Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ДЭД ХӨТӨЛБӨРҮҮДИЙН 2021 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

2024.06.04
76 үзсэн

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан, “Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан хэрэгжилтийн түвшинг тогтоон үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх , хэрэгжилт, хариуцлагыг сайжруулж, зөвлөмж, дүгнэлт гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.2-т заасны дагууТөрийн захиргаа удирдлагын хэлтсээс нэгтгэж ирүүлсэн Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.

Үнэлгээний дүгнэлт:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоорбатлагдсан 12дэд хөтөлбөрийн 276арга хэмжээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 95.50% буюу 4.78 онооны үнэлгээтэй байна.

МУЗГ-ын 2021 оны 10-р сарын 13 өдрийн 314-р тогтоолоор “Эрчим хүчийг хэмнэх” дэд хөтөлбөр хүчингүй болж “Мал, амьтны эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2021 оноор дуусгавар болж байна.

2022 онд хэрэгжих хугацаа дуусах 1, 2023 онд хэрэгжих хугацаа дуусах 1, 2024 онд хэрэгжих хугацаа дуусах 10, 2026 онд хэрэгжих хугацаа дуусах 1 нийт 14 хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна. Үүнээс Эрүүл Дарханчууд (2017-2021; 2022-2026), Тохилог орчин-Эко хороолол (2017-2020; 2020-2024), Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих (2019-2020; 2021-2023) хөтөлбөрүүд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр батлагдсан байна.

Дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу.