“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн 7 бүлэг, 20 дэд бүлэг, 80 зорилтын хүрээнд 266 арга хэмжээг хяналтад авч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 69.02% буюу 3.45 онооны үнэлгээтэй байна.