Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

​ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН БАРИМТАТ КИНО ХИЙХ АЖИЛД УРЬЖ БАЙНА

2022.10.02
48 үзсэн

​ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙН БАРИМТАТ КИНО ХИЙХ АЖИЛД УРЬЖ БАЙНА

Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Дархан хотын түүхийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой баримтат кино бүтээх ажилд студи, нэгдэл, продакшн, компанийг угийн бичгийн мэргэжлийн холбоодтой хамтран БАГ болж оролцон баримтат кино хийх саналаа ирүүлэхийг урьж байна.

Баримтат киноны агуулга:

  • Дархан хотын түүхэн замналыг уран сайхны өндөр түвшинд харуулах
  • Дархан хотын одоогийн байдал, бүтээн байгуулалтыг тоон мэдээлэл, ололт амжилт, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тулгуурлан өгүүлэх, компьютер графикаар харуулах
  • Дархан хотыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилго агуулах,
  • Судлаач эрдэмтдийн санал бодлыг тусгах,

Киноны хэмжээ: Баримтат кино нийт 45-50 минутад багтах

Хийц: Видео зураг авалт, график хосолсон, хальс болон дууны чанарын шаардлага хангасан, full HD формат ашигласан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн байх.

Гүйцэтгэх хугацаа: 4 сар

Гүйцэтгэгчид тавих шаардлага:

  • Студи, нэгдэл, продакшн, компани нь Дархан хотын 60 жилийн ойн баримтад кино бүтээх асуудлаар мэргэжлийн хамтарсан баг байгуулж оролцож болно.
  • Баг нь баримтат кино бүтээх мэргэжлийн боловсон хүчин /бие даасан студи/-тэй байх,
  • Баримтат кино /реклам сурталчилгаа/-ны чиглэлээр /5-с доошгүй жил үйл ажиллагаа явуулсан/ ажиллаж байсан туршлагатай,
  • Студи, нэгдэл, продакшн, компани нь техник, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан байх. Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног, төхөөрөмж /зураг авалтад ашиглах дрон, лифт/-тэй байх,
  • Баг нь ажил гүйцэтгэх санаа, төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан байх
  • Баримтат киног олон нийтэд хүргэх, телевизийн цацалтыг хариуцах боломжийг харгалзана.

Бүрдүүлэх материал:

Гүйцэтгэгч нь саналаа ирүүлэхдээ дараах материалыг хавсаргасан байна.

Үүнд:

  • Шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт
  • Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээдүүд нь баримтат киног хийж гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (гүйцэтгэгчид тавигдах шаардлагад дурдсаныг нотлох баримтууд, баг болсон байгууллага тус бүрийн танилцуулга, багийн гишүүдийн боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт гэх мэт) ирүүлнэ. Жагсаалтад баримтат кино /бүтээл/-ийн жагсаалт байна. Шаардлагатай гэж үзвэл файлаар ирүүлэхийг хүснэ/.
  • Баримтат кино хийх техникийн болон санхүүгийн санал /ажлыг гүйцэтгэх хугацаа, төлөвлөгөө, аргачлал, үнийн санал, зохиолын санаа/

Сонирхсон БАГ бэлтгэсэн материалаа 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагаас өмнө аймгийн ЗДТГ-ын 102 тоот, утас 7037-3703 /-д ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн шалгарсан багтай холбогдох болно.

“МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА” ОНӨААТҮГ