Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн танилцуулга /2017 оны 4 дүгээр улирал/

2022.09.26
70 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

/2017 оны дүгээр улирал/

2018 оны 1 дүгээр сарын 5 Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 8 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2009 оны 54 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сум, хэлтэс, агентлагууддаа мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд:

  • 1.Аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаар;
  • 2.Аймгийн ЗДТГ-ын 70371212 дугаарын нээлттэй утсаар;
  • 3.Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”, төвийн 70371313 дугаарын утсаар;
  • 4.www.darkhan.gov.mnцахим хуудсаар;
  • 5.Аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө”-өөр;
  • 6.Засгийн газрын “11-11 төв”–өөр тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

2017 оны 4 дүгээр улирлын байдлаар иргэдээс амаар буюу уулзалтаар 1856, бичгээр 17015, цахим хэлбэрээр 17, тусгайлан ажиллуулсан утсаар 2301, Засгийн газрын 11 11 төвөөр 70, бусад /саналын хуудсаар/ 25 нийт 21302 өргөдөл, гомдлыг хүлээн авч 21129 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн хариу өгч 173 иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Аймгийн хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99.19%-тай буюу 4.9 онооны үзүүлэлттэй байна. Өмнөх оны энэ үетэй харьцуулахад өргөдөл гомдлын тоо 60.51%-аар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 21302 өргөдөл, гомдол ирүүлснээс хүсэлт 17649 /82.85%/, санал 632 /2.96%/, гомдол 3021 /14.18%/ байна. Өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэн үйл ажиллагаандаа тусгаж, өргөдөл, гомдлын мэдээгулирал бүр www.darkhan.gov.mnсайтад байршуулан ажиллаж байна.

 

БОЛОВСРУУЛСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН А.СУВД-ЭРДЭНЭ