Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний танилцуулга

2024.05.30
98 үзсэн

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилтэд 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд аймгийн ИТХ-ын хуралдааны 11 тогтоолын биелэлт 99% буюу 4,95 оноо, Тэргүүлэгчдийн хурлын 32 тогтоолын биелэлт98.96%буюу 4.95 оноо,нийт 43 тогтоолынерөнхий дундаж үнэлгээ 98.97% буюу 4.95 онооны үзүүлэлттэй байна.

 

 

Дүгнэлт

Аймгийн ИТХ-ын 6 удаагийн хуралдаан болон Тэргүүлэгчдийн 18 удаагийн хуралдаанаас аймгийн Засаг даргад үүрэг болгон хэрэгжүүлэхээр нийт 43 тогтоолыг хяналтад авч 2021 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.2021 онд батлагдсан 43 тогтоолоос 1 тогтоол хүчингүй болж, 2 тогтоолын хэрэгжих хугацаа болоогүй, 13 тогтоол буюу 30.23% нь үндсэн хөрөнгийг бүртгэх зөвшөөрөл олгох, шилжүүлэх, актлах, хөрөнгө худалдахтай холбоотой шийдвэр гарсан бол 5 тогтоол буюу 11.63% нь “Дэд хөтөлбөр” байна. Дэд хөтөлбөр нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө үргэлжлэх хугацаанд хэрэгжих тул уг бодлогын баримт бичигт холбогдох дэд хөтөлбөрүүдийн 2021 онд хүрэхээр зорьсон зорилтот түвшинд үндэслэн үнэлгээг хийж нийт 43 тогтоолынерөнхий дундаж үнэлгээ 98.97% буюу 4.95 онооны үзүүлэлттэй “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэгдлээ.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС