Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

​“засгийн газрын 100 хоног” арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайлан

2022.10.01
83 үзсэн

Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн ХЭГ/1501 тоот албан бичгийн дагуу Дархан-Уул аймагт “Засгийн газрын 100 хоног”-ийг угтаж 2016 оны 09 дүгээр сард дараах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.

1. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ нь төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, үйлчилгээний соёл, шуурхай байдлыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээ авч ажиллах талаар Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлийг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байх тухай” 2007 оны 97-р зарлиг, Засгийн Газрын “Журам батлах тухай” 2007 оны 190 дүгээр тогтоол болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Шарын гол сум, 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон сум, 09 дүгээр сарын 16-ны өдөр Хонгор сум, 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан суманд тус тус зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дархан дулааны сүлжээ ТӨҮГ, Дархан ус суваг ХК, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Хаан банк, Төрийн банк, 1, 3, 4, 5, 9, 15, 16, 18 дугаар цэцэрлэгүүд, 2, 4, 6, 8, 11, 14, 18, Жигүүр, Од цогцолбор сургуулиуд зэрэг 4 сум, 46 байгууллага “Нээлттэй хаалганы өдөр”-ыг зохион байгуулж, хамтран оролцож 842 албан хаагчид 236 төрлийн төрийн үйлчилгээг 3853 иргэнд хүргэж, давхардсан тоогоор 6826 иргэнд гарын авлага тараасан байна. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, сумдын Засаг даргын 2016 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дархан сум: 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан сумын Шинэ хорооллын “Дархан 50” цогцолбор, Хуучин Дарханы “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулж нийт 26 байгууллагын 572 албан хаагчид хамрагдаж, 908 иргэн төрийн үйлчилгээг хүргэж 63 иргэний гомдлыг шийдвэрлэж, 3881 иргэнд зөвлөгөө өгч, боршуур, танилцуулаг тараасан байна.

Шарын гол сум: 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Шарын гол сумын Соёлын төвийн гадна талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж тус өдөрлөгөөр нийт 20 байгууллага 90 гаруй мэргэжилтэн албан хаагчид 42 төрлийн төрийн үйлчилгээг 1650 иргэнд үзүүлж, заавар, зөвлөмж өгч ажилласан байна. “Нээлттэй хаалганы өдөр”-өөр “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 13 иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд төмс хүнсний ногоо, сүү, цагаан идээ, хоол үйлдвэрлэл, нөөшилсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний төрлийн үзэсгэлэн худалдаа хийж идэвхтэй оролцож иргэд, хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүллээ. Шарын гол сумын ЗДТГ-аас “Нээлттэй хаалганы өдөр”, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон сумын 29 байгууллага, иргэнд дурсамж гардуулсан байна.

Хонгор сум: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр суманд “Бид иргэдээ сонсож байна” уриатайгаар “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг Хонгор сумын Соёлын төвд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 22 байгууллагын 90 албан хаагч, хувийн хэвшлийн 2 ААН, байгууллага үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, сумын 150 иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ.

Орхон сум: 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхон сумын Соёлын төвд зохион байгуулж 17 байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж давхардсан тоогоор 1145 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулан, 126 иргэн оролцож, 5 иргэн санал хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ. Орхон сумын тариаланчдын хүнсний ногооны 20 нэр төрлийн даршилсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан байна.

2. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймагт ирж айлчлах ажлын хүрээнд Ерөнхий сайдыг угтаж “Дархан 50” цогцолбор дээр Төрийн өндөрлөгийг хүлээн авч угтах Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн “Хүндэт харуул”-ын жагсаал зохион байгуулж, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар, АЗДТГ-ын удирдлагууд болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нар уг арга хэмжээнд оролцлоо.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах уулзалтыг аймгийн Залуучууд театрт зохион байгууллаа. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайдын зөвлөх н.Цэцэгсайхан, Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга н.Наранцогт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга н.Нямдаваа нар хүрэлцэн ирж оролцлоо.Ерөнхий сайд уг уулзалтаар Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг ард иргэдэд танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтыг иргэдэд сурталчлан таниулах, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар иргэдэд нээлттэй ярилцлага хийлээ. Уулзалтад Дархан сумын нийт 546 иргэн оролцож, 18 иргэнээс 36 төрлийн санал, асуулт асууж, ирүүлсэн саналд МУ-ын сайд болон салбарын сайд, дэд сайд нараас холбогдох хариуг иргэдэд өгч ажиллалаа.

Орхон, Хонгор сумын тариалангийн талбай, ургац хураалтын явцтай танилцан 115 иргэд, тариаланчидтай уулзаж, Сумдын удирдлагуудаас “Орхон кластер” төсөл хэрэгжүүлэх, хүнсний ногоог технологийн дагуу хадгалах зоорийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад тавьсан байна. Уг ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд зурагт самбар, хулдаасан самбар байрлуулж, үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилж ажиллаа. Мөн сумдын 15 иргэн тариалангийн талбай дээр 25 нэр төрлийн даршилсан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, зөгий балан бүтээгдэхүүн, цагаан идээ, тариаланчдын тарьсан лиш цэцгийн үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд болон сайдын ажлын хэсгийн хамт олонд танилцуулсан байна

3. Аймгийн Засаг даргын 2017-2020-ны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Ажлын хэсэг төрийн бус байгууллагын төлөөлөл, ахмадууд, залуучуудын төлөөлөл, бизнес эрхлэгчид, СӨХ-оод, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, эрдэмтдийн зөвлөл, хууль эрх зүйн салбар, нийгэм, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, Засгийн газрын 2016-20120 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын ирэх 4 жилийн турш хийж хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулан тухай салбарт тулгамдаж байгаа асуудлыг үйл ажиллагаандаа тусгах, санал авах ажлыг зохион байгууллаа. Нийт 9 удаагийн уулзалтыг хийж, 4135 иргэнээс санал авч, аймгийн ИТХ-ын Иргэний танхимаар хэлэлцүүлэн Шарын гол, Хонгор, Орхон сумдын иргэдэд сурталчлан таниулж, санал авах ажлыг зохион байгууллаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/03 дугаар тогтоол “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

4. ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын хамтарсан 01/02 тоот “Дархан 55” тохижилт, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх албан даалгаврын дагуу Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас баг, орон сууцны болон гэр хорооллын иргэдийн дунд “Хоггүй баг, хоггүй гудамж, цэвэр байр” шалгаруулах, хаяг рекламыг стандартын дагуу байршуулах, гэрлэн чимэглэл гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, бат бөх өнгө үзэмжтэй хогийн сав, сандал байршуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, ойр орчныхоо 50 метр талбайд хогийн ургамал, шарилжгү йбайх, гэр хорооллын хашаа, гудамжнууд нэгдсэн нэг өнгө үзэмжтэй байх, гадна зам талбайн засвар үйлчилгээг хийлгэх зэрэг ажлуудыг өрнүүлэн аймгийн Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж, 60 орчим байгууллагууд оролцсон байна. Мөн аймгийн сайжруулсан шороон зам болон асфальт, бетонон хучилттай автоз амын 10 гаруй ажлууд хийгдэж, замын нөхөөс засварын ажлуудыг өрнүүлж байна. Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 1А болон Модны захын хойгуурх 414 метр автозам, Гурилын үйлдвэрээс Чулуутын гүүр хүртэлх авто замын ажлуудын гүйцэтгэлийн явц 80-90 хувьтай үргэлжилж байна.

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх аяны хүрээнд 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсэгт Хүүхдийн тоглоомын талбайг байгууллаа.

5. БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршил, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг Дархан-Уул аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн А/347 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж, хэвлэл мэдээллийн байгууллагаар ард иргэдэд Юмжаагийн Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймаг дахь МАН-ын хороотой хамтран Хүндэтгэлийн цуглааныг 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж 200 гаруй иргэдийг хамруулж, 10 ахмад гишүүдийг шагнаж урамшууллаа.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Тээвэр Дархан” ХХК-ийн зүүн урд уулзвараас Төмөр замын 8-р байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр, нийгмийн зүтгэлтэн “Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит“ гудамж болгож, аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн 09 дүгээр сарын 17-ыны өдөр нээлтээ хийж, ард иргэдэд 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сонирхуулж байна.

“Найрамдалын Дархан-Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт лекцийг Дархан-Уул аймгийн Жигүүр цогцолбор сургууль, Энэрэл цогцолбор сургууль, 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад, “Дархан дээд” их сургуулийн оюутнуудад Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат кино үзүүлэн, лекц уншиж танилцуулан сурталчилж ажиллалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн алба нь цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллүүдийг веб хуудас, Фээсбүүк хуудсаар тогтмол мэдээлэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд сурталчлах, телевизүүдэд ярилцлага өгөх, “Дархан мэдээ” сонин хэвлүүлэн гаргаж иргэдэд тараах, Засаг газрын zasag.mn сайтад аймгийн холбогдох мэдээ мэдээллүүдийг тогтмол байршуулан ажиллалаа.

НЭГТГЭН БОЛОВСРУУЛСАН:ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН А.СУВД-ЭРДЭНЭ

ТАНИЛЦСАН:АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.СҮХБААТАР