Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул өрсөлдөх чадвартай аймаг

2024.05.30
82 үзсэн

ДАРХАН-УУЛ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ АЙМАГ

Аймгуудын 2020 оны өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс 2020 оны 9-р сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан гүйцэтгэжээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдол бүхий өрсөлдөх чадварыг

  • эдийн засгийн тамир тэнхээ,
  • засаглалын үр ашиг,
  • бизнесийн үр ашиг,
  • дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 176 шалгуур үзүүлэлтээр шалгаруулахад Дархан-Уул аймаг нь Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас

2017 онд II (91.69%) байр

2018 онд II (96.68%) байр

2019 онд IV(94.02%) байр

2020 онд 89.42%ийн үнэлгээгээр 21 аймгаас “Өрсөлдөх чадвар сайтай” аймгийн III дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оны эрэмбээ ахиуллаа.

Аймгуудын дундаж үнэлгээ (63.0%)-ээс 26.42%-иар өндөр үнэлгээтэй байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 2020 оны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан