Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг хамруулан “Төлөөлөгчдийн зөвлөгөөн”-ийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр шинээр батлагдсан хууль тогтоомжуудыг танилцуулж, аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтуудын явц, аймгийн төсөв санхүүгийн байдлын талаар танилцууллаа.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, хурлын Төлөөлөгчид, ажлын албаныхан Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.
Дархан хот үүсч хөгжсөний 54 жилийн ойн хүндэтгэлийн баярын хуралд Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал болон ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич, болон аймгийн үе үеийн дарга нар оролцлоо.
Ойн баяраар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшуулав. “Алтан гадас одон”-оор Б.Билэгт, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Д.Баянмөнх, Б.Сэргэлэн, Ж.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд,спортын яамны “Жуух бичиг”-ээр Н.Цасчихэр, Ж.Хүрэлбаатар, А.Мөнхцэцэг нар тус тус шагнуулав. Түүнчлэн “Найрамдлын Дархан” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дархан сумын 30 иргэн энгэрээ мялаалаа.
Аймгийн ИТХ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон сууцны хороолол, эзэнгүй талбай, нийтийн эзэмшлийн зам талбай дахь бетонон хогны судалгааг аймгийн Захирагчийн ажлын албанаас гаргасан. Нийт 12 багийн нутаг дэвсгэрт 143 цэгт хог хаягдал үүссэн байв.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн онд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын багуудад гэрэлтүүлгийн ажил хийгдэж эхэлсэн. 2015.10.20-ны өдөр Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 1,9-р хэсэгт гудамжны 46 гэрлийг ашиглалтанд орууллаа.Мөн Дархан сумын 8 дугаар багийн иргэд оршин суугчдын гаргасан санал хүсэлтийн дагуу өнгөрсөн оноос эхлэн хийгдсэн гэрэлтүүлгийн ажил өнөөдөр/2015.10.20/ дуусч, гүйцэтгэгч “Орхонтек” ХХК компани ажлаа хүлээлгэн өглөө.
Манхан толгойд 120 гаруй өрхийн 600 гаруй иргэн амьдардаг байна. Айл өрхүүдийнхээ байршил нягтралыг харгалзан нийт 5 цэгт өндрийн гэрлийг байгуулсан байна.
Дархан-уул аймагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж аймгийн хэмжээнд тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг олон улс худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулахын зэрэгцээ “Гэр бүлийн төгөл”-1, 2 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг хийж байна.
“Гэр бүлийн төгөл-2” бичил цэцэрлэгт хүрээлэнг Бурхантай толгойд байгуулж байна. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн НААҮГ, аймгийн БОГ, Статистикийн хэлтэс, шингэн болон хийн түлшний ШТС-ууд, иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд нэгдэж гацуур, хайлаас 980 ш, голт бор 300 ш, буйлс 30 ш нийт 1310 ш мод тарьлаа.
Иргэний танхим:Иргэдийн оролцоо сургалтыг хоёр төрлөөр явууллаа. Нэгдүгээрт -Төсвийн тухай хууль түүний дотор Орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны хуулиудад иргэдийн оролцоог хэрхэн хангасан тухай иргэдэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан байна. Түүнчлэн дээрх хуулиудын хэрэгжилт орон нутгийн байдалтай танилцах, хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа нөхцөл байдлыг судлах иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор тус сургалтыг зохион байгууллаа.
Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд
Төсвийн гүйцэтгэлийн талаар :
Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 01 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.
2016 оны 01 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 724.9 сая төгрөг төвлөрөхөөс 586.1 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 80.8 хувь буюу 138.8 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 37.5 сая, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 31.0 сая, газрын төлбөр 20.9 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 17.4 сая төгрөгөөр тус тус тасарсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.
Орон нутгийн төсвийн санхүүжилтийг олгохдоо орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17 дэх заалт, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар баталсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай” журмыг үндэслэн цалин хөлс, нэмэгдэл урамшуулал болон нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тогтмол зардлууд, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлууд гэсэн дэс дарааллаар олгож байна.
2016 оны 02 дүгээр сарын 22 –ний байдлааророн нутгийн төсвийн гүйцэтгэл батлагдсан төсөв3141.9 сая төгрөг олгохоос орлогын төлөвлөгөөний биелэлтээс хамаарч 2084,7сая төгрөгийн санхүүжилт олгож 1057,4 сая төгрөгийг дутуу олгосон байна. Төсвийн тухай хууль, МУЗГ–ын 24 тушаалаар баталсан журмын дагуу зардлуудыг эрэмбэлэнолгож байна.
Дутуу олгосон санхүүжилтийг задлавал:
– Орон нутгийн төсвийн байгууллагуудад 250,0 сая
– Хөрөнгө оруулалтын зардалд 442,4 сая
– Халамжид 143,5 сая
– Нөөц санд 4,3 сая
– Аж ахуйн нэгжид олгох санхүүгийн дэмжлэгийг 118,8сая
– Сумдын дутуу санхүүжилт 98,4 сая төгрөг ийг тус тус дутуу олгосон байна.
Монгол улсын Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх 87 байгууллага, 4 сайдын багцаар 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлээр нийт 5540,8 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь хийгдсэн байна.
Үүнээс:
- -Боловсрол соёлын салбарт 4960,2 сая
- -Эрүүл мэндийн салбарт510,1 сая
- -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар 34,4 сая
- -Барилга хот байгуулалтын салбарт 36,1 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн байна.
Тусгай зориулалтын шилжүүлгийн нийт өр 628, 2 сая төгрөг нь боловсролын салбар соёлын салбарын 602,9 сая төгрөг, нрүүл мэндийн салбарт 23,8 сая төгрөгийн өр үүсээд байна.
2016 оны 1 дүгээр сард төсвийн байгууллагуудын хэрэглэсэн дулаан цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хоорондын тооцоогоор хийж гүйцэтгэлээ. Хаалтын тооцоогоор орон нутгийн төсөвт 109.7 сая төгрөгийг оруулсан байна.
Хөдөлмөрийн сайдаас ирүүлсэн төсвийн байгууллагуудын цалин хөлс, нэмэгдэл урамшууллын талаарх судалгааг холбогдох байгуулллагуудаас авч нэгтгэн цаг хугацаанд нь хүргүүллээ.
Татвар төлөлт, хяналт шалгалт, тайлангийн талаар :
2016 оны 02 сарын 22-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор орон нутгийн төсөвт 1315.7 сая төгрөг төвлөрүүлэхээс 469.2 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 35.7 хувь буюу 846.5 сая, төвлөрсөн төсөвт 233.6 сая төгрөг төвөлрүүлэхээс 120.9 сая төгрөг төвлөрч гүйцэтгэл 51.7 хувьтай буюу 112.7 сая төгрөгөөр тус тус тасарсан дүнтэй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга, НӨАТ-ын урамшууллын системийг сурталчлах ажлын хүрээнд татварын албаар үйлчлүүлсэн татвар төлөгч бүрт хуулийг сурталчлан таниулж, гарын авлага тараахын зэрэгцээ ГТЕГ-ын НӨАТУС-ийн төслийн багийн мэргэжилтнүүдтэй хамтран хэлтсийн сургалтын кабинетад татвар төлөгч иргэн, ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг 11-н удаа зохион байгуулж, атвар төлөгчдийн цахимаар ирүүлсэн 400 гаруйхүсэлтийг шийдвэрлэн, НӨАТ-ын тайлан гаргах болон НӨАТ-ын урамшууллын систем болон ebarimt, эдийн засгийн ил тодын хуулийн талаар давхардсан тоогоор 465 татвар төлөгчид зөвлөгөө өгч ажиллалаа.
Хувь хүний орлогын албан татварын тайланг хэлтсийн даргын тушаалаар батлагдсан комисс материалыг шалгаж баталгаажуулан 3219 тайлан хүлээн авч урьдчилсан байдлаар 1667.4 сая төгрөгийг буцаан олгохоор тоо судалгаа гараад байна.
2015 оны жилийн эцсийн татварын тайлан хүлээн авах хуулийн хугацаандНэмэгдсэн өртгийн албан татварын 1-р сар, аж ахуйн нэгж байгууллагын 2015 оны 4-р улирал, жилийн эцсийн татварын тайлан хүлээн авах татварын ногдлыг нэгдсэн системд хөрвүүлэх ажлын хүрээнд 5720тайлан, 2016 оны 1-р сарын 536 тайлан хүлээн авсан байна.
ЭЗИТБД тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан 20-ны 24 цаг хүртэл тайлан хүлээн авах комисс ажиллажөссөн дүнгээр нийт 1788 ил тодын тайлан хүлээн авч баталгаажууллаа.
Төсвийн орлогын төлөвлөгөөний 01 сарын тасалдлыг нөхөх, 02 сарын орон нутгийн төлөвлөгөөг биелүүлэх хүрээнд:
- -Газрын төлбөрийн өмнөх оны дутуу болон 2016 оны эхний улирлын ногдол, мөн тооцоо нийлсэн актнаас үүсээд байгаа татварын алба, газрын албаны зөрүүг арилгах, төлбөрийг барагдуулах зорилгоор 2 байцаагчид хариуцуулан Газрын төлбөрийн тухай хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байна.
- -Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК –ийн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан шүүхээс ШШГА-нд шилжүүлэх явцад эвлэрлийн гэрээний үндсэн дээр ХХОАТ-р 50.0 сая төгрөгийг орон нутгийн төсөвт татан оруулаад байна
- -Хог хаягдлын хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар сумын удирдлагатай хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна.
- -Байгалийн нөөц ашигласаны төлбөр төлөгчидтэй хийх гэрээ сунгагдахтай холбоотойгоор орон нутагт төвлөрүүлэх төлбөр хураамж, өрийг барагдуулсаны дараа гэрээг сунгах, ашиглуулах талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
- -Аймгийн төсвийн хөрөнгөөрхөрөнгө оруулалт хийгдсэн ажлын дутуу санхүүжилтийн судалгааг холбогдох хэлтсээс гаргуулан авч, процессын ажиллагааг хийж байна.
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд
Хуулийн зөвлөгөө 19 иргэнд өгч12 захирамж, 9 тушаал, 4 гэрээнийтөсөлдвиз олгож, эрх зүйн лавлагаа сангаар 16 албан хаагчдад холбогдох эрх зүйн актаарүйлчилжЗахирамжийн төсөл 6-г тус тус боловсруулж, 8 албан бичиг, 6 иргэнийөргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэж, аймгийн Засаг даргын болон ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэгт 8 удаа, аймгийн Засаг даргын төлөөлж Захиргааны хэргийн шүүх хуралд1, Иргэний хэргийн шүүх хуралд 1удаа оролцов.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өдөр тутмын шуурхай мэдээллийн холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн өдөр бүртанилцуулж байна.
2015 онд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар Ус цаг уур орчны шинжилгээний албаны 24 албан хаагчдад, сургалт зохион байгуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулиудаартанилцуулга боловсруулж аймгийн сониний хуулийн буланд хэвлүүллээ.
Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний зарим агентлаг, сумдын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас 87 албан хаагчийнХАСХОМ-ын тайланг гаргуулан авч, АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмд шивүүлж бүртгэл хөтлөн хүлээн авлаа.
Мөн аймгийн ЗДТГ-ын Авлигатай тэмцэх шударга ёс ил тод байдлын 2016 оны төлөвлөгөөг батлуулж АТГ-т хүргүүллээ.
Аймгийн хэмжээнд 2016 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах Олон нийтийн цагдаагийн тоог аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулжбатлууллаа.
Цагдаагийн газраас Захиргааны журмаар хураасан 58 ширхэг тамга, тэмдгийг холбогдох материалын хамт тэмдэглэл хөтлөн хүлээн авлаа.
Хүүхдийн төлөө Үндэсний газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/32 дугаар албан бичгээр өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай чиглэл ирүүлсэн тул аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн А/18 дугаар захирамжийг хүчингүй болгов.
Архивын тасаг:
Лавлагаа мэдээлэлд авхаар хүсэлт гаргасан 150 иргэнийг хүлээн авч 1123 хадгаламжийн нэгжийг ашиглуулж,иргэний лавлагаа хүсэлтийг хүлээн авч архивын магадалгаа, хуулбар 249, орон нутгийн лавлагаа 11, цалингийн тодорхойлолт 16,тодорхойлолт 97 хөдөлмөрийн дэвтэр 9-гтус тус олгож нийт 233 лавлагаа гаргаж, Төрийн сан банканд196.500төгрөгийн орлого төвлөрүүллээ.
Цахим сангийн операторууд180 дугаархөмрөг буюу / Дархан- Төмөрлөгийн үйлдвэрийн / 43хадгаламжийн нэгжийн 6504 хуудасны 29540 заалтыгтодорхойлон бичилт хийлээ.
Шинээр ашиглалтанд орсон барилга байгууламж хүлээн авах улсын комиссын хуралд 4 удаа оролцож баримт бичигтэй танилцан заавар зөвлөгөө өгсөн.
9байгууллагын 27 хэвлэмэл хуудсанд хяналт тавин хэвлэх зөвшөөрөл олголоо.
Цагдаагийн газар:
Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ГХУСАЗЗөвлөлтэй хамтранэргүүл хяналт шалгалтын чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган баг сумдын засаг дарга нарт төлөвлөгөөгхүргүүлэн гудамж талбай олон нийтийн газруудаар “Хөршийн холбоо”, “Урамшуулалт” эргүүлүүдийг гарган мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан. Эргүүлд 80 иргэдийг хамрууллаа.
“Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” аяны хүрээнд холбогдох байгууллагууд хамтранДэвжээ тэмцээн, хаалтын үйл ажиллагааг Залуучууд театрт зохион байгууллаа.
Олон нийтийн цагдаагийн ажилтаны орон тоо, урамшууллын асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулан шийдвэрлүүллээ.
Шуурхай удирдлагын албаны чиглэлээр:Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 327дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авñíààñ гэмт хэргийн шинжтэй 86дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаснаасамь нас хохирсон хэрэг учрал 7, бусдын биед гэмтэл учруулсан 26, хулгай 30, ХАБАЖЭГХ 12, дээрэм 2, булаалт 3,бусад төрлийн гэмт хэргүүд тус бүр 4бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.
Òºðèéí ¿éë÷èëãýýíèé õÿíàëòûí íýãäñýí ñèñòåìèéí талаар: Дархан хот руу орж гарах авто замууд, иргэд олноор цуглардаг газрууд болох мод, хүнс, барааны захууд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд түүхий эдийн цэгүүд болон хотын захын хэсгийн гэр хорооллууд төмөр зам, авто замын ХАБХТ-ийн давхардсан тоогоор 3 алба хаагч ажиллаж 278 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 162жолоочид 1.975.000 төгрөгний торгууль оногдуулж 116 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагааг 85иргэнд гаргажөгч, камерийн бичлэг шүүлгэх 22 хүсэлтийг хүлээн авч хариу өглөө.
- Ñààòóóëàõ байрны ажлын талаар:саатуулах байранд 547 иргэнийг õ¿ëýýí авсны гудамж талбай олон нийтийн газраас 289, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 242, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16, иргэнийг хүлээн авч àìü íàñ, ýð¿¿ë ìýíä, ýä ç¿éëä íü ó÷èð÷ áîëîõ àþóë õàëäëàãààñ õàìãààëæ, öàãäààãèéí ãàçðûí õÿíàëòûí êàìåðààð áîëîí áèå÷èëñýí áàéäëààðòîãòìîë õÿíàëò òàâèíàæèëëàæ áàéíà.Эмнэлэгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 17хүнд эмнэлгийн тусламж ¿ç¿¿ëæ, эмнэлэгт 2 хүнийг шилжүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь 12 иргэнийг хүлээлгэн өгсөн. Ñум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоног баривчлагдсан 7иргэнийг баривчлах байрны заавар журмын дагуу хүлээн авч, ýð¿¿ëæ¿¿ëýãäñýí, áàðèâ÷ëàãäñàíиргэдийгìýäýýëëèéãçàõèðãààíû òîî á¿ðòãýëèéí ìýäýýëëèéí болон “Ïàïèëîí” ñàíä îðóóëлаа.
Ерөнхий болон тусгай арга хэмжээний хүрээнд:Сар шинэ, Тамхины хяналт, тамхи, Сэрэмжлүүлэг, Шаг,Цахим тоглоом, Наймаа, Судалгаа, Захирамж, Эмх цэгцзэрэг18 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцон ажиллалаа.
Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн давхардсан тоогоор 110 чиглэлд 465 алба хаагчдыг үүрэг гүйцэтгүүлсэн. Алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж буй байдалд НХЖХТасгийн ахлах байцаагч нар томилогдсон хуваарийн дагуу хяналт тавин биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.
Гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 19.00 цагаас 24:00 цагийн хооронд “Бүх нийтийн” эргүүлд Дархан нэхий ХК, НААҮГазар, Ус суваг ХК, ДДЦСтанц ХК, ДСЦД ХК, Дархан Төмөрлөг, Зэвсэгт хүчний 330-р анги, УБТЗ-ын Дархан өртөө, УБТЗ-ын зам анги зэрэг 10 байгууллагуудын 60 ажилтан алба хаагчдыг хамруулан эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг 260 ААНБ-д АСТТХ, ТХТХууль тогтоомжуудыг мөрдөж ажиллах талаар “Зөвлөмж” хүргүүлэн биелэлтийг нь хангуулан ажилласан. АСТТХ-ийн 7.8-д цагийн хуваарь хэтрүүлэн, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчил гаргасан4 ААНБ-ыг 950.000 төгрөгөөр торгож, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг холбогдох газарт хүргүүллээ.
“Тамхины хяналт” арга хэмжээг Дархан сумын тамгын газартай хамтран зохион байгуулж тамхи худалдан борлуулах зөвшөөрөлтэй 81 цэгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, зөвшөөрөлгүй тамхи зарж байсан 2 иргэний 100.000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон.
Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэдийн зөрчлийг таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох зорилгоор шөнийг 24:00 цагаас 04:00 цагийн хооронд өдөр бүр 3 алба хаагчдыг үүрэг гүйцэтгүүлэн гар дээрээс архи зардаг 18 иргэнээс дахин зөрчил гаргахгүй байх талаар “Баталгаа” бичүүлэн авч архи зарж байсан 6 иргэний 30000 төгрөгөөр торгож арга хэмжээтооцсон.
Хориглосон газар гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа иргэдийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор “Эмх цэгц” арга хэмжээг МХГ, СТХХэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хориглосон газар худалдаа үйлчилгээ явуулахгүй байх талаар 37 иргэнд “Мэдэгдэх хуудас” өгч биелэлтийг нь хангуулан ажилласан. Дархан сумын засаг даргын тамгын газраас эдгээр иргэдийг сар шинийн баярыг дуусталх хугацаанд худалдаа үйлчилгээ явуулах газрыг гаргаж өгсөн.
Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг бууруулах, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулан таниулах зорилгор “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулж ЕБС-ын ахлах ангийн 2800 сурагчдын дунд сургалтын ажлыг зохион байгуулж, хорт зуршлийн хэрэглээний талаар санал асуулга авч, гарын авлага материал тараан өгч, ахлах ангийн сурагчдын дунд “Видео” бичлэгийн уралдааныг зарлан байр эзлүүлэн шалгарсан бүтээлүүдийг интернет сайтад байрлуулан өсвөр үе, иргэд олон нийтэд сурталчилан ажилласан. Мөн ахлах ангийн сурагчдын дунд “Дэвжээ” тэмцээн, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж идэвхи санаачлагатай оролцсон сургуулийн сурагчдыг шагнаж урамшуулан ажлыг зохион байгуулсан.
Íýã á¿ð÷èëñýí óðüä÷èëàí ñýðãèéëýõ чиглэлээр“ Прокурорын газартай хамтран Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын даргын 2015.01.08 өдрийн “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэн ажиллах талаар “Зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж 2016 онд хийж гүйцэтгэх ажлын талаар зөвлөлдсөн.
Цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа 45 иргэдийн дунд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, согтууруулах ундааны хэрэглээгүй сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Зөвлөмж” өгч, хүн нэг бүртэй уулзан хууль зүйн зөвлөгөө өгч хувийн хэрэг материалтай танилцан тэмдэглэл хийсэн.
Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн 16, хорих ангиас хугацааны өмнө суллагдсан 8 этгээдийн хүлээн авч захиргааны хяналт тогтоон хувийн хэрэг нээж, хилийн хориг тогтоолгох саналыг Прокурорын газарт хүргүүлсэн.
Шүүхийншинжилгээнийалба:
Шүүх эмнэлгийн чиглэлээр: Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг106удаа хийснээс хүндэвтэр гэмтэл 4, хөнгөн гэмтэл40, хүнд 6, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болон гэмтлийн зэрэгт хамааралгүй 56, бусад 2үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. 9 удаа шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан.
Криминалистикийн чиглэлээр хэрэг учралын газрын үзлэгт 92удаа оролцож ажилласнаас хүн амь учралын 9хэрэг, хулгай 36, зам тээврийн осол39,бусад8хэрэгтүзлэгхийж, хэргийн газраас9 гарын мөр, гутлын мөр 29 ш бэхжүүлж, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор криминалистикийн харьцуулах 10шинжилгээхийждүгнэлт гаргаж,Гарынхээнийсанд 292 хүний гарын дардас,17 ш гарын мөр кодлонбаяжилт хийлээ.
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд
1.Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн талаар:
Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ардчилсан залуучуудын холбоотой хамтран Эрүүл залуу монгол хөтөлбөрийн хүрээнд “Сэтгэцэд нөлөөлөх мансуурах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршигыг өсвөр үе иргэд олон нийтэд таниулах” 2сарын аяныг зохион байгуулж байна. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 ангийн сурагчдад “сэтгэцэд нөлөөлөх мансуурах бодис, эм бэлдмэл, архидан согтуурахын хор уршигыг өсвөр үе иргэд олон нийтэд таниулах” сэдвээр 2016 оны 1 сарын 20-ноос 27-ны өдрүүдэд сургалтыг зохион байгууллаа.
БСШУЯ-ны Хэрэгжилтийн багаас “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнийг зохион байгуулах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт ЕБС-ийн 50 гаруй сургалтын менежерүүд хамрагдлаа.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хүүхдийн нэрт зохиолч Ж. Дашдондогийн бүтээлээр бага насны хүүхдийн зураг урлан бүтээх чиглэлээр “Үлгэр хэн сайн зохиох вэ” зургийн үзэсгэлэн Боловсрол, соёлын газрын галарейд нийт 210 хүүхдийн зургийн үзэсгэлэнг гаргалаа. Энэхүү үзэсглэнгийн зургаар зохиолч Дашдондог хүүхдэд зориулсан үлгэр, зохиол бичихээр болсон байна. Мөн “Хүүхдийн сэтгэлд хүрэх дөт зам” лекцийг аймгийн сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон, СӨБ-ын багш нарт уншиж, нийт 200 гаруй багш эцэг эхчүүд хамрагдсан.
2016 оны Төсвийн хуваарийн өөрчлөлт хийж, 2015 оны өрийн мэдээг аймгийн Төрийн сангийн хэлтэст өгсөн байна.
БСШУ-ны Сайдын 2015 оны А/16 тоот тушаалаараймгаас 9 багш шалгуурт тэнцэж, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхээ гардан авлаа.Мөн 2015 онд улсын хэмжээнд 50 зөвлөх багш батлагдаж, эдгээр багш нарын арга зүй, технологийн тэргүүн туршлагыг ном болгон хэвлүүлсэн байна.
JCI Дархан салбар байгууллагаас 2 дах жилдээ зохион байгуулаж буй “Ялалт байгуулахад чинь бид туслая” төслийн хүрээнд хойд бүсийн өвлийн тусгай олимпын сургалт техникийн зөвлөгөөнийг Энэрэл цогцолбор сургууль дээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд Энэрэл цогцолбор сургуулийн багш, JCI гишүүд, мөн эцэг эх, тусгай олимпын хорооны спорт программ хариуцсан менежер нар оролцлоо. Энэхүү төслийн зорилго нь Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, урам дэм өгөх, хоорондоо өөрсдийн авьяас чадвар, туршлага хуваалцах, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг олгоход оршиж байгаа юмаа. Мөн ирх 3 сард Канад улсад зохиогдох Хойд бүсийн олимпд Явган цана, Заалны хоккей, Цасны гуталтай явган гүйлт гэсэн 3 төрлөөр оролцох юм байна.
Аймгий Засаг даргын нэрэмжит “АВАРГЫГ АЙМАГТАА БЭЛТГЭЕ” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгууллаа.
Барилга хөрөнгө оруулалтын талаар:
2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Дархан сумын 15 дугаар багийн 14 дүгээр хороололд баригдаж байгаа 100 ортой цэцэрлэгийн барилгын ажил дээр улсынкомисс ажиллаж хүлээн авсан.
БСШУ-ны Сайдын багцаас Дархан-Уул аймгийн ЕБС, СӨББ-дад 2016 онд хийгдэх их засваруудын санхүүжилтийн эрхийг орон нутагт шилжүүлэхэд шаардлагатай материалуудыг бүрдүүлж, БСШУЯ-нд хүргүүлж, 100 орчин сая төгрөгийн хөрөнгө оруулалтын эрх шилжихээр болсон.
БСШУ-ны хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 9-р сургууль, Энэрэл цогцолбор, Шарын гол сумын 6-р сургууль, Хонгор сумын 14-р сургуулиудад нийт 42,5 төгрөгийн өртөг бүхий физикийн лабораторыг хүлээн авсан.
СӨБ-ын Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд багш нарын бүтээлч үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Миний туршлага” сэдэвт сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэнд түшиц бүлгийн 23 багшийн 70 гаруй бүтээлийг гаргаж, нийт 61 багш оролцсон байна.
Шилэн дансны талаар:
Шилэн дансны цахим хуудсанд Боловсрол, соёлын газрын сарын гүйцэтгэлийн мэдээ, 2016 оны батлагдсан төсөв, 5 саяас дээш 24.016.728 төгрөгийн 5 сургуулийн тэтгэлэгт санхүүжилт, зардал гаргасан нэг тушаалыг тус тус байршуулсан байна.
Залуучууд театр нийт 6 арга хэмжээнд үйлчилгээ үзүүлж нийт 1900 гаруй үзэгч, үйлчлүүлэгчид хамрагдав.Залуучууд театр нь энэ сар туслах үйл ажиллагаанаас 1 864 743,68 төг, үндсэн үйл ажиллагаанаас 858000 төгрөг нийт дүнгээрээ 2 722 743.68 төгрөгийн орлого төвлөрүүлснээс 400503,68 төгрөгийн авлага барагдуулж ажилласан байна.
Аймгийн музейгээс 1 сард нийт 202 хүүхэд, олон нийтэд үйлчилж 176.000 төгрөгийг улсын төсөвт тушаалаа.Энэ сардМузейгхүүхэд 86 , том хүн 23үзэж сонирхож, улсын төсөвт 96300 төгрөгийн орлого орсон байна.
Америкийн Нэгдсэн Улсын“World Awareness Children’s Museum” –тэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөрийн дагууирсэн бүтээлүүдээр Мон-Турк сургууль дээр гар зургийн үзэсгэлэнг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2-р сарын 4-ны өдрийг хүртэл гаргаж байна. Үзэсгэлэнд АНУ, Польш, Солнгос, Орос, Япон зэрэг орны хүүхдүүдээс ирсэн 70 гаруй гар зураг дэлгэгдэн Мон-Турк сургуулийн хүүхэд залуучуудын хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь Союз сургууль дээр ирэх сард үргэлжлэн гарна.
Аймгийн Хүүхдийн номын ордон: 1671 ирцэд 437 уншигч, нийт 2840 ном олгосон байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан номзүйн гарын авлага бэлтгэж ЕБС-иудын нэгдсэн мейл хаягаар илгээв.
Төв номын сан: Төв номын сан нь нийт 413 уншигчдад шинээр карт нээж, 4496ирцэд, 5640боть ном олгож үйлчиллээ.
Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээлэл, сургалтуудыг Дархан сумын ЗДТГ-т Дархан сумынбагийн засаг дарга, нийгмийн ажилтнууд Онцгой байдлын газартай хамтран Хүүхэд харагч нарт галын аюулгүй байдлын тухай хууль, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжийн норм стандарт, ажиллах зарчим, техникийн үзүүлэлт хадгалалт, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхзэрэг сэдвээр мэдлэг олгох сургалтанд25 хүнийг хамрууллаа.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр сургалтанд хамрагдсан 46 хүний гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай лавлагаа авахад шаардлагатай материалыг бэлтгэж ЦГ-т албан тоотоор хандаж, тогтмол харилцаа холбоотой зөвлөмж өгч ажиллаж байна.
Хүүхэд харах үйлчилгээнд мөрдөх хүүхэд хамгааллын бодлого, журмыг сурталчилах, хүүхэд харагч нарт хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийн андгай өргөх бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.
Хүүхэд хамгаалал:
Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох маргаанд дүгнэлт гаргуулахыг хүссэн аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийнзахирамж, хүсэлтийн дагуу 2 иргэний хэрэгт шинжээч томилон Дархан сумын 2, 8-р багийн засаг дарга, нийгмийн ажилтан нартай хамтран 2 гэр бүлд санал дүгнэлт гаргаж, 3 хүүхдийн асуудлыг хүүхдийн эрхэд нийцүүлсэн дүгнэлтийг иргэний хэргийнанхан шатны шүүхд албан тоотоор танилцууллаа.
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газартай хамтран орон гэргүй түр хоноглох байранд 3 сар байсан 2 хүүхдийг ээж аав гэр бүлд нь эргүүлэн нэгтгэж,Хүүхдийн тусламжийн 108 утсанд удаа дараалан ирсэн мэдээлэл болох 8-р багийн харьяат иргэний асуудлыг холбогдох багийн засаг дарга, Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдтэй холбогдон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1иргэнд арга зүйн зөвлөгөө өгч, гэр бүлийн асуудлаар 14-р багийн иргэн Т-д зөвлөгөө өгч, өмгөөлөгчдийн зөвлөлд холбон зуучилж, 15-р багийн харьяат хөгжлийн бэрхшээлтэй Н.Отгонбаатарыг /тулгуур эрхтэний бэрхшээлтэй/ нарийн мэргэжлийн эмч нарын хурлаар оруулж халамжийн тэтгэмжинд хамруулж, зорилтот бүлгийн Н. Дарханцэцэгийн асуудлаар хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр ажиллаж хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтанд оролцож, хэлтсийн судалгаанд байдаг зорилтот бүлгийн хүүхдүүдийг МС өдрийн үйлчилгээний байгууллагад зуучлан хамруулж өдрийн үйлчилгээ үзүүлж, 112 хүүхдэд хүнсний хэрэглээг сар бүр олгож байна.
Хөгжил оролцоо, сургалт сурталчилгаа:
Дархан-Уул аймгийн “Оны шилдэг хүүхэд” Оюуны Ирээдүй Цогцолборсургуулийн 12-р ангийн сурагч Алтанхуягийн Отгонболдын бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч, төр хувийн хэвшлийн 15 байгууллагад туслалцаа үзүүлж хамтран ажиллах талаар албан тоот бичигуламжилж, дэмжлэг үзүүллээ.
Судалгаа мэдээлэл:
МУЗГ-ын 2012 оны 15 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийн 4 бүлгийн 38 шалгуур үзүүлэлтүүдээр Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сум болон шалгуур үзүүлэлтэнд хамаарах 11 байгууллагатай хамтран ажиллаж мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж, хүүхдийн эрхийн байдлыг 2014 онтой харьцуулан дүн шинжилгээ хийж Дархан-Уул аймгийнХүүхдийн эрхийн хэрэгжилтийгхянах 38 шалгуур үзүүлэлтийн 2015 оны тайланг гаргаж 4 сум, нэгдсэн мэдээллийн санг, тайлангийн хамт ХТҮГ-т цахимаар хүргэж ажиллалаа.
- 2.Эрүүл мэнд, спортын талаар
ЭМГ-ын удирдлагууд 2015 оны үйл ажиллагааны тайланг НЭМТөв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдэдтанилцуулсан.
ЭМГ-ын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний баг Дархан сумын өвөлжилт хүндэрсэн газрын малчидтай уулзаж,эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Нийт 12 өрх айлд эрүүл мэндийн үзлэг хийснээс , 18 хүүхдийг үзэж , 2 хүний материалыгэмнэлэг хөдөлмөрийнмагадлах комисстхүргүүлсэн.
Аймгийн Халдварын сэргийлэлт хяналтын салбар зөвлөл хуралдаж 2015 оны тайлан , 2016 оны төлөвлөгөө, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт гарсан халдварын талаар хэлэлцэж,аймгийн халдварын сэргийлэлт хяналтын салбар зөвлөлийн 2016 онд хийх төлөвлөгөөний төслийг тус зөвлөлийн дарга, Аймгийн Засаг даргын орлогчид хүргүүлсэн.
Аймгийн засаг даргатай ЭМГ, ӨЭМТ-ийн дарга нар 2016 онд ажиллах гурвалсан гэрээ байгуулсан.
Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга , төрийн байгууллагуудын агентлагуудын дарга нар, НХХ-ийн дарга нар, ЭМГ-ын сэтгэцийн хөтөлбөрийн зохицуулагч их эмч нар хамтран “Архигүй Монгол хүн ” хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймагт туршлага судалсан.
- Германы хамтын ажиллагааны төслөөс хэрэгжих Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарыг эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах18 тэрбум төгрөгний“Medical-equipment”төслийг боловсруулан холбогдох газруудад хүргүүлсэн.
ЭМГ, Нэгдсэн эмнэлэгийн удирдах ажилтнууд Өвсний үндэс төслийнЯпон улсруу туршлага судлах аялалд оролцсон.
- Солонгосын Raphello international байгууллагын“Сургагч байгууллага” төслийн Нэгдсэн эмнэлэг болон ЭМГ-ын ажиллагсдынАБТ-нд нэмэлт өөрчлөлт оруулахбүлгийн ажил , сургалт зохион байгуулсан. Нийт НЭМТ –ийн 32, Нэгдсэн эмнэлгийн 36 тасгийн эрхлэгч , эмч нархамрагдсан.
Эмзүй бадэмжихүйлчилгээний хүрээнд ДШБ кабинет 8 нэрийн 2.989.975 төгрөг, сэтгэц 4 нэрийн 606.100 төгрөг, Хавдар 6 нэрийн 646.800 төгрөг, нүд 1 нэрийн 30.800 бүгд 19 нэрийн 4.272.675 төгрөгийн төрөөс үнэ төлбөргүй олгодог эмийг 318 иргэнд үйлчилсэн. 2 сарын тендерийн96 сая төгрөгийн эм тариа хүлээн авч харьяа эрүүл мэндийн байгууллагуудад олголт хийсэн.
Эхийн эндэгдлийн магадлан хэлэлцэх комиссын хурал зохион байгуулагдаж
эхийн эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйл, шалтгааны талаар хэлэлцсэн. Нийт 39 удирдах ажилтан, эмч нар оролцсон. 2016 онд гарсан эхийн эндэгдлийн талааралбан даалгаврын биелэлтийн үнэлгээний тайланг бичиж ЭХЭМТөвд хүргүүлсэн.
Улаан бурхан өвчлөл нийт 223 тохиолдол бүртгэгдсэн . Голомтолж гарсанПлитехникумындотуур байрны 80 хүүхдэд вакцин хийсэн. Мөн Од цогцолбор сургуулть дээр дархлаажуулалт хийгдэж байна. Хуваарийн дагуу ХӨСҮТ-тархвар судлалын заалтаар 2000 хүн тун вакцин ирсэн Тархвар судлалтын заалтаар Менингитын 300 хүн тун вакцинийгХэрэмхэн,15, 10 ,7 цэцэрлэгийн 283 хүүхдэдхийснээс хамрагдалтын хувь94.3 байна.
Улирлын чанартай бага насны хүүхдүүдийн амьсгалын дээд замын өвчлөл их байна. Хүүхдийн тасагт 20ны байдлаар 100 хүүхэд эмчлүүлж байна. Гэмтэл, мэс заслын тасгуудаас ор нэмэлтээр татан ажиллуулж байна.Тасарсан эм тариа байхгүй.5 сувилагч, 1 үйлчлэгч болон хүүхдийн ерөнхий мэргэжилтэн тасагт нэмэлтээр ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 10-16, амралтын өдрүүдэд 22 цаг хүртэл өрхийн эмч нар, ээлжийн эмчтэй цуг хүүхдийн тасгийн хүлээн авахад ажиллаж байна.
ЭМГ-ын ХСХ-ын ажлын алба, НЭ-ийн ХСХ-ын алба хамтран “НЭ-ийн төрөх тасагт гарсан шархны халдвар”-ын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн, мэдээлэл хийсэн. НЭ-ийн гал тогоог түрээслэдэг “Гозоорой” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн.
Өрх, сумдын ЭМТ-үүдэд менингококкын дархлаажуулалтын талаар зөвлөмж гаргаж өгсөн. Зөвлөмжинд их эмч, сувилагч, дархлаажуулалтын сувилагчийн үүргийг тодорхой зааж өгсөн.
Улаанбурхан өвчний үеийн авах арга хэмжээ сэдвээр ЭМГ-ын тархвар судлаач, НЭ-ийн Халдвартын эмч, өрхийн ЭМТ-ийн эмч нар хамтран уулзалт ярилцлага хийн цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцсон. Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж буй Од цогцолбор сургууль дээр тандалт хийж, арга зүйн зөвөлгөөг өгч, тандалт хийж байна.
Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн чанарын ажилтнуудад чанарын үйл ажиллагаатай холбогдолтой тушаал шийдвэр, дүрэм журам, эрсдлийнсэдвээр цуврал сургалтыг зохион байгуулсан.
Дэлхийн хавдартай тэмцэх өдрийн удирдамж, төлөвлөгөөг гарган батлуулж дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
-Хавдартай тэмцэх дэлхийн өдөрөөр НЭМТ-ийн хамт олон Дэлхийн хавдрын эсрэг тэмцлийн бэлэгдэл болсон “ Хавдрын эсрэг хамтдаа” туузыг хамт олноороо болон үйлчлүүлж буй иргэдэд зүүж өгчсурталчилгааны материал тарааж , зөвөлгөө өгсөн .
– “Хавдар үүсэхэд нөлөөлдөг 7 алхам”, “Хөх, умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэгийн ач холбогдол”-оор ЭМГ, НЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэдэд видео бичлэг үзүүлсэн.
-Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж 135 иргэн, 16 ажилчдад мэдээлэл хийсэн.
-Хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт, Хөх, умайн хүзүүнийхорт хавдрын урьдчилан сэргийлэлт сэдвээр эмч Туяа, эмч Баяржаргал нар мэдээлэл хийсэн.
-“Хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, хавдраас урьдчилан сэргийлэлэх боломжтой”сэдэвт сургалтыгЗэвсэгт хүчний 330-р ангийн 120 албан хаагч, ажилчдад сургалтыг эмч Туяа, хавдар бүртгэгч Отгонзаяа нар албан байгууллагад нь очижхийсэн.
-ХСҮТ-өөс бэлтгэн гаргасан сурталчилгааны материалыгсайтаас татан авч 80ш-ийголшруулж, иргэдэд тараасан.
Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд болон зөвөлгөөнд орж буй иргэдэд “Хавдар үүсэхэд нөлөөлдөг 7 алхам”, “Хөх умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэгийн ач холбогдол” сэдэвт шторкыг явуулж 28иргэнд мэдээллийг хийж гарын авлага тараасан.
НЭМТөвөөр үйлчлүүлэгчдэд хонгилын сургалтыг Хавдраас урьдчилан сэргийлье,хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээндээ хамрагдарай, эрт илрүүлгийн ач холбогдол, хөхөө өөрөө шалгах арга, Шүд угаах арга техник, Хөдөлгөөн хүний эрүүл мэнд сэдвээр хийсэн.
Гэмтлийн тасгаас санаачлан “Үйлчлүүлэгчдийн нэг өдөр” өдөрлөгийгнэгдсэн эмнэлгийнхүлээлгийн танхимд зохион байгуулж, уг үйл ажиллагаанд эмнэлэг магадлалын комиссын хурлаар орох үйлчлүүлэгчдэд болон үйлчилгээний ажилтнуудад “Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж”сэдвээр сургалтыг гэмтлийн эмч Э.Нямбаатар хийж, тасгийн сувилагч нар осол гэмтлээс сэргийлэх гарын авлага, сургалтын материал тараасан. Нийт 120 үйлчлүүлэгч хамрагдсан.
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТэмцээнд 33 байгууллагын 390 гаруй тамирчид оролцсноосманай аймгийн баг тамирчид3 алт , 2 мөнгө , 1 хүрэл медаль хүртэж,багийн дүнгээр “Хоёрдугаар “ байранд шалгарлаа.
Өсвөр үеийн “Аваргыг аймгаасаа бэлтгэе” уриатай 5 насны ангилалынүндэсний бөхийн барилдаанднийт 15 сургуулийн 200 гаруй бөхчүүд оролцлоо.
Хаврын тэргүүн сарын “ Сар шинийн баяр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаандулс аймгийн алдар цолтой 64 бөхчүүд барилдснаас Монгол улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, Монгол улсын начин Ч.Уламбаяр үзүүрлэн, Аймгийн арслан Б.Сүхбаатар, Аймгийн харцага Ж.Бадрал нар шөвгөрлөө.
Гандболын өсвөр үеийн ААШТэмцээнд эрэгтэй 8 баг , эмэгтэй 6 багийн 260 гаруй тамирчид оролцсноос багийн дүнгээр:Б.Золзаяа багштай Шарын гол сум, н.Амарсанаа багштай Орхон 8-р сургууль, Жилээхүү багштай жигүүр цогцолборын багууд эхний байруудад шалгарлаа.
Хөл бөмбөгийн футзалны идэрчүүдийн УАШТэмцээнд 16 байгууллагын 180 гаруй тамирчид оролцсноос манай аймгийн баг тамирчид 5-р байранд шалгарлаа.
Боксын Залуучуудын УАШТэмцээнд нийт 33 байгууллагын 220 орчимтамирчид оролцсноос манай аймгийн 9 тамирчин 1 алт , 1 мөнгө , 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 3-р байранд шалгарсан.
“Ахмад мастер”-уудынУАШТэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчид оролцсноос Г.Батбилэг ахлагчтай манай баг тамирчид оролцож 3 алт , 2 мөнгө , 4 хүрэл медаль хүртэж багийн нийт дүнгээр 4-р байранд шалгарлаа.
3.Нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар:
Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 38 хүнийг ажилд зуучилж, 48 ажлын байрны захиалгабүртгэгдсэн байна.шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 201, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1785, 45 иргэнд ажил мэргэжлийн зөвөлгөө өгч, нийтийг хамарсан ажилд 45 хүн хамрагдаж, шинэ ажлын байр 33 , Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт 0 хүн хамрагдаж, 0 сая төг зарцуулсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн урчадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр 0 иргэн хамрагдаж, 0 сая төгрөг зарцууллаа.
ХБИ-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 0иргэн хамрагдаж, 0 сая төгрөг тус тус зарцууллаа.
Халамжийн тэтгэвэрийг 1691 хүнд 373373.9мян төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1403 хүнд 232665.5 мян төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 23 иргэнд 61664.0 мян төг, 35 ахмад дайчдад 12280.0 төг, жирэмсэн, хөхүүл 2096 эхэд 152960.9 мян төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 4590хүнд 610372мян.төг,ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 106 хүнд 15675.3 мян төг, ХБИ-ийн нийгмийнхамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 106 хүнд 15675.3 мян төг,ОНОТХаламжийн үйлчилгээнд 62 иргэн хамрагдаж 5514 мян.төг авсан байна.
- Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 5401.9 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 3989.0сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 73.8%-тай байна.
- Тайлангийн хугацаанд дархан, хонгор, орхон, шарын гол сумдын өндөр нас,тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 12583мянган тэтгэвэр авагчдад7.6 тэрбум төгрөгийн тэтгэврийг, Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжинд 602 иргэнд 63.2 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 262 иргэнд 250.1 сая төгрөг, оршуулгын тэтгэмжинд 66 иргэнд 40.9 сая төгрөгийг,Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 11770 иргэнд 845.2 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 4962 иргэнд 96.6 сая төгрөгийг,ҮОМШӨ-ийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд 5иргэнд 5,5 сая төгрөгийг, хиймэл эрхтэн, протезийн төлбөрт 0 иргэнд 0 мянган төгрөгийг, сувилалын зардалд 67 иргэнд 51.8 сая төгрөгийг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 119 иргэнд 183,6 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.
Шимтгэлийн өр авлагын барагдуулалтын талаар
Шимтгэл хураамжийг хугацаанд нь бүрэн төлүүлэх, ажил олгогчдод тавих шаардлагыг өндөржүүлэн, урьд онуудад үүссэн шимтгэлийн өр авлагад насжилтаар ангилан, шүүхийн шийдвэртэй өрнүүдийг барагдуулах зохион байгуулан ажиллаж байна .
2016 оны 2 дугаар сарын байдлаар аж ахуйн нэгж байгуулагуудаас Төмөрлөгийн үйлдвэр 2016.2 сая төгрөгийн, Дархан дулааны сүлжээ ХК 37.1 сая төгрөгийн Эрэл цемент ХК 188.5 сая, ДЦСтанц 289.3 сая,Төмөр замын 1-р анги 315.9 сая,Ус суваг 219.2 сая, төгрөгийнурсгал авлага нэмэгдэж гарсан.
Тав. Хөдөө аж ахуй , байгаль орчны хүрээнд
Нэг. Бодит үйлдвэрлэлийн салбарын хүрээнд: 2015, 2016 оны аймгийн төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын санхүүжилтэнд өөрчлөлт орууллаа.
Нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчлүүлсэн зорилтот бүлгийн иргэдийннөхөн олговрыг санхүүжүүлэх гэрээг Элит хөгжил ХХК-тай байгуулж 1 сарын санхүүжилт болон 2 сарын урьдчилгаа санхүүжилтийг олгосон.
Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай Хүүхэд хөгжлийн ордон хамтран барих ажлыг гэрээг байгууллаа. Дэлхийн ЗОУБ-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Шинэ хуучин Дарханыг холбосон 2,48км авто замын санхүүжилтийн асуудлаар Дархан-Уул аймгийн сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөгжлийн бодлогын хэлтсээс хариуцагчаас ооролцон хариу тайлбарыг хүргүүлэн ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвтэй 2016 онд аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээг байгуулж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.
“Геоботаник” ХХК-ны боловсруулж гаргасан Дархан-Уул аймагт 2016-2030 он хүртэл хэрэгжих Газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлж улмаар аймгийн ИТХТ-ийн хурлаар оруулж батлууллаа.
Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжих Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээг аймгийн Засаг дарга зөвлөлийн хурал, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн ашиглалтыг хэрэгжүүлэх асуудлаар төслийн удирдах нэгжтэй хамтран ажиллаж байна.
Иргэдийг түрээсийнорон сууцанд хамруулах, тэдэнд хөнгөлөлт үзүүлэх журмын төсөлд тусгуулах аймгийн саналыг хүргүүллээ.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн хатуу хог хаягдлыг боловсруулж шингэн түлш болон цахилгаан үйлдвэрлэх төслийг аймгийн ИТХ-д танилцуулан шийдвэр гаргууллаа.
17 дугаар жарны “Гал бичин” жилийн сар шинийн баяраар нийтийн тээврийн маршрутыг иргэдэд хүртээмжтэй байдлаар шинэчлэн тогтоож3 хоногийн хугацаатайгаар өөрчлөнДархан сумын Засаг даргын 2016 оны А/54 дугаар захирамжаарбатлуулж иргэдэд тээврийн үйлчилгээг үзүүллээ.
“Улсын сайн малчин”-аар Хонгор сумын малчин Г.Ганбаатар, Орхон сумын малчин Ц.Отгонбаяр, “Улсын тэргүүний фермер”-ээр Орхон сумын Эрдэнэт зөгий хоршоо, “Улсын тэргүүний тариаланч”-аар Хонгор сумын тариаланч Л.Лувсандамдин, Дархан сумын тариаланч Д.Цэцэнхүү шагналаа. Энэ жилээс эхлэн “Улсын сайн малчин” цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамт олгодог болсноороо онцлог байлаа.
Дархан-Уул аймгийн хэмжээнд “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2016 оны 01-р сарын 28-31-ний өдрүүдэд “Залуучууд театрт”, “ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ” уриатай зохион байгуулж 6 аймаг (Дархан, Орхон, Булган, Архангай, Төв, Сэлэнгэ) Улаанбааатар хотын 10-аад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд болон орон нутгийн үйлдвэрлэгчид нийт 150 гаруй оролцож 150.0 сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн -1, Шилдэг стэнд-1, Манлай бүтээгдэхүүн-10-г шалгаруулан Өргөмжлөл, Цомоор шагнаж урамшуулан мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллалаа.
2016 онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ХАҮТ, Хоршоодын төв холбоо, Хоршоог дэмжих төв, “Амина” холбоо, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дархан салбар зэрэг төрийн бус байгууллагуудтай холбогдон боловсрууллаа. ХАҮТ-тай хамтран “ЖДҮ эрхлэгчдийнхүний нөөцийг чадавхижуулах” сургалтыг зохион байгууллаа.
1.2 Хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр:Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сангийн зээлд хамрагдах үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд тусгах саналыг урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан заалтуудыг үндэслэн боловсруулж комиссын нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна.
Мал аж ахуй чиглэлээр: 2015 оны аймгийн аварга буюу “Аймгийн сайн малчин”-аар Хонгор сумын малчин Н.Батхуяг шалгарууллаа.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу 4 сумын нийт 534 малчинд 2014 онд арьс, ширний урамшуулал олгоод байна. Мөн 2015 оны сүүлийн хагас жилийн байдлаар 4 сумын нийт 521 малчны урамшууллын материалыг програмд орууллаа. .
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолын дагуу 4 сумын 302 малчинд ноосны урамшуулал олгохоосДархан, Хонгор,сумдын 4 малчны овог, нэр, регистр дугаарыг засварлан Мал хамгаалан санд хүргүүлээд байна.
“Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 480 дугаар тогтоолоор “Улсын нөөцөөс буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох” 322 тн өвсийг аймгийн Засаг даргаар батлуулсан хуваарийн дагуу сумдад олгох ажлыг зохион байгууллаа.
Хонгор сум Буурал багт 55 малчин, мал бүхий өрхөд 1100 боодол буюу 22 тн, Зулзага багт 118 малчин, мал бүхий өрхөд 2160 боодол буюу 43.2 тн, Салхит багийн 92 малчин, мал бүхий өрхөд 1220 боодол буюу 24,4 тн өвсийг, Дархан сум малтай 9 багийн 553 өрхөд 4070 боодол буюу 81,4 тн өвс, Шарын гол сум 400-аад малчин, мал бүхий өрхөд 3060 боодол буюу 61,2 тн өвсийг, Орхон сум 360 малчин, мал бүхий өрхөд 2900 боодол буюу 58 тн өвстус тус олгоод байна.
2015 онд Бэлчээрийн менежментийн чиглэлээр Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын тайлан, Сум дундын отрын бүс нутаг, уул уурхайн ашиглалтын улмаас өвөлжөө, хаваржаагүй болсон малчдын судалгаа, ХХААЯ-ны МААБХЗГхүргүүллээ.
Мал эмнэлгийн чиглэлээр: 2016 оны Мал эмнэлгийн хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөөг гарган ХХААГ-ын даргаар батлуулан ажиллаж байна. Сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн хэвшлийн нэгжүүдтэй хийх үр дүнгийн гэрээний төслийг шинээр боловсруулаад байна.
2016 оны орон нутгийн төсөв батлагдсантай холбогдуулан энэ онд мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх тарилганд хамруулах захиалганд батлагдсан төсөвт багтаан өөрчлөлт хийлгэх талаарМал эмнэлэг үржлийн газарт албан хүсэлт хүргүүллээ. Орон нутгийн нэгжүүдэд олгох эм вакцины хуваарийн төслийг хийжбатлуулав.
2015 онд орон нутгийн нэгжүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээг 10 үзүүлэлтээр дүгнэж, Мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөгөөнийг хийх бэлтгэл ажлыг хангаад байна.
Цэцэг өвчний тархалт, халдварлалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга, Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэст цэцэг өвчнөөс сэргийлэх талаар мэдээл, тарилга хийхэд шаардагдах үйлчилгээний хөлсний тооцоо, шаардагдахвакцины тооцоог гарган хүргүүлэв.
Хүнсний чиглэлээр:2015 оны аймгийн аварга буюу “Аймгийн тэргүүний тариаланч”-аар УГТХүрээлэнгийн үрийн аж ахуйн бригадын дарга Д.Батжаргал шалгарууллаа.
2016 онд нийт 111 аж ахуйн нэгж, иргэд 11414.8 га-д буудай тариалахаар захиалгыг нэгтгэн ХХААЯ-нд хүргүүллээ.Энэхүү захиалгаар тариалалтанд 1705 тонн үр шаардлагатай бөгөөд 5 аж ахуйн нэгж нийт тариалах үрийн 35.6 хувь буюу 623.2 тонн үрийг нөөцөлж 1174 тонн үр дутагдах тооцоог гаргасан байна. Мөн 18431 га уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөж үүнд шаардагдах 66.2 тонн раундапын захиалгыгхүргүүллээ.
Хоёр: Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд: Дархан-Уул аймгийн 2014-2015 оны Газрын Нэгдмэл Сангийн балансын тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХТ-ийн хурлаар хэлэлцүүлэнбатлууллаа.
Дархан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсгийг газрын даргын тушаалаар байгуулж,сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнийтөслийг боловсрууланажиллаж байна.
- Газар эзэмшиж,ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн гэрээний биелэлтэнд хяналт шалгалтын чиглэлээр: Дархан Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 33сүм хийдийн үйл ажиллагаатай танилцаж, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа хүчинтэй эсэх, газрын төлбөрийн тооцоо нийлсэн эсэх, газрын ямар нэг маргаан, зөрчилтэй эсэх талаар хяналт тавин ажиллалаа. Шалгалтын хугацаанд 5 сүм хийдтэй газрын төлбөрийн тооцоо нийлж, 2,0 сая төгрөгийн газрын төлбөрийг нөхөн төлүүлсэн, мөн газар ашиглах гэрээ, гэрчилгээ шинэчлүүлэх шаардлагатай 4 сүм хийдийн материалыг хүлээн авч хурлаар шийдвэрлэхээр хүлээгдэж байна.
Аймгийн Аудитын газрын албан шаардлагын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшиж, ашиглаагүй иргэн, хуулийн этгээдэд дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх акт тавигдсаны дагуу 2003-2015 оны хооронд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ыг судалж, итгэлцүүр, үнийн харьцуулалт хийж үзлээ. Энэ хугацаанд 4 удаа дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал өөрчлөгдсөн байна. Үүнд:
- 1.ГХГЗЗГ-ын даргын 2003 оны 218 тоот
- 2.Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 136 тоот
- 3.Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тоот
- 4.Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 тоот тушаалуудаар тус тус өөрчлөгдсөн байна.
- Газар эзэмших эрхийн баталгаажилтын чиглэлээр:Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хугацаа сунгуулах хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын холбогдох материалыг хүлээн авч,аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн, хугацаа сунгасан, шинээр олгосон, баталгаажуулсан, талбайн хэмжээ өөрчлөгдсөн 7 иргэн, 1 ААНБ нийт-8 иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээг олгон нэгж талбарын хувийн хэргийг хөтлөн, нэгж талбарын хувийн хэргийн баяжилтыг хийн архивт хүлээлгэн өгч ажиллалаа.
- Газрын эрх зүйн харилцааг шийдвэрлэх комиссын хуралд оролцсон нийт 63 иргэн, аж нэгж байгууллагын асуудлыг хэлэлцэн Хариу өгөх мэдэгдэл хуудсаар Баянгийн адаг ХХК, Цуурай Цо ХХК, иргэн Алтанцэцэг, Ойн бирж ХХК-дад тус тус хурлын шийдвэрийг мэдэгдсэн.
- Геодези, зураг зүй, газрын кадастр, бүртгэлийн чиглэлээр: Өмчлөлийн газраа хуваалгасан 31, эрх шилжүүлсэн 8, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, банкинд барьцаалах зэрэг шалтгаантай нийт 46 иргэн, хуулийн этгээдэд кадастрын зургийг гаргаж өглөө.
- Газрын төлбөрийн чиглэлээр: Газрын төлбөрийн өртэй 2 аж ахуйн нэгжээс 23,9 сая.төгрөгийгнэхэмжилж Сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэлгаргалаа.
Газрынтөлбөрийн орлогоосэнэ сарын 18-ны өдрийн байдлаар 26,7 сая төгрөг, газрын суурь үнийн орлогоос энэ сарын19-ны өдрийн байдлаар 7,9 сая төгрөг нийт 34,6 сая төгрөгийг орон нутгийн дансанд төвлөрүүллээ. Газрын төлбөр төлүүлэхээр 15 аж ахуйн нэгж байгууллага, 21 иргэнтэйтооцоо нийлж акт үйлдэв.
Барилга, хот байгуулалтын чиглэлээр: Хүслийн хотхонд баригдсан3-р ээлжийн орон сууцны барилгад урьдчилсан үзлэг хийж, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, бичиг баримтын иж бүрдлийг үзэн, зөвөлгөө өгчбарилгаашиглалтад авах комисс зохион байгуулж ажиллууллаа Мөн иргэн Мөнхтөрийн үйлчилгээний барилгаашиглалт оруулах хүсэлтийн дагуу тус барилгын техникийн бичиг баримтын иж бүрдлийг үзэж зөвөлгөө өгсөн.
Инженерийн шугам сүлжээнийажлынчиглэлээр: Дархан сум 11 баг 13-р хороололд баригдаж ашиглалтад орсон Цагдаагийн газрын 60 айлын орон сууц, 5 багт баригдсан “Цээнэ” эмнэлгийнбарилга, 14-р хороололд баригдсан Хүслийн хотхоны 3-р ээлжийн орон сууцны барилгын мэдээллийг хотын байр зүйн зурагт орууллаа.Барилгын паспорт хөтлөх маягтын эх загвар гаргаж бэлтгэлээ
Барилгын материал үйлдвэрлэлийн ажлын чиглэлээр: Чулуу бутлан ангилах үйлдвэр “Түшиг уул” ХХК ба хар замаска плита цавууны үйлдвэр болох “Эй Эн Ти хаус” ХХК-д тусгай зөвшөөрөл авах, чанарт тавигдах шаардлагын талаар арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
Замталбайнтохижилтынхийц,зохиомол чулуунхавтанхийцэдлэлийнүйлдвэрийн “Сисмон” ХХК ажлынбайрандочижмэргэжиларгазүйнзөвлөгөөөгсөн
Албан бичиг, өргөдөл, гомдлын чиглэлээр: Энэ сарын 19-ны өдрийн байдлаар албанднийт 110харилцах албан бичиг ирсэнээс хариутай бичиг 51, хариуг явуулж хаасан бичиг 31, судлагдаж байгаа 28бичиг байна.
Иргэн, хуулийн этгээдээс нийт105 өргөдөл, гомдол ирсэнийг бүртгэж, газрын эрх зүйн харилцааг, хянан шийдвэрлэх хурлаар 65 иргэн хуулийн этгээдийн өргөдлийг хэлэлцэж 40 өргөдөл хүсэлт хуралд хэлэлцүүлхээрсудлагдахшатандаа байна.
Гурав: Байгаль орчны салбарын хүрээнд:“Агаарын чанарын менежментийн хороог байгуулах” хуралзохион байгуулагдлаа.
Мод бэлтгэлийн ажлын гүйцэтгэлийн тайланг ойн анги, аж ахуйн нэгж бүрээр авч 2016 онд аймгийн хэмжээнд бэлтгэх модны санал, хуваарийн төслийн боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.
Дархан сумын 12-р багийн “Миракллэнд” ХХК-ийн 3 ээлжийн 56 айлын орон сууцныбарилга байгууламжийг хүлээн авах, ашиглалтанд оруулах, комиссын гишүүнээр ажиллаа.
Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулах талаар аймгийн Прокурорын газартай санал солилцлоо. 2016 онд хохирлыг нөхөн төлүүлэх, нэхэмжлэх тал дээр хамтран ажиллаж уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2016 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шилмүүст модны тарьцаар хийгдэх ойжуулалтын ажлын тендерийн урилгыг Сангийн яамны худалдан авах ажиллагааны сайтанд байршуулж гүйцэтгэгчийг шалгаруулж өгөх талаараймгийн Худалдан авах ажиллагааны албанд албан хүсэлт, холбогдох материалуудын хамт хүргүүлэв.
Сумдын ойн менежментийн төлөвлөгөөний төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр орон нутагт тулгарч байгаа асуудал, цаашид хамтран ажиллах талаар сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нартайуулзалт зохион байгуулж санал солилцлоо. Уулзалтаас гарсан санал, чиглэлийг үндэслэн 2016 онд хамтран хэрэгжүүлэх талаар санамж бичиг боловсруулан батлуулж ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хуралд нийт 7 ААНБайгууллагууд оролцсоноос 4 ААНБ-ын 2016 оны төлөвлөгөө, 2015 оны тайланг баталж, “Эйч Эс Эйм Жи” ХХК, “Дархан Нэхий” ХХК, “НИК” ХХК-иудын асуудлыгхурлаар дахин хэлэлцэхээр боллоо. Хурлаар батлагдсан “Дархан Ус Суваг” ХК, “Эко ноос” ХХК, “Дулаан шарын гол” ХК, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний баталгаажих нүүр”-ийг хурлын комиссын гишүүдэд танилцуулан батлуулав.
Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-уудын агуулахын судалгааг гарган ажиллаж байна.
- Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг 4 иргэн, 1 байгууллагад гарган өгч үйлчилсэн байна.
- 3.2. Уур амьсгалын чиглэлээр: Аймгийн БОАЖГазар, Хараа голын ай савын захиргааны удирдагуудыг байгууллага дээрээ урьж “Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтанд урьж өөрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг танилцууллаа.
Цаг агаарын төлөв байдал: Цаг агаарын хоног, хагас хоног, 5 ба 7 хоногийн урьдчилсан мэдээг өдөр бүр зохиож орон нутгийн телевизүүд, www.tsag-agaar.darkhan.mn сайтанд тавьж хэрэглэгчдэд хүргэж үйлчилж байна.
2 дугаар сарын 22-ны байдлаар Дархан-Уул аймгийн нутгаар агаарын температурын дундаж -15.2-20.8 градус, үнэмлэхүй их температур Хонгор суманд -3.9 градус, үнэмлэхүй бага температур Хонгор суманд -34.5 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын температурын дундаж -15.5-22.1 градус, үнэмлэхүй их температур Орхон суманд 0.5 градус дулаан, үнэмлэхүй бага температур Орхон суманд-38.8 градусхүйтэн байв.
2 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн хэмжээгээр битүү жигд цасан бүрхүүлтэй, Хонгор, Шарын гол сумдын зарим газраар бага зэргийн хунгартай. Нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 8-11 см, Хүйтний гол, Бүрэн толгой орчмоор 14 см, цасны дундаж нягт Дархан, Орхон, Шарын гол сумдад0.14 гр/см3, Хонгор сумын нутгаар 0.19 гр/см3 байна. ОЖД-тай харьцуулахад цасны дундаж зузаан Дархан, Шарын гол сумдад 2 см-ээр бага, Хонгор, Орхон сумдад ОЖД-ийн орчим байна. Цасны дундаж нягт ОЖД-аас Хонгор суманд 0.04 гр/см3–ээр их, Дархан, Орхон, Шарын гол сумдад0.03-0.06 гр/см3–ээртус тус бага байна.
Нийт сумдын малын усан хангамж сайн, худгийн болон голын харзны ус, цасны усаар ундаалж байна. Орхон суманд мал оторлох, бог мал төллөх ажил үргэлжилж байна. Нийтсумдаармалд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна.
Агаар орчны чанар: Дархан-01 харуулын цэгт хүхэрлэг хий/SO2/, азотын давхар исэл /NО2/ гадаад орчны МNS4585-2007 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсонтохиолдолгүйөмнөх арав хоногоос бага зэрэг багассан. Tом ширхэглэгт тоосны /РМ10/ агууламж 1 удаагадаад орчны МNS4585-2007 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон. Шарын гол суманд агаар дахь бохирдлын үзүүлэлтүүдийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдолгүй өмнөх сарынхаас бага зэрэг багассан байна.
Гадаргын усны чанар: Хараа голын усны чанар, бохирдлыг тодорхойлох усны химийн шинжилгээний сорьцыг 1 дүгээр сарын 06-нд хөтөлбөрийн дагуу гадаргын усны Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод гэсэн хяналтын 2 цэгээс сорьц авч бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Сорьц авах үед гол битүү мөсөн бүрхүүлтэй байсан тул цооног гаргаж авсан. Шарын гол, Хүйтэний голууд ёроолдож хөлдсөн.
Хараа-Дархан /дээд/, Хараа-Дархан /доод/ хэсэгт голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг болох усанд ууссан хүчилтөрөгчийн /О2/ горим алдагдаагүй гадаргын усны MNS4586:98 стандартаас даваагүй байна.
Хаягдал усны чанар: Аймгийн төв цэвэрлэх байгууламж, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжуудын орж, гарч байгаа хяналтын цэгээс сорьц авч усны бохирдлын болон химийн үзүүлэлтүүдийн агууламжийг тодорхойлсон.
Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарттай харьцуулахад аймгийн төв цэвэрлэх байгууламжийн жинлэгдэх бодис /Ж/Б/ 2.6 дахин, аммонийн азот /NH4/ 4 дахин, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн аммонийн азот /NH4/ 3.4 дахин бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээж хэмжээнээс давж бохирдсон байна. Энэ нь усан дахь умбуур бодис болон органик бохирдлыг илэрхийлнэ.
1 дүгээр сарын дүнгээр аймгийн төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар 90.6 %, Шарын гол сумын цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар 66.6 %-тай байна.
2 дугаар сард гадаргын усны чанарын шинжилгээ хийгдээгүй Хараа гол, Шарын гол, Хүйтний голууд ёроолдсон байна.
Аймгийн төв цэвэрлэх байгууламж, Дархан Нэхий ХК-ний цэвэрлэх байгууламжуудын орж, гарч байгаа нийт 4 цэгээс сорьц авч шинжилгээ хийгдэж байна.
Ус судлалын чиглэлээр: 2 дугаар сарын 20-ны байдлаар Хараа гол, Шарын гол, Хүйтэний гол ёроолдож хөлдсөн. Шарын голынмөсний зузаан 29 см, Хүйтэний голын мөсний зузаан 72 см, Хараа голынмөсний зузаан 89 см хүрч ёроолдож хөлдсөн.Хөрсний хөлдөлт энэ сарын 20 -ны байдлаар гүн рүүгээ 191 см хүртэл хөлдсөн.
Дөрөв: Стандартчилал, хэмжил зүйн үйлчилгээний хүрээнд:“Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааг“Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. 17 дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэн худалдаандОрхон, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бүсийн аймгууд болон Улаанбааатар хотын нийт 150 гаруй ААНБайгууллагууд, 80 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож, Гран при (шилдэгийн шилдэг) оролцогчоор “Дархан хүнс” ХК, (Гэрчилгээ, цом)-оор, 2016 оны манлай бүтээгдэхүүнээр: “Хорих 435-р анги” Хөөрөгний даалин, “Эза салон” үндэсний хувцасны гэр бүлийн коллекци, “Дархан уран нэхмэл” Хонины ноосон хос цамц, Иргэн Отгонжаргал “Ясан сийлбэртэй морин хуур”, Иргэн Түвшинтөр “Жинсэн Хүннү дээл”, Иргэн Оюунчимэг “Солонгос нэхий загварын дээл”, “Монгол Нэхмэл” ХК-ийн Панчо, “Энэрэл цогцолбор” сургуулийн сурагчдын гар урлалын бүтээл, “Дархан Минж” ХХК, Иргэн Энхцолмон нар шалгарч, Шилдэг стендтэй оролцогчоор “Мөнх Ундрам” ХХК шалгарч, Үзэсгэлэнгийн тусгай шагналыг“Монгол урлал ” Уранчимэг хүртлээ.
17 дугаар жарны “Муу нүүрт” хэмээх ГАЛ БИЧИН жилийн шинийндөрөвний өдөр Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн нийт ажилтнууд “Дөрвөн бэрх” тэмцээнийг зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулсан бөгөөд багийн мэндчилгээ, оньсон тоглоом, монгол ардын хөлөгт даам, АХА асуулт хариулт, мэдлэг сорьсон асуулт, мөн Хамгийн сайхан үндэсний хувцастайэрэгтэй, эмэгтэйг шалгаруулж, урамшууллаа.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 27 дугаар зарлиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнджил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн өвөл- Цасны баяр” арга хэмжээг хэлтэсийн ажилтнууд төлөвлөгөөний дагуузохион байгууллаа. Цасны баяр арга хэмжээний хүрээнд цасан дээрх сумо, олс таталт, хөгжилтэй бөмбөг тэмцээнүүдийг зохион байгуулсан.
Тохирлын үнэлгээний чиглэлээр: Энэ тайлангийн хугацаанд баталгаажуулалтын зөвлөлийн хурлыншийдвэрээр тохирлын гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн 17 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээг олгож, 1 ААН-д санамж өгч, 10 аж ахуйн нэгжийн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж үүрэг даалгавар өглөө.
Дархан Нэхий ХК-ийн 2731 ширхэг үхрийн шир, 4000 ширхэг сарлагийн ширийг Итали улсруу, Баатарууд тэнгэр ХХК-ий 40 тн адууны махыг ОХУ-руу, 2 ш ямааны, 2 ширхэг хонины арьс Энэтхэг улс руу дээжинд өгч явуулах хүсэлтийн дагуу тохирлын үнэлгээ хийж 7 ширхэг гэрчилгээ олголоо.
Хэмжил зүйн баталгаажуулалтын чиглэлээр: Нийт 369 ширхэг хэмжүүр, хэмжих хэрэгслийг ээлжит баталгаажуулалтанд хамрууллаа. Үүнд: /Дулааны даралт 115, Эзэлхүүн хий шингэн-75, Механик цул-58, цахилгаан тооллуур-121/
Тав: Тайлангийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт 14, төлөвлөгөөт бус10, зөвлөн туслах үйлчилгээ 19, хяналт шалгалтыг хийж, давхардсан тоогоор40 аж ахуйн нэгж байгууллага, 7 иргэн хамрагдаж,дүгнэлт11,удирдамж39,акт 1,албан шаардлага 10, зөвлөмж 3–г тус тус гаргаж хүргүүлсэн байна. Хил хорио цээрийн хяналтаар 15 ААНБ, 1 иргэн-д49удаагийн хяналт хийн, 17 мал эмнэлэг болон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ баталгаажуулж, 1 мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээ олгов..
Тус газар нийт 12 өргөдөл гомдолирснээс барагдуулж хариу өгсөн 2, шийдвэрлэх шатандаа9,ирсэн бичиг 65,үүнээс хариу өгч шийдвэрлэсэн 6 шийдвэрлэх шатандаа шалгагдаж байгаа 23 бичиг байна.
Төлөвлөгөөт хяналтаар:1.Орхон дэлгэр ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг хамтран хийсэн. Дулааны цахилгаан станц, уурын зуух, 100 квт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухны байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаарих, Бага хүчин чадлын зуухны үйл ажиллагааг шалгах ХХ-аар бага, Хэмжүүр хэмжих хэрэгслийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсааар үнэлэхэдбага эрсдэлтэй тус тус үнэлэгдсэн.
2.Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Дархан-Уул аймгийн газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар МЦХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газар хувь буюу бага эрсдэлтэй, МХС ТӨК-ийн Дархан-Уул аймгийн газар хувь буюу бага эрсдэлтэй дүгнэгдсэн.
3.Ерөөлийн харгуй нөхөрлөлд Нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг шалгаххяналтхуудсаар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхэд 57.6 хувь буюу их эрсдэлтэй дүгнэгдсэн.
4.Дархан-Сондор ХХК, Дархан дээжис ХХК-дад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах хяналтын хуудас”-аар эрсдлийг үнэлэхэд тус бүр бага эрсдэлтэй үнэлэгдсэн
5.Нако түл ХК, Шарын гол энерго ХХК-д хамтарсан хяналт шалгалтыг хийсэн. Эдгээр хагас коксын үйлдвэрүүдийн эрсдлийг “Дулааны цахилгаан станц, уурын зуух, 100 квт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухныбайгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”, “Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, “Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар эрсдлийг үнэлэхэд бүгд их эрсдэлтэй үнэлэгдсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгсөн.
6.Төлөвлөгөөт шалгалт Нэгдсэн эмнэлэг, Мөнх-Ундрам ХХК, Шарын-гол Энергио ХХК-дад үргэлжилж байна.
7. Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа Бялхам ундраа эмийн санд хамтарсан төлөвлөгөөт шалгалт хийж Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах 3.3 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 66 оноо буюу 58.8%-тай их эрсдэлтэй үнэлэгдсэн тул 16 заалттай хугацаатай хамтарсан албан шаардлага өгсөн.
8. Гишүүт ХХК-ийн Гишүүт эмийн санд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах 3.3 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 36 оноо буюу 18.5%-тай бага эрсдэлтэй үнэлэгдсэн.Гишүүт эмийн сангийн 2 эмийн мэргэжилтэнд байгууллагын сургалт зохион байгуулсан.
9. Мөнх-Ундрам хүнс ХХК-ийн талх, нарийн боовны цехийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалт хийсэн.Шалгалтыг 1.7 кодтой “Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдлийг үнэлэхэд 22% буюу бага эрсдэлтэй дүгнэгдлээ. Шалгалтаар ариун цэврийн өрөөний гар угаах цэг халуун усгүй, гар хатаагч ажиллагаагүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлгээгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлт хангалтгүй, дотоод хяналт хангалтгүй зэрэг зөрчил илэрлээ. Зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
10. МХЕГ-ын 2016 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тандалт шинжилгээнд 2 ААНБ, 2 иргэний борлуулж байсан нийт 8 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүнийг МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэхээр хүргэсэн байна.Шинжилгээний хариу гараагүй байна.
Зөвлөн туслах үйлчилгээ:
1.НИК ХХК, МТ ХХК-д төлөвлөгөөт ЗТҮ үзүүлсэн. Шатахуун түгээх станц,байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтыг шалгах ХХ-аар Дархан сум дахь НИК ХХК-ийн ГТБА, МТ ХХК-ийн ГТБА-ууд бага, ШТС-ын үйл ажиллагааг шалгах ХХ-аар НИК ХХК-ийн ШТС-4 дунд, МТ ХХК-ийн ШТС-16, М Ойл ХХК-ийн ШТС-17 бага эрсдэлтэй үнэлэгдсэн. ЗТҮ-ээр дунд эрсдэлтэй үнэлэгдсэн НИК ХХК-ийн ШТС-4-т УАБ-ийн зөвлөмжийг гаргаж хүргүүлсэн.
3.Дархан Өлзийт хоршоо, Шарын гол цамхаг ХХК–д Нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг шалгаххяналтхуудсаар зөвлөн туслах хөтөлбөр боловсруулан,нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, техникийн нөхцөл шаардлагын талаар 2зөвлөмж гаргаж өгсөн.
4.Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн авто хэсгийн үйл ажиллагаандТусгай үйлчилгээний автотээврийн байгууллага, обьектыг шалгаххяналтын хуудсаарзөвлөн туслах үйлчилгээгхийж, зөвлөмж гаргасан. Нэгдсэн эмнэлгийн авто хэсэгт тусгай үйлчилгээний автотээврийн байгууллага, обьектыг шалгах хяналтын хуудас №5.36 –р шалгаж зөвлөн туслах үйлчилгээ хийсэн.
5.Болдбатгэрэгэ ХК-ний лаборатори, М-Ойл ШТС, НИК ХХК, Түвшинхолбоо ЭМТ, Бид эмнэлэгт зөвлөн туслах үйлчилгээг хэмжүүр хэмжих хэрэгслийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсааар үнэлэхэд бүгд бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
6.Нэгдсэн эмнэлэгт хамтарсан хэлбэрээр хийжхөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар эрсдлийг үнэлж9 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
7.Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Дархан-Уул аймгийн газар, Лха ХХК-д төлөвлөгөөт зөвлөн туслах хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэв.
8. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 5 иргэний үйл ажиллагаанд төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Хяналтын явцад 3 буюу 60 хувь нь хоолны дээж аваагүй, хөргөх төхөөрөмжийн хэмийг хянадаггүй, 4 буюу 50 хувь нь түүхий эд бэлэн бүтээгдэхүүнд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй зэрэг 21 зөрчил илрүүлж 13 буюу 62 хувийг арилгуулж, холбогдох хууль, дүрэм журмын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Хяналт үргэлжилж байна.
Импортын хяналтаар: Монгол Алтан тос ХХК-ий ОХУ-аас импортлосон 196.5 тн рапсын түүхий тосыг хяналтанд хамруулж 1 шийдвэр олгов.
Улаанбаатар гурил, Өег гурил ХХК,Дархан гурил тэжээл ХК-ий ОХУ-аас импортлосон 287 вагон буюу 19922 тнхүнсний улаанбуудайд 36 удаагийн хяналт хийж дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан ургамлын хорио цээр, чанарын шаардлага хангасан тул 36 шийдвэр олгон гаалийн хяналтанд шилжүүлж ажиллаа.
Дархан Нэхий ХК-ий БНХАУ-аас импортлосон 24 тн химийн бодисыг хяналтанд хамруулан шийдвэр олгон гаалийн хяналтанд шилжүүлэв.
Экспортын хяналтаар: Батбуудай, Сүмбэр коммодитиз, Тарс ХХК-ий БНХАУ-д экспортлосон 910т рапс, 45т нэг удаагийн савхны бэлдэцэнд нийт 7удаагийн хяналт хийн 15 ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ баталгаажууллаа.
Дархан Нэхий ХК-ий, Дархан Танери салбар, Технологи туршилтын албаны Тайланд, Голланд, Энэтхэг, Итали, Испани улсад экспортлох 11533 ширхэг сарлагийн хагас боловсруулсан хөх шир, үхрийн хагас болон гүйцэт боловсруулсан шир, хонь, ямааны хагас боловсруулсан арьснаас дээж авч аймгийн ХХААЖДҮГ болон Аршино ХК-ийн лабораторийн шинжилгээнд хүргүүлж ажиллаа.
3. Баатарууд тэнгэр ХХК-ий ОХУ-д экспортлох 500т үхэр, 500т адууны махнаас дээж авч УМЭАЦТөв лабораторид хүргүүлэн стандартын шаардлага хангасан тул 40т адууны маханд хяналт тавьж 2 мал эмнэлгийн гэрчилгээ баталгаажуулав.
4. Нэг иргэний хүсэлтийн дагуу ОХУ-д экспортлосон 1 мууранд мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээ олгов.
Лабораторийн шинжилгээгээр: Лабораторийн хэмжээнд өнгөрсөн сард нийт 45 аж ахуй нэгж байгууллага, 5 хувь хүний322 сорьцонд 1352 үзүүлэлтээр, 176 арчдасанд 176 үзүүлэлтээр, 34 агаар 117 үзүүлэлтээр, 19 ариун 39 үзүүлэлтээр 9530400 мян/төгрөгний төлбөртэйхяналтыншинжилгээг хийж гүйцэтгэсэн. Шаардлага хангаагүй сорьц илрээгүй. 13 арчдаснаас E.Coli илэрсэн.
- Шинжилгээнд шаардлагатай 1219 шил савыг угааж, 7,5 л урвалж бодисыг найруулжшинжилгээний бэлэн байдлыг хангаж ажилласан.
Төлөвлөгөөт бус хяналтаар:
1. Тэгш-Цацрал ХХК нь Ойн тухай хуулийг зөрчин хууль бусаар мод бэлтгэсэн тул 5,7 м3 модыг улсын орлого болгон хурааж 2880,0 мянган төгрөгний шийтгэвэр ногдууллаа.
2. Дархан сумын 8-р цэцэрлэгээс гаргасан хүсэлтийн дагуу тус цэцэрлэгийн халаалтын зуухны ашиглалтад төлөвлөгөөт бус хяналт хийсэн. Зуухны цэвэр усан хангамжийн шугамыг дулааны шугамтай хамт угсрахдаа зургийн дагуу хийгээгүй зөрчил илэрсэн. Бага хүчин чадлын зуухны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Зөрчлийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, цаашид авах арга хэмжээг тусгасан УАБ-ийн дүгнэлт гаргаж хүргүүлсэн.
3. Алтан хүнс групп ХХК-ийн архины үйлдвэрийн ажлын байрны хими, физикийн хүчин зүйлд хэмжилт хийж хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар эрсдлийг үнэлэхэд 43,3% буюу дунд эрсдэлтэй байна
4. Аж ахуйн нэгжийн ирүүлсэн гомдлын дагуу Намирын ундарга эмийн сан, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт хийгдэж байна.
5. Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу Сэйнт Жон боско сургалтын төвд төлөвлөгөөт бус хамтарсан шалгалтыг хийж 1.10 кодтой Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд 85%-тай их эрсдэлтэй үнэлэгдсэн. Зөрчлийг арилгуулахаар 14 заалт бүхий хугацаатай хамтарсан албан шаардлага хүргүүлсэн.
6. МХЕГ-с ирүүлсэн 01/07 тоот хяналт шинжилгээ хийх удирдамжийн дагуу ОБЕГ-ын харяъяа УНГ-ын Дархан салбарын үрийн агуулахад хадгалагдаж байгаа 2014 оны 4 сортын 1179,1 тн, 2015 оны 2 сортын 375,9 тн үрийн буудайнаас 28 дээж авч ТУҮХЦ-ийн лабораторит өгсөн. Шинжилгээний хариу гараагүй байна.
7. Засгийн газрын 480 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймагт хувиарлагдсан 322 тн буюу 16100 боодол хадлангийн өвснөөс Орхон сум 65,2 тн буюу 3260 боодол, Дархан сум 81,6 тн буюу 4080 боодол, Хонгор сум 89,6 тн буюу 4480 боодол өвсийг УНСалбараас авч дууссан. Шарын гол сум хувиарт 61,2 тн буюу 3060 боодол өвсөө татаж авах ажил үргэлжилж үүнд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилгүй, өвс нь MNS 0592:2008 стандартын шаардлага хангасан.
Зургаа. Сум орон нутгийн талаар:
Дархан сум:Äàðõàí сумын ЗДТГ-аас 2016 оны 01 äүгээð ñàðûí 25-íы ºäðººñ 02 äугааð ñàðûí 19-íий ºäðèéã хүртэлх хугацаанддараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:
2016 оны 1 сардДархан суманд 171 хүүхэд шинээр мэндэлж, 42 хос гэрлэлтээ бүртгүүлж, 9 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхэд үрчлэгдэж, 43 хүн нас барсан мэдээ байна.
Сумын ЗДТГ 18-н багийн хэмжээнд төрийн үйлчилгээг 4070 иргэнд үзүүллээ.
1 дүгээр сарын 28-31-ний өдрүүдэд “Залуучууд театр”-т зохион байгуулагдсан “Цагаан сар” үзэсгэлэн худалдааны үеэр “Найрамдал” талбайд зохион байгуулагдах авто машинтай иргэдийн худалдааны зөвшөөрлийг олгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллаа.
Дархан сумын 2015 оны “Хөдөлмөрийн аварга” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 02 дугаар сарын 04-ний өдөр Залуучууд театрт зохион байгуулжхөдөлмөрийн аварга байгууллага, баг, иргэнийг шалгарууллаа.
Цагаан сарын баярын өдрүүдэд /02 сарын 08-02 сарын 12/ Дархан сумын Засаг даргын Тамгын газарт хариуцлагатай жижүүр гаргалаа.
Дархан сумын ЗДТГ-ын дарга ЗДТГ-ын мэргжилтнүүд, багийн Зохион байгуулагч нартай 2016 онд хамтран ажиллах Үр дүнгийн гэрээг байгууллаа.
“Локус Монгол” ХК-ний гүйцэтгэсэн тус сумын 8-р цэцэрлэгийн камержуулалтынажилтай сумын Засаг дарга танилцаж хүлээн авлаа.
Дархан сумын Засаг дарга, НААҮГ-ын дарга,багийн Засаг дарга нар, СӨХ-ны гүйцэтгэх захирлуудтай хамтран 13, 14, 16-р багуудын орон сууцны хороолол дотор байрлах хогийн савны байршил, хог таталтын ажилтай танилцаж, цаашид стандартын хэмжээтэй хогийн сав байрлуулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 2016 оны 02 дугаар хурлаар 2 иргэний төслийг хэлэлцэж, иргэн Т.Одсүрэнд 8,0 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ.
Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААНБ-ын төслийн материалыг хүлээн авахаар тогтлоо.
Сумын татварын орлогоор 1 дүгээр сард 121,6 сая төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 65,6 сая буюу 53,9 хувьтай байна.
Хоёрдугаар сард ИТХ, ЗДТГ-ын 101,4 сая төгрөгийн санхүүжилт олгохоос эхний ээлжийн шаардлагатай санхүүжилтэнд 40,0 сая төгрөг олголоо.
www.facebook.com /Дархан сум/ хуудас, www.darkhan.mn вэб сайт болон орон нутгийн DBS, ЛХА, NBSтелевиз, төвийн ETV, TV9, телевиз МҮОНТ-ийн “ММ” агентлагийн мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан Дархан сумын Засаг дарга, түүний тамгын газраас хийж хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар зурган хэлбэрээр 25 мэдээ, дүрсэн хэлбэрээр 23 мэдээг иргэдэд сурталчилан, мэдээлэл өгч ажиллаа.
Дархан сумын ЗДТГ-ын “Иргэдэд Үйлчлэх Төв”-д нийт73 иргэн 79гомдол, санал, хүсэлтирүүлснээс 22 асуудлыг шийдвэрлэсэн, 10 асуудлыг холбогдох байгууллагуудад мэдэгдлээ.
Мэдээ, тайлан /судалгаа/:
Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст аймгийн Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах санал, 1 дүгээр сарын онцлох ажлын тайлан, Хөдөлмөрийн баатар, гавъяатуудын судалгааг, Нийгмийн хөгжлийн хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай НҮБ-ын конвенцийг 2013-2016 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тайланг цахим хаягаар, Нийтийн Аж ахуй үйлчилгээний газарт Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1049 аж ахуй нэгжийн судалгааг, Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст ХАСХОМ 1, ХАСХОМ 2, ХАСХОМ 3, ХАСХОМ 4 тайланг, Аймгийн ХХААГ-т Хоол үйлдвэрлэж буй аж ахуй нэгжийн болон өвөлжилт хүндрэх эрсдэлтэй багуудын судалгаа, Мал эмнэлэг, үржлийн 4 нэгжийн гэрээт малчин, мал бүхий иргэдийн нэрс, малын төрөл тоо, толгойн нэгдсэн товчоог, аймгийн Бүртгэл, статистикийн газарт Том малын зүй бусын хорогдолын мэдээгээр 2 мал хорогдсон талаарх мэдээ, 3, 10, Өргөө багуудын ажиллах хүчний судалгаа, ойн аж ахуй, мал эмнэлэгийн аж ахуй нэгжийн хураангуй болон дэлгэрэнгүй мэдээг /ААНБ-1, ААНБ-2 маягт/-ын дагуу, 34 аж ахуй нэгжийн аж үйлдвэрийн мэдээг, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст Дархан сумын хэмжээнд орц подвальд амьдарч байгаа 103 хүүхдийн судалгаа, “Хүүхдийн эрхийн шалгуур үзүүлэлт”-ийн мэдээллийг, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэстДархан сумын Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд 2013-2015 онд хяналт шалгалтын байгууллагуудаас хийгдсэн шалгалтаар ирүүлсэн зөвлөмж, албан шаардлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст харъяалалгүй ахмад насны судалгааг, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 35 хүртэлх насны2-оос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 150 хүртэлх толгой малтай, 18 малчин өрхийн судалгааг тус тус хүргүүллээ.
- Хоёр. Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаар:
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны мөнгөн тэтгэмжид шинээр 21 иргэн, сунгалтанд 12 иргэн хамрагдаж гэрээ байгууллаа.
Амьжиргаа дэмжих зөвлөлийн ээлжит хурлыг хийж 105 иргэний материал хүлээн авч 100 иргэний хүсэлтийг НХҮХ-т хүргүүллээ.
Сумын ЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудад сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
Турк сургуультай хамтран амьжиргааны түвшин доогуур орц хонгилд амьдардаг 100 өрхөд 400,000 гаруй мянган төгрөгийн хүнсий бүтээгдэхүүн олголоо.
Гурав. Дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ, байгаль орчны талаар:
Шарын гол ХК-тай хамтран 10-р сарын 09-ний өдрөөс эхлэн гэр хорооллын 9 багийн 24 нүүрс борлуулах цэгээр дамжуулан 02-р сарын 19-ний байдлаар давхардсан тоогоор 49540 өрхөд198163 шуудай нүүрсийг борлуулаад байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан Дархан сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээгзохион байгуулж 2334 иргэн, 438 ААНБ 33680 м2 талбайн 260 м3 цас, мөс, хогийг цэвэрлэлээ.
Сумын Засаг даргын 2016 оны А/13 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор 1-16, Малчин, Өргөө багуудын нутаг дэвсгэртүйл ажиллагаа явуулж байгаа Утаат тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүйхүнсний дэлгүүр, баар, рестарон нийт 171 ААНБ-дад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатайгаар хийхэд 4-р баг “Оюу” хүнсний дэлгүүр, Өргөө баг “Сод” хүнсний дэлгүүр, 7-р баг “Буян” хүнсний зах дээр иргэн н.Нарантуяа, 9-р баг “Дэвжих Гэрэл” хүнсний дэлгүүр нь Утаат тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй далд хэлбэрээр тамхи худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлж “Тамхины хяналтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтын дагуу тус бүрийг нь 50.000 төгрөгөөр торгож, дахин далд хэлбэрээр тамхи худалдан борлуулахгүй байх талаар анхааруулга өглөө.
Мөн 12-р багийн 16-р байрны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг“Тринититрейд” ХХК-ний Тана, “Туж дархан” ХХК-ний Бүжин хүнсний дэлгүүрүүдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийгаймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 28-ны өдрийн А/409 тоот захирамжаар цуцалсан боловч01-р сарын 29, 02-р сарын 03-ны өдрүүдэд шалгалтаар ороход удаа дараа архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил илэрсэн тул сануулга өгч ажиллалаа.
- Тус сумын 18 иргэний ирүүлсэн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2016 оны А/40 дугаар захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газар, 16-р сургуулийн дунд байрлах нийтийн эзэмшлийн талбайд 02-р сарын 02-ны өдрөөс 02-р сарын 07-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаатай түр зах ажиллуулах шийдвэр гарган түр захын үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газартай хамтран хяналт тавьж ажиллалаа.
Дөрөв. Хөдөө аж ахуйн талаар:
2016 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар сумын хэмжээнд өссөн дүнгээр 30301 хээлтэгч төллөхөөс 60 хээлтэгч төллөж 60 төл гарч, том малын зүй бусын хорогдолын мэдээгээр 2 мал хорогдоод байна. Мэдээг аймгийн ХХААГ-т цахим хаягаар хүргүүллээ.
Дархан сумын бэлчээрийн газрын хүрэлцээний судалгаа болон малчин өрхүүдээр явах замын чиглэлийг аймгийн ХХААГ-т цахим хаягаар хүргүүллээ.
Дархансумын малчин өрхүүдээр явах замын чиглэл болон аймгийн Засаг даргын Дархан сумын Малчин багийн 10 өрхийн өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хүрээнд явах замын чиглэл, зураглалыг гарган аймгийн ОБГазарт цахим хаягаар хүргүүллээ.
2016 оны 02-р сарын 15-16-ны өдрүүдэд Улсын нөөцөөс буцалтгүй тусламж хэлбэрээр малчдад үнэгүй олгох 4080 боодол өвсийг мал бүхий 9 багийн 553 өрхөд хуваарилан өглөө.
Арьс ширний урамшуулалд хамрагдахаар 58 иргэнматериалаа ирүүлснийг шалгаж аймгийн ХХААГ-тхүргүүллээ.
“Дархан эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд эзэнгүй золбин 640нохой устгахад хяналт тавьж ажиллалаа.
Төв аймгийн Баяндэлгэр суманд хонь ямааны цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг390малтай өрхөд хүргүүллээ.
Шарын гол сум:
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:
Дээд газар болон яам, агентлаг, аймгийн ИТХ, ЗДТГ, бусад ААНБ-уудаас нийт 30 баримт бичиг ирснээс эргэж хариу явуулах 5 албан бичгийг холбогдох албан тушаалтíóóäààñãàðãóóëàíõ¿ðã¿¿ëæ, 4 бичгийн хугацаанд нь хүргүүлж хугацаа болоогүй 1 албан бичиг байна. Засаг дарга, түүний Тамгын газраас нийт 37 албан тоот гадагш явуулæ, ñумын Засаг даргын 6 захирамж гарч, иргэд хөдөлмөрчдөөс 14 өргөдөл гомдол, санал õ¿ñýëò ирж хуулийн хугацаанд øèéäâýðëýñýí.
Төрөөс иргэдэд үзүүлдэг иргэний бүртгэлийн үйлчилгээг зохих түвшинд хүргэж үйлчиллээ. Үүнд:
- 1.Төрсний гэрчилгээ-19
- 2.Гэрлэлтийн ãýð÷èëãýý-1
- 3.Гэрлэлт цуцлалт-1
- 4.Нас баралт-4
- 5.Эцэг тогтоолт-5
- 6.Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн-17
- 7.Цахим иргэний үнэмлэх олголт-27
- 8.Ñóì, áàã õîîðîíäûí øèëæèëò õºäºë㺺í-14
- 9.Äàõèí îëãîëòîîð òºðñíèé ãýð÷èëãýý-0
- 10.Äàõèí îëãîëòîîð íàñ áàðñíû ãýð÷èëãýý-4
- 11.Шилжин ирсэн-3
- 12.Шилжин явсан-16 байна.
Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:
2 дугаар сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 13,6 сая төгрөг гүйцэтгэл 7,2 сая төгрөг байна 52,9 хувийн биелэлттэй байна. Зарлагын төөлөвлөгөө 93,3 сая төгрөг гүйцэтгэл 80,0 сая төгрөг байна. Санхүүгийн дэмжлэг 55,2 сая төгрөг байхаас 47,1 сая төгрөг буюу 85,3 хувийн биелэлттэй байна. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөр 15,1 сая төгрөг төвлөрсөн байна.
Суманд үйл ажиллагаа явуулж буй нийгмийн даатгалын шимтгэлтөлөгч 14байгууллагаас ºññºí ä¿íãýýð 94,0 сая.òºã, сайн дурын 645даатгуулагчаас 15700,0 сая.төг, эрүүл мэндийн даатгалд 126хүний 2356,8 ìÿí.òºã, нийт сангийн харилцах дансанд 112,8 мян.төг-ийн шимтгэлийг төвлөрүүлээд байна.
Íèéò îëãîñîí çàðëàãûã õ¿ñíýãòýýð õàðóóëáàë:
Ä/ä | Олгосон тэтгэвэр, тэтгэмж, зардлууд | Хүний тоо | Зардлын дүн /мян.төг/ |
1 | Өндөр насны тэтгэвэрт | 747 | 256010052 |
2 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэрт | 502 | 161051250 |
3 | Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт | 123 | 31695942 |
4 | Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжинд | 36 | 4923600 |
5 | Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд | – | 69067,2 |
6 | Ажилгүйдлын тэтгэмæинд | 27 | 10000000 |
7 | Оршуулгын тэтгэмжинд | 4 | 2480000 |
8 | Ýìèéí ñàíãèéí çàðäàëä /хөнгөлөлт/ | 6214 | 59430,7 |
9 | ҮОМШӨ-ний тэтгэмж | 0 | 0 |
Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:
Шарын гол сум дахь Цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтыг тогтмол хийж, гэр хороолол болон хөдөөгийн чиглэлийндуудлага мэдээлэлд түргэн шуурхай очиж зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Цагдаагийн тасгийн жижүүрийн шуурхай албанд 2016 оны 02 äóãààð сард иргэд, аж ахуйн нэгжбайгууллагаас 65дуудлага мэдээлэл хүлээн авсан, ìºí ýðã¿¿ë øàëãëòààð 45 çºð÷èë èëð¿¿ëýí àæèëëàñàí áàéíà. ¯үнээс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 17, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 26 ирсэн байна. Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай, олон нийтийн газарт замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нийгмийн хэв журам сахиулах эргүүлийн үүргийг давхардсан тоогоор25 офицер, 69 цагдааг өдрийн цагаар болон орой 18 цагаас 02 цаг хүртэл ажиллуулж 97 зөрчил илрүүлэн, давхардсан тоогоор 152 аж ахуйн нэгжийн харуул манааны сонор сэрэмжийг шалгаж, хууль зүйн зөвлөгөө өгсөн. 254 тээврийн хэрэгсэл шалгаж, ахуйн хүрээний дуудлаганд 43 удаа очиж үйлчлэн ууж согтуурсан 41 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэн өгч, 13 иргэнийг ар гэр асран хамгаалах хүнд нь хүлээлгэн өгсөн байна. 21 тээврийн хэрэгслийг журмын хашаанд түр саатуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг илрүүлж, 12 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч, давхардсан тоогоор79 дэлгүүр, баар цэнгээний газар болон аж ахуйн нэгжийн цагийн хуваарь үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын хэмжээнд дараах хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион явуулж байна.
Цагдаагийн тасаг нь 2016 оны 02 äóãààð сардиргэд, аж ахуйн нэгжбайгууллагааснийт 43гомдол, мэдээлэл хүлээн авч õóóëèéí õ¿ðýýíä øèéäâýðëýñýí áàéíà. Ýð¿¿ë øàëøàëòààð 45 çºð÷èë èëð¿¿ëýí àæèëëàñàí.Энэхугацаанд гэмт хэргийн шинжтэй 17-н гомдол мэдээлэл, захиргааны зөрчлийн шинжтэй71 гомдол мэдээлэл хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Хүлээн авсан гомдол мэдээллийг хэргийн өнгөөр нь авч үзвэл:
Хүнийг алах-0, хүчиндэх-1, дээрэмдэх-0, танхайрах 0, õóëãàéëàõ ãýìò õýðýã- 2, ИЭЧЭМЭ гэмт хэрэг -8, бусдын өмчийн эсрэг-0, ХАБЭ гэмт хэрэг-3, Гал түймрийн гэмт хэрэг-2, залилан-0, áàéãàëü îð÷íèé ýñðýã ãýìò õýðýã-0,бусад -1
Хүлээн авсан захиргааны шинжтэй гомдолмэдээллийгөнгөөр нь авч үзвэл:
Гудамж талбай олон нийтийн газартжижгээр танхайрсан 6 зөрчил, цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн áàéõã¿é, гэр орондоо түгшүүр төрүүлж агсан тавьсан 17 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 15 зөрчил, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10,зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундааны зүйл бусдад зарж борлуулсан зөрчил áàéõã¿é, 21 насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа зарж борлуулсан çºð÷èë áàéõã¿é, çºâøººðëèéí ýðõã¿é ¿éë àæèëëàãàà ÿâóóëñàí àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãà áàéõã¿é , àòâî çàìûí æóðàì çºð÷ñºí -20, áóñàä -3 òóñ òóñ á¿ðòãýãäñýí байна. Энэ сард нийт71 захиргааны зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл шийдвэрлэсэн байна.
Шийдвэрлэлтийн байдал нь:
Эрүүгийн хэрэг үүсгэсэн 5, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн 7, Харъяалалаар шилжүүлсэн -1, / үлдэгдэл 4 / Нийт 17гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл шийдвэрлэсэн. Захиргааны зөрчлийн 42-н материалаас 36-г шийдсэн áà ¿ëäýãäýë 6 çºð÷èë õóãàöààíäàà øàëãàãäàæ áàéíà.
Гал унтраах аврах 55-р анги 2-р сард Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Цагаан сар” нэгдсэн удирдамжын дагуу Шарын гол сумынГал түймэр унтраах Аврах 55 дугаарангийн Онцгой байдлын ахмад Х.Отгонбат захирагчтай 1-р салааны бүрэлдэхүүн Шарын гол сумын Санжинт багОйчдын 8,9,11,12,13,14,15-р гудамж, Онцгой байдлын ахмад И.Жахыт захирагчтай 2-р салааны бүрэлдэхүүн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 2,3,4,5,6,7,10,19-р гудамж, Онцгой байдлын дэслэгч Б.Түвшинтөр захирагчтай 3-р салааны бүрэлдэхүүн сумын Дархан багийн Хоккейчидын1,2,3,4,5,6,7,8-р гудамж, Тайгын 1,2,3,4,5,6,7,8-р гудамж, Ойн1-р гудамж, онцгой байдлын ахмад Н.Ууганжаргал захирагчтай 4-р салааны бүрэлдэхүүн Шарын гол сумын Дархан багУурхайчдын 1,2,3,4,6,7,8,9,10,11,12-р гудамж, Тосгоны1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р гудамж, Онцгой байдлын ахлах ахлагч Б.Бахадбек, ахлах ахлагч Э.Хангал нар Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 1,1-р гудамжнаас 1,8-р гудамжны айл өрхүүдээр галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг2016.02.01-нээс 2016.02.08-ны хугацаандзохион байгуулж, ард иргэдэд заавар зөвөлгөөг өгч ажилласан. |
Шалгалтанд гэр хорооллын 2 багийн 60 гудамжны/Ойчдын, Уурхайчдын, Тосгоны, Тайгын, Хоккейчдын, Ойн/ нийт 464 айл өрх, 1320 ард иргэд хамрагдаж Үзлэг шалгалтаар нийт 73 зөрчил илэрснийг хугацаатай үүрэг өгч ажилласан байна.
Гал унтраах аврах 55 дугаар анги 2 дугаар сард Гал түймрийн дуудлага-1, Ослын дуудлага-1 хүлээн авч ажиллаа.Үүнд:
- Гал түймрийн дуудлага-2
- Гал түймрийн зөрчлийн дуудлага-1
- Ослын дуудлага-1тус тус хүлээн авч ажиллаа. Үүнд:
2016.01.25-ны 14 цаг 00 минутанд иргэн Г.Батжаргал 99998822 дугаарын утсаар “Очир ундраа” ХХК-ний Алтны уурхайн харуулын постонд гал гарч байна гэсэн дуудлага өгсний дагуу Гал унтраах, аврах 55-р ангийн 2-р салаа нь салааны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч-1, жолооч-1, аврагч гал сөнөөгч-4 нийт 6 албан хаагчийн бүрэлдэхүүн АЦ-40у маркийн ДАА 29-12 улсын дугаартайавтоцистернтэй 8,5 км замыг туулануг хаягаар 14 цаг 20 минутанд хүрэлцэн очиход Дархан-Уул аймгийн Хонгор сум 2-р баг Буурт гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “Очир ундраа” ХХК-ний Алтны уурхайн 2Х2 хэмжээтэй харуулын постонд гал гарч байсныг 14л шатахуун, 200л ус зарцуулан 20 минут ажиллаж унтраасан. Гал унтраах, аврах 55-р ангийн 2-р салаа анги байрлалдаа 15 цаг 15 минутанд ирсэн.
2016.02.06-ны 11цаг 00 минутанд иргэн Б.Энхээ95456326 дугаарын утаснаас Санжинт багийн Ойн задгайд “Модны аж ахуй Алтны уурхайн” манаач иргэн Б.Энхээгийн Пажеро маркийн УНД 18-25 автомашин шатаж байна дуудлага өгснөөр Галтүймэр унтраах, аврах 55 дугаар ангийн гал унтраах зориулалтын ДАА 29-12 улсын дугаартай АЦ-40у автоцистерн, ДАА 18-33 улсын дугаартай ТСВ-6 ус тээвэрлэгчтэйофицер 1 , жолооч 2, аврагч гал сөнөөгч 4, нийт 4 км замыг туулж 11 цаг 05 минутанд хүрэлцэн очиж байлдааны тархалт хийж, 400л ус, 8л шатахуун зарцуулан 10 минут ажиллан 11 цаг 15 минутанд бүрэн унтраасан байна.
2016.02.09-ны 03 цаг 15 минутанд иргэн А.Очхүү 99398354 дугаарын утаснаас Хайрхан багийн 8-р байрны 2 орцны 3-р давхарт Утаа гарч байна гэсэн дуудлага өгснөөр Галтүймэр унтраах, аврах 55 дугаар ангийн гал унтраах зориулалтын ДАА 29-12 улсын дугаартай АЦ-40у автоцистерн, ДАА 18-33 улсын дугаартай ТСВ-6 ус тээвэрлэгчтэйофицер 1 , жолооч 2, аврагч гал сөнөөгч 4, нийт 2 км замыг туулж 03 цаг 17 минутанд хүрэлцэн очиход 2-р орцны 3 давхартхананд дулаалга хийсэн дулаалганаас утаа уугиж байсныг байрны ард иргэд өөрсдөө унтраасан байсан.
2016.02.08-ны 16 цаг 00 минутанд иргэн Гэрэлцэцэг99759190 дугаарын утаснаас Шарын голын наана мал ус уудаг газар үхэр усанд унасан байна гэсэн дуудлага өгснөөр Галтүймэр унтраах, аврах 55 дугаар ангийн бэлтгэл ээлж ДАР 20-55 дугаартай шуурхай албаны автомашинтай офицер-1 , жолооч-2, аврагч гал сөнөөгч-4, нийт 6 км замыг туулж 16 цаг 05 минутанд хүрэлцэн очиход Шарын гол сумын Санжинт багийн нутагт орших Шарын голоос хойд зүгт 50м-т орших, ШГХК-ны шороон Отвалын дорустай ухсан нүхэндулаан хүрэн гунжин үнээ унасан толгой нь цухуйж байсныг 16 цаг 20 минутанд татаж гарган Сумын малын эмч Н.Энхтайванд мэдэгдэж эзнийг нь тогтоож иргэн Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн.
Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын
бодлогын хүрээнд:
СӨБ: Цагаан сарын баярыг угтан сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд цагаан сарын ёс заншил, өв уламжлалыг танин мэдүүлэх, зорилгоор 2,14,17,19 Цэлмэг цэцэрлэгүүд “Өглөөлөг” арга хэмжээг зохион байгуулж багш сурагчдыг хамрууллаа. Мөн СӨБ-ын хүүхдүүдийг ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн төвтэй хамтарч үзлэг шинжилгээг тогтмол хийлгэж, витаминжуулалтынаян зарлаж ажилласнаар хүүхдүүдийн өвчлөл багасаж байна. Сургалт хүмүүжлийн ажлын хүрээнд багш, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нээлттэй хичээл зохион байгуулж, дүрслэх урлаг, дүрс наамал хийж ажиллалаа.
Ерөнхий боловсролын сургууль: Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Өсвөр үеэ мансуурлаас аварцгаая” аян зохион байгуулагдаж Дархан- Уул аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжитэн аймгийн ГХУС зөвлөл хамтран ажиллалаа. Энэ үеэр 6-12 дугаар ангийн сурагчдаас түүврийн аргаар цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн дагуу санал асуулгыг авч нэгтгэн сумын ИТХ-д танилцууллаа. Мөн Цагаан сарын баяртай холбогдуулан Ардын ёс заншлаас суралцья, Зочин багш арга хэмжээг зохион байгууллаа.
Сумын Ýрүүл мэндийн төвд амбулторийн нийт үзлэг 1967, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 408, идэвхитэй үзлэг 225, өмнөх оныхтой харьцуулахад аìбулторийн үзлэг 509 тохиолдлоор,үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 138 тохиолдлоор идэвхтэй үзлэг 58 тохиолдлоор тус тус буурсан байна.
Өвчний учир хийх үзлэг 1066, гэрийнидэвхитэй үзлэг 245, өмнөх оныхтой харьцуулахад өвчний учир хийх үзлэг 227 тохиолдлоор, гэрийн үзлэгийн тоо 89 тохиолдлоор буурсан байна.
Æèðýìñíèéõÿíàëòàíä 54 эх, шинээр 9 ýõ хяналтанд орсон áàéíà.Íèéòäóóäëàãà 400, үүнээс алсын дуудлага 5, өмнөх оныхтой харьцуулахад дуудлага 106 тохиолдлоор алсын дуудлага 1 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Нийгмийн халамжийн сан тайлангийн хугацаанд АДЗ-ийн хурлыг 1 удаа хийж байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч буй иргэний нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 11 иргэндбайнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 11 иргэнд мөнгөнтэтгэмжийг, 1 иргэнд ихэр хүүхдэд нэг удаа олгох мөнгөн тусламжийг тус тус шинээр тогтоож олгохоор шийдвэрлэсэн.
Нийгмийн халамжийн ХҮМ програм шинэчлэгдэн нийгмийн халамж үйлчилгээний мэдээллийн системд шилжиж байгаатай холбогдуулан халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж авагч 45 иргэний мэдээллийг баталгаажуулсан.
Амжиргааны түвшний үнэлгээгээр1-17 дугаар бүлэгт багтсан өрхүүдийн мэдэгдлийг тараан олгон 2013 оны 12 сарааас хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэн ажилласан.
Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:
Засаг даргын орлогч, Санхүүгийн алба, Багуудын Засаг дарга, МЭҮТ, нярав нарын бүрэлдэхүүнтэй сумын аюулгүйн нөөцөнд байсан хуучин өнжмөл болон шинэ өвсийг худалдан борлуулах талаар хуралдаж өнжмөл өвсийг малчин, мал бүхий иргэдэд борлуулав. Мөн аймгийн онцгой байдлын газраас сумын нийт малчин, мал бүхий өрхөд аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тараах болсонтой холбогдуулан Дархан-Уул аймагт өвс тараах ажлыг зохион байгуулав.
Арьс ширний урамшуулалд 58 хоршооны гишүүн малчин хамруулав.
Сар шинийн баярын өдрүүдээр Цасан болон шороон шуурга болох талаар Цаг уурын станц, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэдээ, сэрэмжлүүлгийн дагуу малчид, тал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ тараалаа. Мөн цаг уурын станцтай хамтран цасны хэмжилт хийж ажиллалаа.
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн
Салбарын бодлогын хүрээнд:
Сумтай хил залгаа орших Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг болох Шар хөтөлийн ордны орчмын газрыг хууль бус гар аргаар алт олборлогч иргэд ухаж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд гаднаас ирж түр оршин сууж суурьшиж байгаа иргэдийн тоо нэмэгдэж улмаар тус сумынбайгаль орчин болон төвийн орчмын эмх цэгцтэй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаатай холбогдуулан Цагдаагийн тасаг багийн засаг дарга нартай хамтран суманд түр оршин суугаа 32 иргэн, тэдгээрийн хэрэглэж байгаа тээврийн хэрэгсэл, эд, зүйлсийг бүртгэлжүүллээ. Мөн иргэдэд хууль танилцуулж, иргэний эрх үүргээ биелүүлэх, сумын иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, хог хаягдлаа эмх цэгцтэй амьдрах, талаар анхааруулж ажиллалаа.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал нар хамтран Шарын голын голдролын дагуу хууль бусаар алдт олборлогч иргэдийн шороо угааж бохирдуулдаг 2 цэгт хэмжилт зураглал гаргаж хяналт тавьж байна. Гол бохирдуулж байгаа байдалд сар шинийн амралтын үеэр нийт 9 удаагийн эргүүл шалгалт хийж, гол дотор угааж байсан 12 иргэний үйлдлийг таслан зогсоолоо.
Үйлдвэрлэл үйлчилгээ эрүүл ахуйн чиглэлээр: Шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх 19-р цэцэрлэгийн багш ажилчид болон хүүхдүүдийн эрүүл мэндийн дэвтрийг баталгаажуулж ундны усны аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн МХГ-ын лабораторт усны дээжийг шинжлүүллээ. Мөн 17,19-р цэцэрлэгт хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
Сумын төвийн цэвэрлэгээг тогтмол хийж хог түр хадгалах 6 цэг, таван давхрын байруудын 50 пункер, гэр хорооллын айл өрхүүд, аж ахуй нэгж байгууллагын хогийг тээвэрлүүлж ажиллалаа. Үүнд: Хог түр хадгалах цэгүүдээс 140 тн, 5 давхрын пункеруудээс 88тн, аж ахуй нэгж байгууллагаас 16 тн, гэр хорооллын 191 өрхөөс 266 тн нийт 510 тн хог тээвэрлэлээ.
Долоо. Сум, орон нутгийн талаар:
Сумын “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээг 2016.02.04-ний өдөр зохион байгуулж 32 бөхийн барилдаан, шагайн харваан тэмцээн явагдлаа. Мөн энэ үеэр Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж цагаан идээ, ул боов, үндэсний хувцас, гутал, бууз банш, бэлэг дурсгалын зүйлсээр 20 иргэн хамрагдлаа.
Цагаан сарын баяртай холбогдуулан “Хөдөлмөрийн баатар гавьяат”-ууддаа хүндэтгэл үзүүллээ. Шинийн нэгний өглөө Хөдөлмөрийн баатар гавьяатууд болон ААНБ-ын удирдлагууд, төрийн албан хаагчид төрийн золголт арга хэмжээнд оролцож хүндэтгэл үзүүллээ.
Найм. Цаг үеийн бусад мэдээлэл:
“Шайбтай Хоккей – 2016” ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн болов.Энэ сарын 21-24ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын Тамгын газар, Монголын Шайбтай Хоккейн ахмадын холбоотой хамтран “Шайбтай Хоккей – 2016” ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сумд болон Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудаас нийт 7 баг оролцсон юм. Тэмцээний 1-р байрыг Улаанбаатар хотын “Жалам хар” баг, 2-р байрыг Эрдэнэтийн “Хангарьд” баг, 3-р байрыг Улаанбаатар хотын “Алтан од” багууд тус тус эзэлжээ.
Сумын 2 дугаар сарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо.
Зөвлөлгөөнөөр хуваарийн дагууЦагдаагийн тасаг гэмт хэргийн талаар, 2-р сургууль сургалт хүмүүжлийн талаар хийсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, мэдээ мэдээлэл хийлээ. Удирдах ажилтны зөвөлгөөнд төсөвт байгууллагын удирдлагууд болон ШГХК, ДШГТӨХК-ний төлөөллүүд оролцож санал шүүмжлэлээ өгч ажиллалаа.
Орхон сум: Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 02 дугаарсард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Сумын ЗДТГ-аас 70372626 утасаар иргэдээс гомдол, санал, хүсэлт хүлээн авч эхлэн тайлант сард тус утсаар гомдол, санал хүсэлт ирээгүй байна. Тайлант сард иргэдээс бичгээр 10 өргөдөл хүлээн авч 8 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 4 өргөдөл судлагдаж байна.
Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 40иргэнд үзүүллээ.
Үүнд: -Цахим иргэний үнэмлэх 1 иргэнд
-Шинээр төрсөн хүүхэд8, эрэгтэй 5, эмэгтэй 3
- -Нас баралт 1, эрэгтэй1, эмэгтэй 0
- -Иргэний шинэчилсэн бүртгэл 8
- -Эцэг тогтоолтын бүртгэл 4
- -Аймаг дотор шилжилт хөдөлгөөн 3, явсан 3, ирсэн 0
- -Нийслэл, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн явсан 8
- -Нийслэл, аймаг хоорондын шилжилт хөдөлгөөн ирсэн 2
- -Эд хөрөнгийн мэдүүлэг 1 иргэнд тус тус үйлчиллээ.
Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:
Орон нутгийн төсвийн орлого 2.2 сая төгрөгийг төвлөрүүлэхээс гүйцэтгэл нь 3.1 сая төгрөг буюу 140.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тайлант сард Улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр 31.2 сая төгрөгийн санхүүжилт авах төлөвлөгөөтэйгээс 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын төсвийн санхүүгийн дэмжлэг олгогдоогүй байна.Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагууд төлөвлөгөөний дагуу 141.9 сая төгрөгийн санхүүжилт авч 51.6 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн.Сум хөгжүүлэх сангийн дансанд үндсэн зээл, хүүгийн төлбөрт 5 иргэний нийт 1.6 сая төгрөг төвлөрүүллээ.Орон нутгийн төсвөөр санхүүжих байгууллагуудад нийт 24.5 сая төгрөгийн санхүүжилт олгож 11.6 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийлээ.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус сумын төсөвт байгууллагын 01 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг ЗДТГ-ын ил тод байдлын мэдээллийн самбараар 1 удаа, сумын вэб сайтад 1 удаа, төсөвт 5 байгууллага, Орхон тохижилт ОНӨААТҮГазрууд www.shilendans.gov.mnсайтад тус тус байршууллаа.
Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:
- Боловсролын чиглэлээр:
Тус суманд сургуулийн өмнөх насны 169 хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс, 144хүүхэд хүлээн авч, ор хоногийн төлөвлөгөөг 87.4 хувиар ханган ажиллалаа.
Сумын ЭМТ-өөс СӨБ-ын 144 хүүхдийг хүүхдийн өсөлт хөгжилтийн суурь судалгааг гарган, эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Математикийн Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалтад төгсөх ангийн 19 сурагч хамрагдлаа. Аймгийн хүмүүнлэгийн ухааны Их сургуулиас америк багшийг урилгаар ирж ажиллуулан 6-12 дугаар ангийн 215 сурагчдад англи хэлний хичээлийг сургуулийн анги хэлний багштай хамтран зааж, сурагчдын дунд хэлэцүүлэг зохион байгууллаа.
“Цөм” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж ахмад багш болон эцэг эхчүүдэд танилцууллаа.
БСШУЯам, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд сургалтын “Цөм”, “Авъяас” хөтөлбөрийг дэмжих сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт төслөө хүргүүлж “Урлан бүтээх клуб” төсөл шалгарч 3.5 мянган долларын “Батламж” гардан авлаа.
- Дөрөв: Спорт, соёл урлагийн чиглэлээр:
- Сумын Соёлын төвд спортын 7 арга хэмжээ зохион байгуулж 1792 иргэн хамрагдлаа. Үүнд: хурал, уулзалт, сургалтын 1 арга хэмжээ зохион байгуулж 120 иргэн, урлаг уран сайхны 1 арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 120 иргэн, спортын 5 арга хэмжээ зохион байгуулж 850 нийт давхардсан тоогоор 1090 иргэнд үйлчилгээ үзүүллээ. Мөн “Номын сан”-аар 9 төрлийн сэдэвт номоор 12 иргэнд, орон нутаг судлах танхимаар 10 сурагчид тус тус үйлчилгээ үзүүллээ. Соёлын төв 140.0 мянган төгрөгийн өөрийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэйгээс 150.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүллээ.
- Тав: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:
- Тус сумын Эрүүл мэндийн төв нь 02 дугаар сард 793 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс Амбулаторын үзлэг 164, урьдчилан сэргийлэх үзлэг 167, гэрийн идэвхитэй эргэлт 194, идэвхитэй хяналт 72 удаа хийлээ. Нийт дуудлага 186. Үүнээс: Алсын дуудлага 19 , ойрын дуудлага 167 удаа тус тус явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.
Сумын эмнэлэгт тайлант хугацаанд 42 өвчтөн хүлээн авч, анхан шатны маягт хөтлөн хүлээн авч, 56 нэр төрлийн 881.3 мянган төгрөгийн эм тариагаар үйлчиллээ. Энхтал багийн 86 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, 10 иргэнд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр 298.0 мянган төгрөгийн эм тариагаар үйлчилгээ үзүүллээ.
Энэ сард товлолын вакцинд: 30 хүүхэд хамруулж, 0-3сартай 6 эхийг хяналтанд авлаа. ЭМТ-өөс дотоодын сургалтыг 2 төрлийн сэдвээр 2 удаа зохион байгуулж 22 эмч, ажиллагсад хамрагдлаа. Мөн цэцэрлэгийн 178 хүүхдэд “Хэрхэн гараа зөв угаах вэ”, ,Шүдээ хайрлая” сэвдээр сургалт зохион байгууллаа.
- Зургаа. Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Тайлант сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт 167 иргэнд 14.6 сая төгрөг, жирэмсэн болон нярай хүүхэд асарч байгаа 67 иргэнд 2.6 сая төгрөг, сар шинийн ахмадын хүндэтгэл харъяалалгүй 179 ахмадад 3.5 сая төгрөг нийт халамжийн сангаас 413 иргэнд 20.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж олголоо. Сумын хэмжээнд 162 ахмад настны судалгааг шинэчлэн гаргаж ХҮМ-ийн программд мэдээллийг орууллаа. Шинээр байнгын асаргаанд оруулах хүсэлт гаргасан 1 иргэн, байнгын асаргаан сунагахыг хүссэн 4 иргэний өргөдлийг тус тус хүлээн авч Амжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тайлант сард эрүүл мэндийн даатгалд малчин 1 иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч 10 иргэн, нийт 11 иргэнийг хамрууллаа. Мөн нийгмийн даатгалын сайн дурын даатгалд шинээ 9 иргэнийг хамрууллаа.Тус суманд шинээр өндөр настны тэтгэвэр 4, тахир дутуугийн тэтгэвэр 2, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 1 нийт 7 иргэнд шинээр тэтгэвэр тотоолоо.
Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:
Өмчлөлийн газар, өвлийн сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан 3 иргэний холбогдох материалыг аймгийн эд хөрөнгө бүртгэлийн тасагт хүргүүллээ. Газрын төлбөр дараалан олон жил төлөөгүй 32 иргэн, 5 ААНБайгууллагаас нийт 5.0 сая төгрөгийг төвлөрүүллээ.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар “Баг, хэсэг, гудамж талбайд нэр өгөх, замын хаягжуулалт”-ын тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн баталлалаа.
Хөдөлмөрийн хэлтэс, эмэгтэйчүүдийн холбооноос хамтран зохион байгуулсан “Цагаан сар үзэсгэлэн худалдаа”-нд8 иргэн 4 төрлийн хүнсний ногоо, даршилсан ногоо, цагаан идээ, 2 хоршоо зөгийн балаар тус тус оролцож нийт 220.0 мянгантөгрөгийн борлуулалт хийлээ.
“Сумын сайн малчин, фермер” цол тэмдэгээр шагнуулахаар 3 малчин, 1 фермер, Тэргүүний тариаланч 2 иргэнийг тодорхойлж Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцууллаа. Малчдын ажил үйлсийг дүгнэж, ажил хөдөлмөрөөрөө“Сумын сайн малчнаар”Ч.Раднаа, “Сумын тэргүүний фермер”-ээр Ц.Дуламжав, Тэргүүний тариаланчаар Н.Бүрэнмэнд нар тус тус шалгарлаа.
Аймгийн БОАЖГ-аас зохион байгуулсан “Байгаль орчны өнөөгийн байдал , цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэгт 2 удаирдах албан тушаалтан, 1 албан хаагч хамрагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуумалчдад Улсын нөөцөөс үнэгүй өвс тараах ажлыг сумын Засаг даргын 2016 оны А/08 дугаар захирамжийн дагуу 5 хүний бүрэлдээхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажиллаж сумын хэмжээнд нийт 2900 боодол өвсийг 360 малчин болон мал бүхий иргэдэд тараан өгч, тайланг холбогдох газарт хүргүүллээ.
Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ОБГ-ын дарга, ЭМГ-ын дарга, Улаан загалмайн хороо тус сумын удирдлагуудтай хамтран тус сумын малчин, мал бүхий 10 өрхийн мал аж ахуйн өвөлжилтийнбайдалтай газар дээр нь танилцаж тус бүр 15 боодол өвс тараан өгч, тус өрхийн гишүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, Улаан загалмайн хорооноос хүнсний болон дулаан хувцасны тусламж үзүүллээ.
Сумын хэмжээнд 02 дугаар сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 16 үүнээс үхэр-16, хорогдсон. Мал төллөлт, төл бойжилтийн мэдээгээр нийт 62 төл хүлээн авлаа Үүнээс: үхэр-19, эм хонь-26, эм ямаа-17 тус тус төллөлөө.
Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Сумын хэмжээнд2016 оны 02 дугаар сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээрүйлчлүүлсэн 12 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Цагдаагийн хэсгээс хэв журам сахиулахаар өдөр болон шөнийн эргүүлийг 22 удаа 176 цаг гарч, ахуйн дуудлагад 2 удаа, ахуйн шинжтэй 4 дуудлагад очиж, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон 6 иргэнийг түр саатуулан ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 38 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
- 1.Сумын Засаг даргын 2016 оны А/10 тоот захирамжаар томилогдсон хариуцлагатай эргүүл сумын 5 байгууллагын нийт 15 албан хаагчид, сумын хэсгийн төлөөлөгч д/ч Т.Бат-эрдэнэ хариуцлагатай эргүүлээр ажиллах зааварчилгаа авч, 5 хоногийн хугацаанд өдөр бүр орой 1800 цагаас 2300 цагийн хооронд гарч энэ хугацаанд зөрчил гаргалгүй ажиллалаа.Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд 5 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад 5 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн сумын хэмжээнд нийтийн тээврийн “ЭБОО” ХК-ний 7 жолоочид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хурдаа тохируулж явах, шатахууны нөөц, дулаан хувцасаа бэлтгэн авч явах талаар зөвлөгөө өглөө.
- 2.Хариуцлагтай эргүүл хийх хугацаанд аймгийн ОБГ-т өдөр бүр 3 удаа цагийн байдлын талаар илтгэл өгч ажиллалаа. Мөн сумын Засаг даргад хариуцлагатай эргүүлүүд өдөр бүр 2 удаа эргүүлээр ажилласан талаар мэдээлэл өглөө.
- 3.Тус суманд цахилгаан эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлэх үүднээс хариуцлагатай эргүүлүүд сумын хэмжээнд 5 байгууллагын уурын зуухны үйл ажиллагаа, түлшний нөөцөд хяналт шалгалт хийж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
- 4.Улсын хэмжээнд 2016 оны 2 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн цаг агаарын байдал хүндрэхтэй холбогдуулан Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг сумын ЗДТГ-ын лед самбараар 1 удаа, нийтийн зар мэдээллийн төхөөрөмжөөр 2 удаа, ЗДТГ-ын гаднах зар мэдээллийн самбараар 1 удаа, багийн байрны гаднах самбарт 1 удаа, нийтийн эзэмшлийн зам талбайд 3 зар мэдээлэл тавилаа. сумын малчин, мал бүхий 300 өрхөд цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлэх мессежин зар хүргэлээ.
Ес. Бусад ажлын талаар:
- 1.Хүүхдийнавтобусаар 2016 оны 02 дугаар сард давхардсан тоогоор 112 хүүхдэд үйлчилж189.8мянган төгрөгийн орлого орууллаа.
- 2.Орхон тохижилт ОНӨААТҮГазар 9-р цэцэрлэг, 8-р сургуулийн дотуур байр, халуун ус, орон сууцны 1,2,3-р байрны айл өрх, “Орхондэлгэр” ХХК-ний уурын зууханд нийт 325.6 м3 цэвэр ус түгээлээ.
- 3.Мөн сумын 75 өрхийн 59 м3 хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.
- 4.Орхон тохижилт ОНӨААТҮГазар Орхон дэлгэр ХХК –ний зуухны үнсийг татан хаях гэрээ хийжтайлант сард10 удаа нийт20 тн үнс ачиж зөөн сумын зам дагууххотгор, намаг бүхий газар тараан асгалаа.
- 5.Сумын Засаг даргын 2016 оны А/05 дугаар захирамжаар “Нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах” ажлыг 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж нийт төсвийн 6 байгууллага хуваарьт газрын хог хаягдал, төв замын цасыг цэвэрлэлээ.
- 6.Монгол улсын Засгийн газрын Мэдээлэл, сурталчилгааны “Мэдээллийн цаг” ажлыг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 1996 оны 265 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргын 2016 оны А/02 дугаар захирамжаар “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулах хуваарь батлан, хуваарийн дагуу 02 дугаар сарын 15-ны өдөр сумын 8 дугаар сургууль, 9 дүгээр цэцэрлэг хамтран “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж 2 төрлийн сэдвээр мэдээлэл хийж 12 иргэн, 95 албан хаагч хамрагдлаа.
Хонгор сум : Удирдлага зохион байгуулалтын талаар
Сумын удирдах ажилтнуудын зөвлөгөөн 3удаа сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын хурал 1 удаа тус тус хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллажтөрийн болон төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг чиглэл өгч ажиллаа.
Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын талаар
Хонгор сумын татварын орлогын төлөвлөгөө 2016.02.23 өдрийн байдлаар
1 | Тухайн сар | төлөвлөгөө | гүйцэтгэл | төлөвлөгөө | гүйцэтгэл |
Татварын орлого | 3841,300 | 245,550 | 10,183,000 | 2,844,350 | |
Татварын бус орлого | 2,240,000 | 1320,000 | 4,480,000 | 1,600,000 | |
Нийт орлого | 6081,300 | 1,565,550 | 14,663,000 | 4,444,350 |
Боловсрол, эрүүл мэнд, спорт, нийгмийн хамгаалалын бодлогын талаар:
Боловсролын чиглэлээр
Хонгор сумын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагаа хэвийн, ЕБС-д хэрэгжих хөтөлбөрүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Хичээлээс гадуур соёл хүмүүжлийн ажлын хүрээнд 11, 14-р сургуулиуд сурагчдын дунд 2 удаагийн сургалт зохион байгуулж, урлаг спортын 13 удаагийн уралдаан тэмцээн зохион байгуулж байр эзэлсэн сурагчдыг шагнаж урамшуулсан.
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор мөсөн гулгуурын талбайг 14-р сургуулийн урд талбайд байгуулсан. БСШУЯ-ны сайдын талархалыг 11-р сургуулийн 4 сурагч гардан авсан байна.
Эрүүл мэндийн чиглэлээр
1.Ýìíýëãèéí үндсэн үзүүлэлтийн
№ | Үзүүлэлт | Ñàðààð | № | Үзүүлэлт | Ñàðààð |
1 | Амбулаторийн үзлэг | 1477 | 9 | Ойрын дуудлага | 96 |
2 | Урьдчилан сэргийлэх үзлэг | 1002 буюу 67.7% | 10 | 0-5 хүүхдийн дуудлага | 28 |
3 | Өвчний учир | 118 буюу 8% | 11 | Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн | 19 |
4 | Диспансерийн хяналт | 116 буюу 7.8% | 12 | Эмнэлэгт хэвтсэн0-5 | 1 |
5 | Гэрийн идэвхтэй эргэлт | 231 буюу 15.6% | 13 | Жирэмсний хяналт | 50 |
6 | Гэрийн дуудлага | 10 буюу 0.7% | 14 | Шинэ сүрьеэ | 1 хүүхэд |
7 | Дуудлага | 127 | 15 | Томуу томуу төст өвчин | 21 буюу 1.1% |
8 | Үүнээс алсын дуудлага | 31 | 16 | Нас баралт | 1 |
2. Õàëäâàðòáóñ ºâ÷ëºëèéí ¿çëýãò:
№ | Нэр | хамрагдвал зохих | хамрагдсан |
1 | Чихрийн шижин | 1080 | 174 буюу 16.1 % |
2 | Артерийн даралт | 1080 | 174 буюу 16.1 % |
3 | Хөхний үзлэг | 1612 | 124 буюу 7.6 % |
4 | Папын шинжилгээнд | 373 | 44 буюу 11.7 % |
5 | Элэгний үзлэг | 1154 | 20 буюу 1.8 % |
3. Шинжилгээ:
№ | Нэр | Хүний тоо |
1 | Сахар | 32 |
2 | ВС вирус | 36 |
3 | ШЕШ | 47 |
4 | Үе мөч | 22 |
5 | Холестерин | 15 |
6 | ЦЕШ | 28 |
7 | Гемоглобин | 28 |
8 | Бэлгийн зам | 20 |
9 | Бруцёллез | 24 |
10 | Цусны бүлэг | 3 |
Яаралтай болон амин чухал эм эмнэлгийн 50 нэр төрлийн эм,тариа болон ороох боох материалаар 115 үйлчлүүлэгч үйлчлүүлсэн байна. Сувилахуйн тусламж үйлчилгээг хэвтэн эмчлүүлэгч 19 иргэнд зөгийн балтай татлага, хэсэг газрын бариа, шарлага, гулгуур, бумба тавих үйлчилгээ үзүүлсэн.
Иргэдийн дунд 6 удаагийн сургалтыг зохион байгуулж 95 иргэн хамрагдсаж, дотоодын 2 сургалтанд эмч ажилтан, албан хаагчдыг хамруулсан байна.
Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Сумын амьжиргааг дэмжих зөвлөл 2 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 20 өргөдөл ирснээс 16 өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэж 3 өргөдлийг шийдвэрлэхийг хойшлуулж 1 иргэний түлшний хөнгөлөлт хүссэн өргөдлийн хуулийн заалтанд нийцэхгүй тул буцаасан байна.
Тайлант хугацаанд тэтгэвэр 128 иргэнд 14,490,0төгрөг, нөхцөлт мөнгөн тэтгэмж 205 иргэнд 13,613,300 төгрөг, ахмад настны хүндэтгэлд 235 иргэнд 5,105,000 төгрөг, ХБИргэний харилцаа холбооны зардалд 40,0, Алдар цолтой ахмад настны тусламж 3 иргэнд 550.0 төгрөг, Жирэмсэн нярай эхийн тэтгэвэр 144 иргэнд 5,206,660 төгрөг нийт 38965,000 төгрөг тус тус олгосон байна.
Иргэнийбүртгэл, мэдээллийн чиглэлээр:
Тайлант хугацаанд шинээр төрсөн хүүхэд 7, эцэг тогтоолт 1, нас баралт 2, иргэний үнэмлэх олголт 23 тус тус бүртгэгдсэн байна. Өөраймаг, нийслэлрүү шилжин явсан 6, шилжин ирсэн 11, доторх шилжилт хөдөлгөөний бүртгэлд 10 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн байна.
Сумын хэмжээнд 16 иргэн насанд хүрч шинээр иргэний цахим үнэмлэх авахаар материал бүрдүүлж өгч, цахим үнэмлэхний хугацаа сунгах хүсэлттэй 17 иргэнийн тус тус иргэний шинэчилсэн бүртгэлд хамрууулсан.
Хөдөө аж ахуйн бодлогын талаар
Сумын нутаг дэвсгэрт 2016-2017 онд малчин 476 өрх, мал бүхий 300 өрх, нийт 776 өрхийн 150187 толгой мал өвөлжиж байна. Нийт малын 48% буюу 73373 толгой хээлтэгч мал төллөх төлөвтэй байна. Сумын хэмжээнд цасан бүрхүүл тогтсон, малын бэлчээрт 10-15 см зузаан цастайхунгарласан газраа 20 см цас нилээд хатуурсаны улмаас бог малын бэлчээр хүндэрч байгаа боловч одоогийн байдлаар зам даваа хаагдсан өвөлжилт хүндэрсэн айл өрх байхгүй байна.
Малын зүй бус хорогдол 97 толгой мал, үүнээс адуу 7, үхэр 16 , хонь 30 , ямаа 44 –нтолгой мал хорогдсон.
Малчид, мал бүхий иргэд бэлтгэсэн нийт өвс тэжээлийн 50 гаруй хувийг зарцуулсан. Аймгийн онцгой байдлын газрын албанаас суманд хувиарлагдсан 4480 боодол буюу 89.6 тн өвсийг МЭҮТ-ын мэргэжилтэн, Буурал, Зулзага,Салхитбагийн Засаг дарга нар 2016 оны 02 дүгээр сарын 15,16–ны өдрүүдэд сумын зорилтот бүлгийн малчин, мал бүхий иргэдэд олгох ажлыг зохион байгуулж Буурал багт55 өрхийнмалчин, мал бүхий иргэнд 1100 боодол буюу 22 тн,Зулзага багт118 өрхийн малчин, мал бүхий иргэнд 2160 боодол буюу 43.2 тн,Салхит багт92 өрхийн малчин, мал бүхий иргэнд1220 боодол буюу 24,4 тн өвс тус, тус үнэгүй олголт хийлээ. Мөн сумын 2016 оны аюулгүйн нөөцөнд бэлтгэгдсэн аймгийн агуулахад хадгалагдаж байгаа өвснөөс 5 иргэн нэг бүрийн 3000 төгрөгөөр 342 боодол буюу 6,9 тн өвс хямд үнээр худалдан авсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир тушаасан 327 малчинь мал бүхий иргэний адууны шир-358, үхрийн шир-3869, хонины арьс-21347, ямааны арьс-11371, бүгд-36945 арьс, ширний материалыг хүргүүлсэн.
-Аймгийн ХХААГ-т Үрийн захиалга, ШТМ-ын захиалга, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа инженер, техникийн судалгааг гаргаж хүргүүлсэн.
-2016 оны мал, амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины захиалгыг хүргүүлсэн.
Байгаль орчны талаар
Хонгор сумын ойн сангаас 2015 онд арчилгаа, цэвэрлэгээний огтлолтын замаар хэрэглээний мод бэлтгэсэн ойн мэргэжлийн байгууллага, ойн цэвэрлэгээнд гарсан нөхөрлөлүүдийн мод бэлтгэлийн талбайг нэгдсэн удирдамжийн дагуу газар дээр ньхүлээж авлаа. Мод бэлтгэл явуулсан ойн мэргэжлийн байгууллагуудын талбайг хүлээж авсан ажлын хэсгээс нэгдсэн дүгнэлтийг сумын Засаг дарга болон аймгийн БОАЖГазарт хүргүүлж ажилласан.Сумын 2016-2020 онд мөрдөн ажиллах Ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж сумын ЗДЗөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2015 оны байгаль орчны талаар тайлан мэдээлэл танилцуулж, ойн мэргэжлийн байгууллагууд, ойн нөхөрлөлийн 2015 оны тайланг хэлэлцсэн байна.
Хяналт шалгалтын хүрээнд:
-2015 оны мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж 6 мэргэжлийн байгууллага, 2 нөхөрлөлийн талбайг хүлээн авч газар дээр хянаж шалгасан. Тус шалгалтаар зөрчил гаргасан 1 мэргэжлийн байгууллагыг 2880,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.
-2015 оны мод бэлтгэлд зөрчил гаргасан мөн 1 мэргэжлийн байгууллага нь цагдаагийн газар эрүү үүсэн шалгагдаж байсан. Тус хэрэг эрүүгийн хуулийн 211.2 зүйл ангиар эрүү үүсэн прокурорын байгууллагад шилжсэн.
-Гамингийн 7 гэх түүхт модыг хулгайгаар бэлтгэсэн хэргийг цагдаагийн хэсгийн төлөөлөгчтэй хамтран илрүүлж цагдаагийн байгууллагаар шалгуулж эрүүгийн хуулийн 211.1 зүйл ангиар эрүү үүсэн прокурорын байгууллагад шилжсэн.
Газрын харилцааны талаар
Тайлант хугацаанд төрөөс явуулж буй нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхээр иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, газар эзэмшиж ашиглахыг хүссэн иргэд, ААН-үүдийн хүсэлийг барагдуулах ажлуудыг голлон хийж гүйцэтгэлээ.
9 иргэн, хуулийн этгээдийн 1363,3 га газрыг сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
Үүнд:
- -3 иргэн, 1 хуулийн этгээдийн 93,66 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн
- -1 байгууллага 2 ААН 1267,6 газрын газар эзэмших гэрээ гэрчилгээг
- -1 байгууллагын 1225,4 га газрын газар эзэмшүүлэх эрхийг сэргээн эзэмшүүлсэн
- -2 хуулийн этгээдэд 2,02 га газрыг шинээр эзэмшүүлэн олгосон байна
Ус, дулаан хангамжийн талаар
“ЭМТ НАРАН” ОНӨҮГ-ын өдөр тутмын ажил хуваарийн дагуу хэвийн явагдаж байна.Цэвэр бохир усны дээжийг графикийн дагуу итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж хяналт тавин ажиллаа. Айл өрх аж ахуй нэгжийн 12 дуудлага ирснийг цаг тухайд нь засварласан. 232 тн нүүрс татаж 194 тн нүүрсийг галлагаанд хэрэглэж, 36 тн нүүрс нөөцөлсөн.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР