарын аргад үндэслэн сайжруулалтыг гүйцэтгэлээ.
Хяналтанд авсан шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийг үнэлэхдээ “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6 дугаар бүлгийн 6.2.2 дахь заалтын дагуу хэрэгжилтийг хувиар тооцож гаргалаа.
2020-2024 онд хэрэгжихээр тусгагдсан 10 арга хэмжээний хувьд 2020 онд хийж хэрэгжүүлэн, хүрсэн түвшинг тодорхойлж, үнэлгээг өгч ажиллалаа.
2021-2024 онд хэрэгжихээр тусгагдсан 8 арга хэмжээний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бусад баримт бичигт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтээр хүрсэн үр дүнг тайлагнаснаар хяналт-шинжилгээ, үнэлгээг гүйцэтгэлээ.