Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга

2024.05.30
87 үзсэн

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, хүрсэн түвшинг тусгагдсан зорилт, арга хэмжээний зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулан үр дүнг үнэлэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, зорилт, арга хэмжээг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гүйцэтгэлээ.

Зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээ хийхдээ Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд буюу unelgee.gov.mn –ийн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” цэсэнд байршсан 15зорилтын 17 арга хэмжээ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нэгтгэсэн тайлан, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 5 дугаар бүлгийн 5.1.2-т заасны дагууболовсруулалтыг сайжруулах, хяналт-шинжилгээ, үнэлгээнд хамаарах мэдээлэл, баримт, материалыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтсийн асуудал хариуцсан албан хаагчдаас тодруулга авах, санал солилцох, ярилцлагын аргаар, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэлээ.

Дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу.